Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хэрвээ Чэмбэрлэйн 2018 оны Киевийн финалд тоглосон бол гэсэн нууцхан бодол одоог хүртэл сэтгэлийн мухарт хадаатай явдаг юм. Тэр үед Чамбо гарааны тоглогч, багт гүйцэтгэх нөлөө нь айхтар болчихсон байсан үе лд.

Даанч Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт түүний Анфилд дахь замналыг тэр чигт нь өөрчилчихсөн юм.

Роматай хийсэн тоглолтын эхэн хэсэгт Чамбо маань зүүн жигүүрт гүйж явсан Коларовыг таклдах үедээ өвдөгний загалмай хэлбэртэй шөрмөсөө (чагтан холбоос ч гэж ярьдаг, ACL-ийн гэмтэл) таслаж, хөлбөмбөгчдийн хувьд хамгийн хүнд байж болохуцй гэмтлийг авсан.

Ойрд ийм гоё тоглолт үзсэнгүй. Виллареал эхний хагаст үнэхээр сайн тоголлоо. Хагас хамгаалалтийг давуулж хаясан бөмбөгнүүд нь ёстой аймаар байлаа. Зогсолтгүй прессинг хийж бөмбөг таслаад сөрөг. Энэ аргыг Сити дээр ер нь том багууд дээр манайх төгс ашигладаг байв. Гэхдээ 90 минут ингэж өндөр темптэй гүйж пресс хийж чадах хоёрхон баг байгаа нь манайх болон Сити.

2010 оны 11 сарын 07-ны энэ өдөр МҮОХ-ны Хурлын өрөөнд Ливэрпүүлийн фэн клубын анхны Бүх гишүүдийн хурал амжиллтай болж, бид бүхэн төрдөө данстай "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-аа үүсгэн байгуулж билээ. Өнөөдөр бидний хайртай фэн клуб маань 11 нас хүрч байна.  

Багахан түүх сөхье. Ливэрпүүлийн фэн клубыг байгуулах яриа хөөрөө бол үүнээс арай өмнө эхэлж байсныг санаж бна. 2009 оны 4 сард байх, Барилгачдын талбай дээр Ливэрпүүлийн дэмжигчид цуглаарай, фэн клубээ байгуулъя гэсэн зарыг олж мэдээд очиж байв. Манай Ливэрпүүлийн дэмжигч Бямбаа гээд залуу манлайлж байсан байх. Тэгээд тэр өдрөө бүртгэл этр гэж яваад, орой нь манайх Аваргуудын лигийн шөвгийн 8-д Чэлсид савуулсан тоглолтыг бөөндөө үзээд, тэрнээс болсон уу яасан дахиж лав сураг нь сонсогдоогүй юмдаг. 

Жоржиньо Вэйналдум: Уйлахгүй байх гэсэн ч тэсэхгүй нь. Таван жилийн турш “Ливерпүүл” намайг хайрлаж, тэтгэж, дэмжлээ. Би энэ бүхнийг их үгүйлэх болно. Дахиад олон жил энд тоглоно гэж бодож байлаа. Гэвч харамсалтай нь байдал өөрөөр эргэлээ. 

Одоо би шинэ адал явдалтай учрах болно. Гэвч багаа орхиж явах их хэцүү байна. Бидний хувьд гуравдугаар байрт орох их чухал байлаа. Мэдээж, аварга болохыг  хүссэн ч харамсалтай нь энэ улиралд болж өгсөнгүй. Гэхдээ багаа Аваргуудын лигт оруулаад орхиж буйдаа  баяртай байна. 

Graham Carter гэх тус эрхэм нь улаануудын эгнээнд 1970 онд дасгалжуулагчийн жолоочоор элссэн бөгөөд 1999 оноос өдийг хүртэл тоглогчдын тоглолтын өмнөх хувцас хэрэглэлийг бэлддэг ажил хийдэг байжээ.

- Klopp: Тэр бол миний амьдралдаа таарч байсан хамгийн туршлагатай, хамгийн шилдэг хувцас бэлддэг ажилтан. Яг л аав шиг, өвөө шиг нөмөр нөөлөгтэй. Түүнд зүй ёсоор хүндэтгэл үзүүлж үдэж өгөх болно.

Ливэрпүүлийн амжилт Жини Вайналдумын хөл, зүрх сэтгэл дээр суурилсан юм шүү гэж Клопп маань хайртай хүүгээ тодорхойлсон. Үүнээс илүү үг хайгаад олохгүй байх.

Хайртай тоглогчоо үдэхэд хэзээд л амаргүй байдаг. Гэлээ гээд яахав. Жини минь энэ клубын төлөө бүхнээ зориулаад, хийдгээ хийгээд, хайртай багийнхаа андуудаар хүндлүүлээд Анфилдын гарах хаалгыг татлаа. Ливэрпүүлийн амжилт Жини Вайналдумын хөл, зүрх сэтгэл дээр суурилсан юм шүү гэж Клопп маань хайртай хүүгээ тодорхойлсон. Үүнээс илүү үг хайгаад олохгүй байх.

Рой Хожсон маань өчигдөр хамгийн сүүлчийн тоглолтдоо багаа удирдан талбайд гарч, өнөөдрөөс гавьяаны амралтаа эдлэхээр болжээ. Эмээ удахгүй 74 нас хүрнэ. 

1976 оноос хойш дасгалжуулагчийн ажилд ханцуй шамлан орсон түүний 45 жил үргэлжилсэн лут урт замнал нь Анфилдад, Ливэрпүүлийн эсрэг тулснаар өндөрлөв. Бэлэгшээлтэй ч юм шиг, 45 жилийн карьертаа 18 баг удирдсаны хамгийн том оргил, зогсоол нь Ливэрпүүл, Английн шигшээ байсан даа. 

Энэ жил Ливэрпүүл маань өнгөрсөн улиралд 17 тоглолтын дараа цуглуулж байснаасаа 16 оноо бага цуглуулаад байна. Багийн тоглолт мэдэгдэхүйц унасан нь сүүлчийн гурван тоглолтоос тодхон харагдах байх. Бүтэн оноогоо ч авч чадсангүй. 

Миний бодлоор үүнд хэд хэдэн шалтгаан бий. 

Бэртэл гэмтэл - Хамгийн том асуудал бол яах аргагүй Ливэрпүүлийг нөмөрсөн бэртэл гэмтлийн хар сүүдэр. Энэ улирал эхэлснээс хойш Ливэрпүүлийн бараг бүх тоглогчид гэмтээд амжлаа. + Ковидын халдвар! Багийн хамгаалалтын ноён нуруугаа урт хугацаанд гэмтэлд алдсан, араас нь Гомэз, тэгээд Матипын уламжлалт гэмтлүүд. Хамгаалалтын эхний гурван сонголт нь ташраараа бэртчихсэн ийм багийг Халх 4, шавь таваас хайгаад ч олохгүй дээ. 

Аливаа багийн итгэлтэй байх үндэс нь тогтвортой төвийн хамгаалалтаас ихээхэн шалтгаалдаг юм шиг санагддаг. Ван Дайк, Гомэз нар урт хугацаанд гэмтэж, Матипт найдалтгүй болсон тул энэ өвлийн цонхоор дахиад нэг СВ авах шаардлагатай л санагдаад байгаам. Юу болох нь уу, харцгааж л байя. 

Дэяан Ловрений Ливерпуул дэх адармаатай 6 жил албан ёсоор төгсгөл болж байна.

Тэрээр Оросын Зенитэд очихоор боллоо. Хамгийн анх Соутхэмптоноос түүнийг ирэхэд Стивен Жэррард яг л ийм хамгаалагч бидэнд хэрэгтэй байсан даа гэж анхных нь бэлтгэлийн дараа өгүүлсэн байдаг ч яг тэр хэмжээндээ тултал очиж чадаагүй юм.

Эргээд санавал олон л сайнтай муутай дурсамжийг хөгжөөн дэмжигч бидэндээ үлдээжээ.

Ван Дайкыг ирэх хүртэл клубын хамгийн үнэтэй хамгаалагч нь чи л байлаа. Ван Дайкыг ирэхээс өмнө манай хамгийн итгэлт хамгаалагч нь бас л чи байлаа.

Заримдаа буруу хөл дээрээ босчихоороо яацийм бол гэмээр тоглодог байсныг чинь ч санаж байна. Ирсэн жилдээ Европа лигийн Шөвгийн 32-т Бэшикташт торгуулийн цохилтоор нухуулахад шийдвэрлэх пеналтийг алдаж байлаа. Бухимдсан, зарим нэг эргүү фэнүүд баахан доромжилж хараагаад, хязгаарыг давж гэр бүл рүү нь хүртэл заналхийлэхэд даваад л гарсан даа.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх