Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Мохамед Салах энэ улирал 10+ гоолд оролцсон Ливерпүүлийн анхны тоглогч.Бүх тэмцээнд 15 тоглолтонд 9 гоол 4 гоолын дамжуулалт өгчээ.

-Энди Робертсон шигшээ багтаа дуудагдсан мөн ирэх Лхагва гаригт Мариборын эсрэг гараанд гарч тоглох магадлалтай байна.

-Ирэх Бямба гаригт Ливерпүүл Уэст Хэмийн талбайд зочилон тоглоно.Ливерпүүлээс Манэ,Лаллана,Клайн,Коутиньо нар оролцохгүй бол Уэст Хэмээс гарааны хамгаалагчид болох Пабло Забалето,Жэймс Коллинс,Уинстон Рийд бэртэлтэй байгаа гэнэ.

-Гэрээний асуудал нь сунжирч буй Эмрэ Жаны агенттай Ювентус клубын удирдлагууд уулзсан хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.Гэрээг нь сунгаж чадахгүй бол үнэгүй алдах магадлалтай.Хэвлэлүүд түүнийг орлох хүнээр Шалькегийн Леон Горецкаг нэрлээд эхэлжээ.

 

-Лайпцигийн довтлогч Тимо Вернерийг Клопп сонирхож байгаа бүр авах хэрэгтэй гэсэн мэдээллүүд цацагдаад эхэлжээ.21настай довтлогч сүүлийн 2 улирал үнэхээр мундаг байгаа бөгөөд тоглолтын арга барил нь ч Ливерпүүлд төгс зохицох учиртай юм гэнэ.РБ Лайпцигийн спортын захирал Оливер Минтцлафаас Вернерийг Байерн сонирхож байгаа эсэх талаар асуухад "Байерны удирдлагуудтай рестаронд орсон ч энэ талаар яриагүй,тэд Вернерийн төлөө ямар ч санал тавиагүй"гэсэн байна.Харин Вернер хэд хоногын өмнө Ман Ютд-д тоглох хүсэлтэй гэж бурсан байсан.Цаашдаа Европын томчуудын харааг булаах Герман довтлогчыг сонирхоод авч чадвал үнэхээр сайн наймаа болох нь дамжиггүй биз ээ.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх