Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Аваргуудын лигт 3 тоглоод 3 хожлоо. Хэсгээ 9 оноотой тэргүүлж буй бол АТМ, Порту нар ижил 4 оноотой. Милан бүр оноо ч авч амжаагүй явна. 

Хоёрт нь эхэлж гоолдсон ч бариулаад, улмаар нэхэж гоолдож хожиж чадлаа. Сэтгэл зүй сайн, хүнд байдалд орсон ч тоглолтын хэмнэлээ эргэн барьж авч чадаж буйтай холбоотой байх. Тун чухал зүйл. Товчоор бол ялагчийн сэтгэл зүй. 

АТМ заваан дасгалжуулагчийнхаа удирдлага дор Европын тэмцээний хүрээнд анх удаагаа талбайдаа 3 гоол алдсан тохиолдол болсон байна. Мөн тэдний Аваргуудын лигт талбайдаа хожигдоогүй байсан урт цуврал нь төгсгөл болжээ. Гохь чинь! 

Ливэрпүүлийн бүх тэмцээний хүрээнд 21 тоглолт хожигдолгүй явна. Салах мөн 9 тоглолт дараалан гоол орууллаа. Аймаар! 

Милнэр маань 2 тоглолт дараалж үндсэн байрлал болох хагас хамгаалагчаар тоглолоо. Түүнээс өмнө баруун ар дээр бас хоёр тоглолт дараалж гараанд нэрлэгдсэн. Ясны эр юмаа

Гэмтэл бэртэлгүй Мадридаас ирж буй нь сайн хэрэг. Шигшээдээ тоглочхоод, Испанид багтайгаа нэгдэж шууд тоглолтод оролцсон Алиссон маань энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна лээ. Хэд хэдэн удаа 1v1 тулахдаа ганган хаасан. Ер нь Европын топ багуудын хаалгачдыг энэ үзүүлэлтээр нь жагсаавал манай хүн илүүрхэх байх. 

2020 оны хавар АТМ манайхыг мултлахад Облак ёстой галзуурч билээ. Анфилдад болсон хариу тоглолтод бараг 10+ хаалт хийсэн байх. Харин манайх хаалган дээрээ Адриантай гарсан, олигтой довтолж ч чадахгүй байсан тэдэнд Адриан сайхан бэлэг өгч манайх мултарсан даа. Дэлхийн шилдэг хоёр хаалгачийн дуэл бас сонирхолтой л байлаа.

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх