Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хоёр хоногийн өмнө байх, Telegraph-ийн Мэрсисайд дахь сурвалжлагч Крис Баскомбэ "Ливэрпүүл Роберто Фирминод насан туршийн гэрээ санал болгохоор зэхэж байна" хэмээн анхлан мэдээлсэн. Яг баттай эсэхийг нь хэлж мэдэхгүй юм.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд багийнхаа чухал тоглогчдыг хилийн дээс давуулаад тавиад туучихдаг байдлаас хаширсан байхыг үгүйсгэхгүй.

Буруу санаагүй бол өнөө балиар Барса Дон Иньестадаа зөвхөн багтаа ясаа тавих гэрээ санал болгосон шиг санагдана. Үүнтэй ижил төрлийн гэрээг Бобби Фирминод санал болгох гэж байж мэднэ. Магадгүй ганц нэг зүйл заалт нь бага сага өөр, жишээ нь явлаа гэхэд зөвхөн төрөлх Фигурэнс рүүгээ ч гэдэг юм уу..
Фирминогийн Ливэрпүүлтэй байгуулсан анхны гэрээний дуусах хугацаа нь 2020 оны 06 сар. Ямартай ч тун удахгүй Фирмино шинэ гэрээнд гарын үсэг зурах нь тодорхой. Тэр үед нарийн зүйл заалтууд нь тодорхой болох биз.

Саяхан даа, Коутино явахын өмнө нэгэн нийтлэл санамсаргүй уншсан юм. Коутиньо хэдийгээр супер класс ангиллын тоглогч ч, Клоппын арга барил, тактикынх нь хамгийн чухал тоглогч Бобби юм гэсэн утгатай. Коутиньо бус Фирмино явахад Ливэрпүүлийн одоогийн инерци маш их ганхана гэсэн байсан. Бүрэн дүүрэн санал нийлээд бгаам.

Цаанаа л гоё тоглогч ...

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх