Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рэдс лиг 2022-т оролцох Копуудын анхааралд!

Улаануудын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн зуны Рэдс Лиг тэмцээн маань 8 дэх жилдээ зохиогдох гэж байна. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.

Энэ удаагийн Рэдс Лиийн тэмцээн маань нэгэн шинэ дүрэмтэй болж байгаа ба энэ нь драфтаар сонгогдсон багууд маань сонгогдсон бүрэлдэхүүн, багийн нэрээр цаашдаа тогтмол явж байхаар болсныг дуулгая. Үүнтэй холбоотойгоор багийн дотор солилцоо наймаа болон шинэ драфтууд жил бүр явж байхаар боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Бүртгэл 2022 оны 4 сарын 22-ны 16:00 цагт хаагдаж, орой нь 19:00 цагаас драфтын үйл ажиллагаа болно. Драфтыг сонгогдсон 8 багийн ахлагчид хийнэ. 

Рэдс лигийн тэмцээн 5-р сарын 1-ний өдөр Ням гарагт эхлэнэ.

Рэдс лигийн тэмцээнд уламжлал ёсоор 8 баг хоёр тойргийн турш өрсөлдөж, аваргаа шалгаруулна. 

Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно. 

Рэдс лигийн тэмцээнд оролцохын тулд та дараахи шаардлагыг хангасан байх ёстой.

  • Ливэрпүүл клубыг дэмждэг байх
  • “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-ын гишүүн байх
  • Рэдс лигийн тэмцээний хураамж болох 45,000₮ төлсөн байх шаардлагатай.

Тэмцээнд орох сонирхолтой хүн ЭНЭ холбоосоор орж, бүртгэлээ хийгээд, Хаан банкны 5041529778 дансанд (Чингис-Од) тэмцээний хураамж /гишүүнчлэлийн хамт/ болох 45,000₮-өө тушааснаар таны нэр баталгаажиж, тэмцээнд оролцох эрх тань нээгдэх юм.

Бүртгэлийн баталгаажуулалтыг ЭНЭ линкээр орж шалгана.

Тэмцээний удирдамж дүрэмтэй танилцахыг хүсвэл ЭНЭ холбоосоор орж танилцана уу.

Энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлж бүртгүүлсэн 120 Коп оролцох эрхтэй тул та яаран бүртгүүлээрэй. Амжилт хүсье!

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх