Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Клоппын легасиг нэг бүрчлэн тоочвол хэдэн өдрийн л юм болох байх. 30 жил хүлээсэн лигийн түрүү, 6 дахь дэлдэн чихт, бусад олон цомууд. Энэ бүгд бол зүгээр л үр дүн. Үүнд хүрэхийн тулд тэр уйгагүй зүтгэж, бүх зүйлээ зориулан ажилласан. Тэгээд л ядарсан байх. Үүнийгээ ч хэлсэн шүү дээ.

Клоппын хийсэн хамгийн том гавьяаны нэг бол академитэй холбоотой. Үр дүнг нь бид сүүлийн 3 хоногт хангалттай харлаа шүү дээ. Үндсэн багийн маш олон шилдэг тоглогчид маань толгой дараалан бэртэж гэмтлээ. Дэндүү азгүй гэмээр тохиолдол. Гарааны тоглогчдын 80% нь бэртчихсэн, яг л энэ үед өөрсдийгөө харуулах ёстой сэлгээний тоглогчид маань хүртэл гэмтлээ. Гэтэл ийм хүнд үед академийн хөвгүүд маань аминд орж, 2 цомын тоглолтыг аваад гарчихлаа.

Клоппын легасиг нэг бүрчлэн тоочвол хэдэн өдрийн л юм болох байх. 30 жил хүлээсэн лигийн түрүү, 6 дахь дэлдэн чихт, бусад олон цомууд. Энэ бүгд бол зүгээр л үр дүн. Үүнд хүрэхийн тулд тэр уйгагүй зүтгэж, бүх зүйлээ зориулан ажилласан. Тэгээд л ядарсан байх. Үүнийгээ ч хэлсэн шүү дээ.

Клоппын хийсэн хамгийн том гавьяаны нэг бол академитэй холбоотой. Үр дүнг нь бид сүүлийн 3 хоногт хангалттай харлаа шүү дээ. Үндсэн багийн маш олон шилдэг тоглогчид маань толгой дараалан бэртэж гэмтлээ. Дэндүү азгүй гэмээр тохиолдол. Гарааны тоглогчдын 80% нь бэртчихсэн, яг л энэ үед өөрсдийгөө харуулах ёстой сэлгээний тоглогчид маань хүртэл гэмтлээ. Гэтэл ийм хүнд үед академийн хөвгүүд маань аминд орж, 2 цомын тоглолтыг аваад гарчихлаа.

Клоппыг ирэх үед Ливэрпүүлийн А баг Мэлвүүдэд, харин академи Көрби хичээллэдэг байлаа. Хоорондоо 8 км-ийн зайтай. Ливэрпүүлийн түүхийг харвал үндсэн баг, академи хоорондоо маш сайн уялдаатай ажилладаг, академиас олон шилдэг тоглогчид төрөн гарч, од болж гялалзсан гэдгийг бид мэднэ. ХХ зууны төгсгөл, 90-ээд оны үед Стив МакМанаман, Робби Фаулэр, Майкл Оуэн, Жэйми Каррагер, Стивэн Жэррард нарын дэлхийн хэмжээний супер одууд Ливэрпүүлийн академиас мэндэлж, үндсэн багтаа гялалзаж байлаа. Нэг арванд 5 супер од академиас төрнө гэдэг бол үнэхээр аймаар хэрэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” өгөхөд ч багадахаар мундаг амжилт юм.

Жэррард 1998 оны 11 сард үндсэн багт дэвшсэнээс хойш түүний хэмжээний супер тоглогч академиас дахин төрөн гарахыг бид маш олон жил хүлээсэн. Ингээд 2016 онд Трент гарч ирж, бидний сэтгэлийг дэвтээх шив. Ливэрпүүлийн академи суларч, дараагийн Оуэн, Жэррард гарч ирэх гэж удсанд маш олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Премьер лигийн нэр хүнд, түвшин сайжрахын хэрээр багууд мөнгөтэй болж, санхүүгийн хувьд хүчирхэгжсэн. Академиас нэг нусан чаавка дэвшин гарч ирээд, байнгын гарааны тоглогч болж сайжрахад хамгийн багадаа л 3 жилийн процесс явагдана. ТАА-р жишээ авъя л даа, манай хүн 2016 онд дэбютээ хийсэн, 2019 онд дэлхийн хэмжээний РБ болж, хүлээн зөвшөөрөгдсөн. Трент бол аргагүй супер талент тулдаа л ийм хурдан өндөр түвшинд хүрсэн, зарим тоглогчийн хувьд үүнээс ч удаан хугацааг зарцуулна. Багууд энэ арга замыг товчилж, бэлэн болчихсон тоглогч худалдан авдаг болсон нь Английн багуудын академи сулрах гол шалтгаан гэж хараад байгаа юм.

Жэррардаас хойш Трент хүртэл гэвэл чамгүй олон тоглогчид Ливэрпүүлийн академиас төрөн гарсан. Гэхдээ ворлд класс гэж хэлэгдэх тоглогч байтугай үндсэн багт байр сууриа баттай олсон тоглогч бараг байгаагүй дээ. Үүний нэг шалтгаан бол Ливэрпүүлийн академи Мэлвүүдээс салан одож, Көрбид төвлөрсөн явдал гэж тодорхойлж болох үндэслэлтэй. Жэррард үндсэн баг руу дэвшин орсны дараа буюу 1999 он хавьд клубын академи Көрби рүү нүүсэн шиг байгаам. Урьд нь бол бөөндөө Мэлвүүдэд хамтдаа цуглардаг байсан гэнэ. Академийн тоглогчид өдөр бүр А багийнхаа супер одуудыг харж, тэднээс суралцаж, тэр одууд шиг хөлбөмбөгчин болох хүсэл нь буцалдаг байхын хажуугаар том тоглогчдын гар хөлийн үзүүрт зарагддаг нэг тийм нандин харилцаа бас байдаг байж. Академи нүүснээр энэ нандин холбоос үгүй болчихсон.

Харин Клопп Ливэрпүүлд ирснээр үүнийг өөрчилсөн юм. Ливэрпүүлийн үндсэн баг, академи хамтдаа, нэг дор байх ёстой гэж тэр үзсэн. Академиас өсөн дэвжиж байгаа хүүхдүүдийг тэр цаг бүрт ажиглаж, ойр байхыг хүссэн. Мэдээж Ливэрпүүлийн бэлтгэлийн төвийг орчин үеийн болгож, илүү томруулах шаардлага гарна. Энэ шаардлагыг биелүүлэхэд Мэлвүүдийн газар хэтэрхий жижиг байсан учраас Көрбид шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байх. А баг, академи нэгдсний үр өгөөж эхнээсээ харагдаж л байна. Цаашид улам л арвин ургац хураах нь бат биз.

Бэртэл гэмтэл шиг хэцүү юм хөлбөмбөгт гэж үгүй. Нанхиад хэлэнд саад бэрхшээлийг илэрхийлдэг ханз нь давхар шинэ боломж гэдэг утгыг агуулсан байдаг. Бэртэл гэмтэл багийн форм, амжилтад сөргөөр нөлөөлдөг ч нөгөө талаар шинэ залуу тоглогчдод өөрсдийгөө харуулах боломжийг олгодог сайн талтай байдаг. Хэрвээ Мо Салах, Дарвин Нунез, Жотагоол нар эрүүл саруул байсан бол автоматаар эхний сонголтоор нэрлэгдэнэ, гэхдээ бид Жэйдэн Даннс, Льюс Кумас гэсэн хүүхдүүдийг танихгүй чигээрээ л үлдэх байлаа.

Өчигдөр Саутхэмптонийг буулган авсан тоглолтод Күивэн Кэллэхэр, Конор Брэдли, Жаррэл Куанса, Жэймс МакКоннэлл, Бобби Кларк, Льюс Кумас, Кэйд Гордон, Жэйдэн Даннс, Трэй Нёни гэсэн Ливэрпүүлийн академиас мэргэжлийн карьераа эхлүүлсэн тоглогчид талбайд гарсан байна. Улмаар Даннс, Кумас нар гоол оруулсан нь анх удаагаа Ливэрпүүлийн түүхэнд 18-тай нусан буу нар гоолдож, багаа хожилд хүргэсэн тохиолдол болсон байх юм. Дахиад цаана нь сэлгээнд Калум Сканлон, Амара Налло гэсэн хоёр ч тоглогчид үлдсэн байна. 

Ливэрпүүлийн төлөө тоглоно гэдэг академийн хүүхэд бүрийн мөрөөдөл, зарим нь бүр мөрөөдлөө давуулан биелүүлж, гоол хүртэл оруулаад амжлаа. Эдгээр залуусын хэд нь супер од, дараагийн Жэррард, Оуэн, ТАА болохыг хэлж мэдэхгүй, зарим нь магадгүй эхний бөгөөд сүүлчийн удаагаа Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглосон байхыг ч үгүйсгэхгүй. Тэдний хичээл зүтгэлээс л энэ бүхэн шалтгаалах биз дээ.

Клоппын маань л гавьяа, түүний үлдээсэн өв юм даа гэсэн бахдал дүүрэн бодлоор урьд шөнийн тоглолтыг гүйлгэн харлаа. Цомын тэмцээний финалын тоглолт, тооны харьцаа 0:0, талбайд байсан үндсэн багийн туршлагатай тоглогчдоо амрааж, дарийн утаа ч үнэрлэж амжаагүй бацаануудаа оруулчхаад хожиж чадсан дасгалжуулагч энэ хөлбөмбөгт хэр олон байдаг юм бол доо? 

Нийтэлсэн: #Redman

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх