Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Довтолгооны гурвал маань гоолдсон ч нөгөө л хуучин асуудалаас болж хожилоо алдчихлаа.Улангассан прессинг багасчээ.Эхний үед үнэхээр муу тоглосон ч ганц гялтайх нь Манэ байв.Үнэхээр класс түвшинд очиход жаахан л дутуу байна.Гүйцэтгэл,хурд янзтай.Харин дунд гарсан 3 маань дамжуулалтуудаа алдаж,таслуулж хэмнэлээ олж чадахгүй хэсэг зовох шиг болсон.Өнөөдөр багаараа 74% дамжуулалтаа оновчтой болгосон гэсэн тун тааруу үзүүлэлттэй үлдлээ.

Уг нь 80% гаргаж чадсан бол байдал өөр байх байсан болов уу.Бас нэг сөрөг зүйл нь эхнээсээ Ватфордийн тоглолтонд орчихоод талбайн төвд давамгайлалаа тогтоож бөмбөгөө барьж зохион байгуулалттай тоглож чадсангүй.Клопп эхлээд Лалланаг дараа нь Коуг яагаад хагас хамгаалалтанд татсаныг өнөөдөр л ойлголоо.Жан-Хэндо-Жини гуравт бүтээлч тоглолт дутагдаж байнаа гэсэн үг.Хэндо-Жан-Коу гурав бол яг л орц нь таарсан бүтээгдэхүүн.Мөн Лалланагийн эргэлт,даралт,хууралт байсан бол бас нэг ондоо.

Фирмино маань сайн тоглосооон.Хууралтуудаа 100% амжилттай болгож,бөмбөгний төлөөх тулаанд 3 удаа илүүрхэж,4 удаа аюултай бөмбөг зайлуулж,2 гоолын боломж 1 ассист 1 гоол оруулсан байна.Талбайн бүх хэсэгт Фирминогийн тоглолт явж байгааг дээрхи үзүүлэлтүүдээс харж болно.Уг нь бөмбөгөө өөр дээрээ дуудаж довтлогчынхоо үүргийг илүү анхаарвал гэж санагдаад байх юм.Шинэ цэрэг Салах маань муугүй байлаа.5 удаа хаалга руу цохиж 1 гоол,эсрэг багт хамгийн аюултай байрлал Ливерпүүлийн 2 жигүүрт байна.Хурд гүйцэтгэл сайн ч өнөөдөр 5 цохилтоосоо ядаж 2-г нь оруулах эсвэл дамжуулсан бол.Гэхдээ дараагийн тоглолтуудад ассист хаяад эхлэх биз ээ.

Хамгаалатанд гарсан хэд ч давгүй үзлээ ш дээ.Ялангуяа ТАА,Морено хоёр.Залуу хүүхэд бэлтгэл сайн дээр нь хүчний тоглолтондоо анхаарч масс нэмээд гоё болчихож.Клайнийг банздахийг ч үгүйсгэхгүй.Морено нөгөө аймаар байрлалын алдаа гаргадагаа болчихож хөөрхий.Нээх их урагшлахгүй ч үе үе довтолгоо дэмжиж хамгаалалтандаа илүү анхаарал хандуулах шиг болно лээ.Гэхдээ Робертсонд боломж олгоод энэ хоёрыг өрсөлдүүлвэл зүгээр байх.Төвийн хоёр маань ч боломжоороо л тоголлоо.Харин багт том багийн сэтгэл зүй,зангараг дутвуу гэж ойлголоо.Хожиж яваа тохиолдолд сандарсан замбараагүй тоглолт биш тайван бөмбөгөө барьж хэмнэлээ хадгалах чадвар байсангүй өнгөрсөн улиралуудад тийм л байсан тийм хэвээрээ.Нөгөөл булангийн цохилт, чөлөөт цохилт.

Багийн бүрэлдэхүүн бас л нимгэн хэвээрээ.Ядаж байхад Коу маяглаж,Лаллана,Старр,Клайн гээд эхнээсээ хэвтчихсэн байдаг.Цонх хаагдахаас өмнө дор хаяж 2 тоглогч авна гэж найдаж байна.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх