Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рэдс лиг 2022-т оролцох Копуудын анхааралд!

Улаануудын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн зуны Рэдс Лиг тэмцээн маань 8 дэх жилдээ зохиогдох гэж байна. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.

Энэ удаагийн Рэдс Лиийн тэмцээн маань нэгэн шинэ дүрэмтэй болж байгаа ба энэ нь драфтаар сонгогдсон багууд маань сонгогдсон бүрэлдэхүүн, багийн нэрээр цаашдаа тогтмол явж байхаар болсныг дуулгая. Үүнтэй холбоотойгоор багийн дотор солилцоо наймаа болон шинэ драфтууд жил бүр явж байхаар боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Бүртгэл 2022 оны 4 сарын 22-ны 16:00 цагт хаагдаж, орой нь 19:00 цагаас драфтын үйл ажиллагаа болно.

Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно.  

Ливэрпүүлийн фэн клуб үүсэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Рэдс Кап" хөлбөмбөгийн тэмцээн энэ жил 11 дэх удаагаа болох гэж байна.

Цаг үеийн онцгой нөхцөл байдал, цар тахлын үеийн хорио цээрийн улмаас энэ зун бид уламжлалт Рэдс лигийн тэмцээнээ зохион байгуулж чадаагүй. /Түрүү жил мөн адил/ Харин фэн клуб маань байгуулагдсан цагаасаа хойш зохион явуулсан Рэдс Кап тэмцээнээ хэрхэн өнжиж болох билээ.

Ливэрпүүлийн Монгол дахь албан ёсны хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ үүссэний 10-н жилийн ой энэ жил тохиож байгаа болно. Энэ 10-н жилийн ойтой холбогдуулан Копуудын жил бүр зохион байгуулдаг зуны цугларалтын арга хэмжээ 2020 оны 8-р сарын 8-нд зохион байгуулагдах гэж буй дуулгахад таатай байна. 

Цугларалтын дэлгэрэнгүй мэдээлэллийг тун удахгүй оруулах бөгөөд энэ өдрүүдийн ажил төрөл зохицуулан урдчилан бэлтгэж байхад болох юм.

 

 

Монгол дахь Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубээс 5 дахь жилдээ зохиогдож буй РЭДС ЛИГ 2019 хөл бөмбөгийн лигийн тэмцээн амжилттай явж өндөрлөлөө. 

Жил бүрийн 5,6 сарыг дамжин зохиогддог энэхүү тэмцээн маань фен клубийн гишүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг, сайхан арга хэмжээний нэг бөгөөд мэргэжлийн болон мэргэжлийн бус 17-53 насны 120 гаран хүмүүс 8-н багт хуваагдан амралтын өдрийг өрсөлдөөнтэй хэрнээ нөхөрсөг, маргаантай тэмцэлтэй ч инээд хөөртэй баяртай сайхан өнгөрөөдөг билээ.

Ливэрпүүлийг дэмждэг Копуудын хамгийн их хүсэн хүлээдэг Рэдс лигийн тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэллээ. 4 дэх жилдээ зохиогдож буй Рэдс лигийн тэмцээн Ням гараг бүр 08:00-12:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд үргэлжилнэ. Ингээд эхний долоо хоногийн тоглолтуудыг тоймлон хүргэе.
 
Allez 0:3 Киев18
“Рэдс лиг 2018” тэмцээний нээлтийн тоглолт Алез, Киев18 багуудын хооронд болж өндөрлөлөө. Улирлын нээлтийн гоолыг Киев18 багийн ахлагч Энх-Амгалан хаалттай цохилтоос оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар энэ давамгайллаа ахиулж чадснаар 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч тэмцээний анхны 3 онооны эзэд болсон юм. Энэ тоглолтод багийн ахлагч Энх-Амгалан дубль хийж, Тэгшээ нэг гоолыг өөрийн нэр дээр бичүүлсэн.

Рэдс лигт оролцох Копуудын анхааралд!

Хүсэн хүлээсэн "Рэдс лиг 2018" тэмцээн 10 хоногийн дараа эхлэх гэж байна. Нийт 8 долоо хоногийн турш үргэлжилдэг лигийн тэмцээн маань 4 дэх жилдээ дараалан зохиогдох гэж байгаа билээ. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.

Рэдс лигийн тэмцээнд уламжлал ёсоор 8 баг хоёр тойргийн турш өрсөлдөж, аваргаа шалгаруулна. 

Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно. 

5 дахь удаагийн Reds' Futsal Cup тэмцээн болох өдрийн тов гарлаа. Энэ удаагийн тэмцээн 2018 оны 03 сарын 24-нд Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд болох гэж байна. 

Тэмцээний зорилго: Монгол дахь албан ёсны Ливэрпүүлийн фэн клубын гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой, спортлог байдлаар өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Хүсэн хүлээсэн “Reds’ New Year Party – 2017” бид бүхний баяр тун удахгүй болох гэж байна. Жил жилийн л “Улаануудын шинэ жилийн үдэшлэг” үргэлж гайхалтай сайхан уур амьсгал дор хэзээ ч мартагдашгүй болж өнгөрдөг, энэ удаад ч улам сайхан болох нь гарцаагүй. 
“REDS’ NEW YEAR PARTY – 2017” 
ХЭЗЭЭ: 2017 оны 12-р сарын 28-нд 18:00 цагаас
ХААНА: Sant Asar Hotel & Piano Lounge ....

Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ нь Английн хөлбөмбөгийн "Ливэрпүүл" клубийн албан ёсны эрхтэй дэмжигч клуб болоод багагүй хугацаа өнгөрчээ. 

Дэлхий даяарх мянга мянган хөгжөөн дэмжигчдийг бүртгэлжүүлэн албан ёсны салбар - "Official Supporters Club" эрх олгодог ба тэдгээр салбаруудынхаа дунд нэгэн уралдаан зарласныг Монгол дахь хөгжөөн дэмжигчдээ хүргэж байна. 

"Спортын Цонх Форум Цом"-ын энэ удаагийн тэмцээнийг Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб өмнөх жилийн аваргын хувьд энэ жил 9-р сарын 9-нд 56-р сургуулийн талбайд амжилттай зохион байгуулав. 

Энэхүү тэмцээнээс Ливэрпүүлийн Reds хүрэл медаль хүртэж амжилттай оролцов.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх