Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рэдс лиг 2024-т оролцох Копуудын анхааралд!

Улаануудын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн зуны Рэдс Лиг тэмцээн маань 10 дэх жилдээ зохиогдох гэж байна. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.

Бүртгэл хаах хугацаа: 2024 оны 4 сарын 13-ны 00:00 цаг

Драфт болох хугацаа: 2024 оны 4 сарын 15-ны орой нь 19:00 цагт, Драфтыг сонгогдсон 8 багийн ахлагчид хийнэ. 

Рэдс лигийн тэмцээн 4-р сарын 20-ний өдөр эхлэнэ.

Рэдс лигийн тэмцээнд уламжлал ёсоор 8 баг хоёр тойргийн турш өрсөлдөж, аваргаа шалгаруулна. 

Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно. 

Рэдс лигийн тэмцээнд оролцохын тулд та дараахи шаардлагыг хангасан байх ёстой.

  • Ливэрпүүл клубыг дэмждэг байх
  • “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-ын гишүүн байх /Facebook ийн үндсэн дэмжигчдийн групп  /
  • Рэдс лигийн тэмцээний хураамж болох 60,000₮ төлсөн байх шаардлагатай.

Бүртгэлийн баталгаажуулалтыг ЭНЭ линкээр орж шалгана.

Тэмцээний удирдамжтай танилцахыг хүсвэл ЭНЭ холбоосоор орж танилцана уу.

Тэмцээний дүрэмтэй танилцахыг хүсвэл ЭНЭ холбоосоор орж танилцана уу.

Энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлж бүртгүүлсэн 120 Коп оролцох эрхтэй тул та яаран бүртгүүлээрэй. Амжилт хүсье!

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх