Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Клуб өмнө нь аль ч тоглогчийн дугаарыг мөнхөлж байсан удаагүй. Харин энэ өдрөөс хойш Ливэрпүүл клубт хэн ч 20 дугаарыг эзэишихээргүй болж, үүрд Жотагийн дугаар байхаар мөнхөлж байна. 

"Ohhh, he wears the number 20,

He will take us to victory,

And when he’s running down the left-wing,

He’ll cut inside and score for LFC,

He’s a lad from Portugal,

Better than Figo don’t you know,

Ohhh, his name is Diogo! гэсэн түүнд зориулсан дуу Анфилдад мөнхөд эгшиглэх нь лавтай. 

Хөгжөөн дэмжигчид бидэндээ бэлэглэсэн олон сайхан дурсамж, гайхалтай гоолууд, дотно инээмсэглэлийг чинь Ливэрпүүлийн сая, сая фэнүүд үүрд нандигнан дурсах болно. 

Бурхны орондоо тайван нойрс доо ❤️

You Will Never Walk Alone!! 🙏🙏🙏 

#Immortality #neverforgotten #Jotagoal

Ливэрпүүл клубийн довтлогч, Португалын шигшээ багийн бахархал, хүн бүхний хайртай тоглогч Диого Жота дүүгийнхээ хамт Испанид гарсан авто ослоор хорвоог орхисон нь хөлбөмбөгийн ертөнцөд нөхөж баршгүй гарз боллоо.

Тэр бол зүгээр нэг авьяаслаг тоглогч биш байв. Тэр бол багийнхаа зүрх төдийгүй өрсөлдөгч ч хүндэтгэдэг жинхэнэ тамирчин, хамт олондоо гэрэл байж чадсан нэгэн. 

Үргэлж инээмсэглэж, өөрийн халуун сэтгэл, эерэг байдлаараа олныг урамшуулж явсан гайхалтай тоглогч. 

Түүний эгэл бус зан чанар, зүтгэл, тэмүүллийг бид мартахгүй.

Ливэрпүүл клубийн зүгээс түүнийг, түүний дүү Андрэг алдсан гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, энэ хүнд хэцүү цаг үед тэдэнд бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. 

Мөн Португалын хөлбөмбөгийн холбоо “Энэ бол зүгээр нэг тоглогчийн үхэл биш, харин хүн чанар, хайрын билэг тэмдэг байсан нэгнийг алдсан гашуун гарз” хэмээн мэдэгдсэн байна.

Монгол дахь бүхий л хөгжөөн дэмжигчдийн хувьд гунигт өдөр тохиож байна. 

Амгалан нойрсоорой, Жота.

Клоппын легасиг нэг бүрчлэн тоочвол хэдэн өдрийн л юм болох байх. 30 жил хүлээсэн лигийн түрүү, 6 дахь дэлдэн чихт, бусад олон цомууд. Энэ бүгд бол зүгээр л үр дүн. Үүнд хүрэхийн тулд тэр уйгагүй зүтгэж, бүх зүйлээ зориулан ажилласан. Тэгээд л ядарсан байх. Үүнийгээ ч хэлсэн шүү дээ.

Клоппын хийсэн хамгийн том гавьяаны нэг бол академитэй холбоотой. Үр дүнг нь бид сүүлийн 3 хоногт хангалттай харлаа шүү дээ. Үндсэн багийн маш олон шилдэг тоглогчид маань толгой дараалан бэртэж гэмтлээ. Дэндүү азгүй гэмээр тохиолдол. Гарааны тоглогчдын 80% нь бэртчихсэн, яг л энэ үед өөрсдийгөө харуулах ёстой сэлгээний тоглогчид маань хүртэл гэмтлээ. Гэтэл ийм хүнд үед академийн хөвгүүд маань аминд орж, 2 цомын тоглолтыг аваад гарчихлаа.

Та бүхэнд Ливэрпүүлийн үнэнч хөгжөөн дэмжигч Tulga Davaa-ийн орчуулгаар фенүүдийн талаарх сэтгэгдлээ хуваалцсан дараах нийтлэлийг хүргэж байна. 

Фабиньо: 

Ливэрпүүлийн төлөө тоглох яг үнэндээ ямар байдаг талаар би тайлбарлахыг хүсэж байна. Анхны лигийн тоглолт дээр би тоглолтоо бараг л үзээгүй.

Бид Вэстхэмийг 4:0-ээр хожсон тоглолт байсан. Би сэлгээний сандал дээр сууж байхдаа бүтэн 90 минутыг фенүүдийг харж өнгөрөөж билээ. 

Ливэрпүүлийн "бурхан" Фаулэр өөрийн зүүж байсан титмээ Мохамед Салах руу шилжүүллээ. Энэ тоглолтыг экс довтлогч маань хүндэтгэлийн суудлаас бахархан үзэж, түүнд баяр хүргэж буйгаа инстаграмаар илэрхийлсэн бол талбайд түүнд титмийг шилжүүлэн өгч буй мэт гоолын баярыг ТАА маань гайхалтай сэтгэсэн нь ийнхүү гэрэл зурагт мөнхлөгдөж үлдэхээр болов.  

Английн дээд лиг нэрээ өөрчилж Премьер лиг нэртэй болсон үеэс хойш гэж тооцвол лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Робби Фаулэр байсан юм. Тэрээр нийт 128 гоолыг улаан өмсгөлтэй оруулж байлаа. 

За энэ тоглолтыг тухайн үед нь үзэж байсан хэмээн мултраад яахав. Дараа нь энэ тоглолтын бичлэг, тоглолттой холбоотой мэдээлэл гээд олон л зүйл уншиж байлаа. Одоогоос 17 жилийн өмнөх энэ өдөр уг дуулиант тоглолт тохиож байж. 

Үндсэндээ 20 жил хөгшин Европын хамгийн том тайзнаас хол байсан Ливэрпүүл дахин хагас шигшээд гарсан бол тэдний өрсөлдөгч нь шинэ баян Чэлси байв. Чэлси тэр үед лигтээ хол тасархай түрүүлэх нь тодорхой болчихсон, Аваргуудын лигээс Барсаг мулталчихсан байлаа. Фэворит нь мэдээж Чэлси. 

Дэлхийн шилдэг тоглогч дасгалжуулагчдын Жеррардын тухай хэлсэн алдартай ишлэлүүд: 🗣 

Франческо Тотти: “Жеррард миний мөрөөдлийн гарааны XI-ын багийн ахлагч байх байсан. Жеррард бол бүх байрлалд тоглож чаддаг, тоглолтын ямар ч үед хөл бөмбөгөөр бүх зүйлийг хийж чаддаг онцгой тоглогч." 💪 

Фернандо Торрес: "Тэр бол эргэлзээгүй миний хамт тоглож байсан хамгийн агуу тоглогч, түүнд бүх зүйл бий." 🥇  

Патрик Виейра: "Би Алекс Фергюсон түүнийг надаас илүү гэж хэлснийг сонссон. Түүний зөв байх." 👀

Ливерпүүл клубийн довтлогч, мэргэжлийн хөл бөмбөгийн тоглогч асан, амьд домог, бүх цаг үеийн мэргэн бууч Ян Жэймс Раш 1961 оны 10-р сарын 20 буюу өнөөдөр мэндлэж байв.

Тэрээр Ливерпүүл клубийн төлөө 1980-1987, 1988-1996 онуудад тоглож явсан. Клубийн  түвшинд бүх тэмцээнийг оролцуулан нийт 346 гоол оруулан бүх цаг үеийн мэргэн бууч болж байв. Шигшээ багийн түвшинд 73 тоглолтонд 28 гоол оруулан 1980-1996 оны хооронд мэргэн бууч болж байв.

Мөн Раш Копуудын хувьд хамгийн шилдэг Ливерпүүл клубийн 100 тоглогчдын 3-р байранд орж байв.

Европын Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж, Испанийн аварга “Атлетико Мадрид” талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээн авч, 2:3-аар хожигдлоо. 

Тоглолтын эхэнд “Ливерпүүл”-ийн довтлогч Мохамед Салах гоол оруулж, түүний дараагаар гвинэй хагас хамгаалагч Наби Кэйта тоог 2:0 болгосон. Үүний дараагаар франц довтлогч Антуан Гризманн дубль хийснээр тоог тэнцүүлсэн юм. 

Гэвч Гризманн энэ өдөр зөвхөн гоол хийгээд зогсохгүй мөн бүдүүлэг алдаа гаргасны улмаас 52 минутад талбайгаас хөөгдөж, багаа арвууланг нь орхиж хөөдөв. 78 дахь минутад Мохамед Салах торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр зочин баг ялалт байгуулсан. 

Тэгвэл тоглолтын дараагаар Диего Симеоне гар барилгүй хонгил руу гүйн орсон тухай яриа газар аваад байна. Тэд энэ талаар ийн өгүүлжээ.

“Хүнд хэцүү тоглолт болно гэж таамагласан тэрүүгээр л боллоо. “Атлетико” бол бөмбөг эзэмших гэж давчдаад байдаггүй баг. Тэдний эхний гоолыг бол бид бэлэглэчихсэн. Харин хоёр дахь гоол нь үнэхээр сайхан гоол байлаа. Гэхдээ бид тийм их орон зай огт олгож болохгүй.

Хоёрдугаар үед өрсөлдөгч багийн тоглогч хөөгдөж, бидэнд пенальти цохих боломж олдож, нэг талаас нь харвал азтай байлаа. Гэхдээ яаж тоглосонд биш гурван оноо авсандаа л би баяртай байна. 

Симеоне гар бариагүй тухайд бол би гар баръя л гэсэн. Яахав, дараагийн удаад хоёулаа уулзахдаа заавал гар барина аа. Үүн дээр өргөлт өгөөд яриад байх хэрэггүй биз. Мэдээж, тэр надаас болж биш тоглолтоос болж ууртай байсан байх. Тэгэхээр өөр юу нэмж хэлэх вэ дээ” хэмээн “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп өгүүлжээ.

Харин “Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч Диего Симеоне “Тоглолтын эхлэл бидний хүссэнээр болсонгүй. Хоёр гоол алдсныхаа дараагаар л бид төлөвлөж байснаараа тоглож эхэллээ. Хоёрдугаар үед тэргүүлэх гоол оруулах боломж гарсан ч хаалгач нь хаачихсан. 

Манай залуус цөөхүүлээ ч гэсэн сайн тоглолоо. Өмнөх тоглолтод “Милан”-аас тоглогч хөөгдсөн бол энэ удаад бидний ээлж болжээ. 

Гар бариагүй тухайд бол тоглолтын дараагаар би гар барих дургүй. Заавал гар барих ямар хэрэг байдгийг ч ойлгодоггүй. Хоёр багийн дасгалжуулагчийн хэн нэг нь тоглолтын дараагаар заавал сэтгэл гонсгор үлддэг шүү дээ. 

Тэд өөр соёлтой байж болно. Харин би гар барих дургүй хүн. Гэхдээ дараагийн удаа Клопптой тааралдахдаа мэндчлэх болно” хэмээн Симеоне өгүүлсэн байна. 

Оруулсан: Содоо

Яг одоо миний хувьд үнэхээр сэтгэл хөдлөм байна, бид 3-р байр эзэлж, Аваргуудын лигийн хөлбөмбөгийг ирэх улирал клубт аюулгүй байлгаж чадсандаа маш их баяртай байна.

Нөгөө талаар би нулимстайгаа тэмцэж байна, Ливерпулийн хүмүүс надад сүүлийн таван жилд маш их хайр хайрласан.  Баяртай гэж хэлэхэд маш хэцүү байна

Бидний авсан шагналууд, миний нэрийг дуулж буй фенүүд, би энэ гайхалтай клубын хамт хийсэн гайхалтай амжилтуудаа хэзээ ч мартахгүй.  Бид мартагдашгүй мөчүүдийг хамтдаа хуваалцсан, хэн ч үүнийг хэзээ ч биднээс авч чадахгүй ⁣

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2025 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх