Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хоёр долоо хоног гаруй хугацааны өмнө Тоттенхэмд алдарт Уэмбли стадионд 4-1 хожигдоход за даа энэ улирал ч ер нь бүтэхгүй нь дээ гэсэн бодол Коп болгоны толгойд шахуу орж ирсэн байх.

Гэтэл түүнээс хойш Клоппын баг хариуг нь янзтай барьсанаар зогсохгүй сүүлийн 3 тоглолтонд 10 гоол хийж зөвхөн ганцыг л алджээ. Ингэснээр Ливерпуул Ав.Лигийн хэсгээ тэргүүлсэнээс гадна ПЛ-н хүснэгтийн 2-т яваа багаас зөвхөн 4 онооны ард ойртон иржээ.

Энэ бол тийм ч муугүй амжилт бөгөөд ялангуяа гол тоглогчид болох Коутиньо, Лаллана, Клайн (Мане бас бэртэлтэй байж байгаад сүүлийн тоглолтонд оролцсон) нар гэмтэлтэй хойгуур ийм зэрэгтэй явна гэдэг сайн хэрэг. 

Удахгүй эдгээр тоглогчид эргэн ирж яваа гэж бодоход сайн цаг ойртсоны шинж байх.

Нэмээд хэлэхэд Челси, Ман Сити 2-с үг дуугүй татгалзсан Виржил Ван Дэйкээс хойш Окслэйд Чэмбэрлэн Челсид тоглох огт хүсэлгүй байсан гэнэ.

Дээр нь Наби Кэйта өөрийг нь зөвхөн Ливерпуулд зарахыг уламжилсан учраас Ливерпуул бусад багуудаас илүү ганцаараа Кэйтагийн гэрээг цуцлах үнийг төлөх боломжтой болсон гэж байгаа.

Эндээс харахад багийн төлөө цохилох зүрхтэй тоглогч олширно гэдэг амжилтанд хүрэх хамгийн эхний алхам юм.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх