Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Престон Норф Энд клубээс төвийн хамгаалагч Бэн Дэвисийг улаанууд 1,6 саяаар өөрийн болгож худалдан авлаа. Тоглолтоос хамаарч 500к нэмж өгөх болзолтой бөгөөд хэрвээ тухайн тоглогчийг цаашид өөр клубт худалдах бол 20% ийн үнийн дүнг Престон клуб авахаар болж байгаа юм. 

Бэн Дэвис нь 26 настай бөгөөд Хамгаалалтын бүх байрлалд тоглох чадвартай. Тэрээр тун тайван бөгөөд ухаалаг тоглолт үзүүлдэг нь Скаутуудын хувьд таалагдсан гол шалтгаан юм. Мөн тэрээр солгой хөлтэй бөгөөд олон жилийн тогтвортой тоглолт нь Ливэрпүүлд ирээдүйд амжилт үзүүлэх боломж өндөр байх боломжтой бөгөөд Клопп түүнийг өөрийгөө бүрэн нээж хөгжүүлж чаднаа гэдэгтээ эргэлзэхгүй байгаа дурдсан байна.

Шинээр ирсэн залуудаа фэнүүдийн өмнөөс амжилт хүсье Бэн!

Оруулсан: Чингис-Од

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх