Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Муу Ливэрпүүлээ гундаж явахад хамт байлаа.

Ороо бусгаа цаг үед үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрсөн Карлинг Капын түрүүг авахад хамт байлаа.

Афины финалд Миланд хариуг нь авахуулчихаад орондоо уйлж хэвтэхдээ ч хамт байлаа.

Аваргуудын лигийн хагас финалд Райн Бабэл 120' дээр гоолдсон ч 3:2-оор хусуулаад нулимс дуслуулан гэр рүүгээ ганцаараа алхаж явахдаа ч Ливэрпүүлтэйгээ хамт байлаа.

Корона вирус гэж тахал дэлхий нийтээр тархаж олон хүн эрүүл мэнд амь насаараа хохироод байгаа талаар тодорхой зүйл бичих илүү байх.Энэ аюулт өвчин спортын ертөнцийг ч орвонгоор нь эргүүлж сонирхогчдийн хамгийн ихээр шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн лигүүд,АНУ-н мэргэжилийн лигүүдийн улирал бүгд хойшилж зарим нь цуцлагдах тухай шуугиж эхэлсэн.Үүгээр ч зогсохгүй ээ Уран гулгалтын ДАШТ,Хоккейн ДАШТ цуцлагдаж ирэх зун болох хуваарьтай байсан ЕВРО-2020 тэмцээний товийг нэг жилээр хойшлуулах талаар яригдаж байна. Токиогийн Олимп харин хуваарийн дагуу зохиогдоно гэдгийг Японы ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Энэ өдөр Ливэрпүүл клубын удирдлагууд өнгөрч буй арван хийгээд цаашдын ирээдүйгээ сайнаар гэрэлтүүлэх хамгийн чухал шийдвэрээ гаргасан юм. Германы Майнц хэмээх даруухан клубыг түүхэнд нь анх удаа Бундеслигт дэвшүүлж, улмаар гундуухан амжилттай явсан Боруссиа Дортмундыг дахин мандуулж, Европын топ түвшний баг болгож чадсан Юрген Норберт Клопп Ливэрпүүлийн менежер болсон тэр өдрийг бүгд л өчигдөрхөн мэт санаж буй байх. 

Ливэрпүүлийн бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч, дасгалжуулагчийн хувиар хамгийн сүүлчийн лигийн тайтлыг Анфилдад авчирсан Сэр Кэнни Далглиш маань 2012 оны 5 сард ажлаа хүлээлгэн өглөө.

FSG өмнө нь Мэжор лигийн “Бостон Рэд сокс” клубыг дахин сэргээж, улмаар түрүүлгэсэн тэр л загвараараа Ливэрпүүлд амжилтыг авчрах болно гэхэд олон хүмүүс үнэмшээгүй. Тэр тусмаа Янкууд хөлбөмбөг ойлгох биш гэсэн ойлголт Англид давамгай байсныг үгүйсгэхгүй. Ливэрпүүлийн өмнөх эзэд болох Том, Жорж нар мөн л Америкчууд байсан учраас бүрэн итгэхэд хүндрэлтэй байсан биз. 

127 жилийн түүхтэй Ливэрпүүл клубын ороо бусгаа, уналт босолт хослосон нэгэн арван шувтарч байна. Ингээд өнгөрч буй 10 жилийг эргэн нэг санаж, хамтдаа дурсацгаах уу? 

2010 оны 5 сард Рафаель Бэнитэз ажлаасаа халагдсан. 2008-09 оны улирлыг 86 оноотой дуусгаж, бүтэн улирлын турш тайтлын төлөө өрсөлдсөн Ливэрпүүлээ бид дараа жил нь алаад өгнөө л гэж бодож байсан. Гэвч тийм зүйл болоогүй, бүр баг маань унаж эхэлсэн. Шалтгаан нь Шабиг явуулсан, оронд нь гэмтэлтэй Аквиланиг авчирсан гэж дүгнэдэг. 

Клоппын Ливэрпүүл Премьер лигийн сүүлийн 26 тоглолтоос 25 хожиж, 1 тэнцсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ

Анфилддаа 49 тоглолт ялагдаагүй цуврал хэвээрээ, сүүлийн хэдэд нь ч дараалаад хожчихов. Хамгийн сүүлд өнгөрсөн 1 сард Ман ситид хожигдсноор 34 тоглолт ялагдаагүй үзүүлэлттэй урагшилсаар явна. Энэ нь лигийн түүхэнд 3 дахь урт цуврал бөгөөд тэргүүнд нь өнөө Арсэналын 49 тоглолтын амжилт бичигддэг.

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн гишүүн 55 улсын аварга, дэд аварга, медальт болон шагналт 4-р байрын шилдэг 79 багийн тэмцээн–Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Уржигдар, өчигдөр болсон найман хэсгийн зургаадугаар тойргийн дараа ирэх 2020 оны хавар плей-оффын хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 16 багийн нэр тодров.

Аваргуудын лигийн шөвгийн 16-д таарах боломжтой манай өрсөлдөгчид:

Реал Мадрид
Атлетико Мадрид
Боруссиа Дортмунд
Лион
Аталанта...

Би "ЛФС клубыг хэдэн оноос эхэлж дэмжсэн бэ?" асуултанд 2008 оноос гэж хариулдаг. Гэхдээ яг бодоод үзэхэрээр 2008 оны 2-р сараас анх хөлбөмбөг, тэр дундаа ПЛ-ийг шимтэн үзэж эхэлсэн байгаам. 2009 оны улирал эхлэхэд Ливэрпүүл бол миний клуб юм байна гэдгээ мэдсэн л дээ. Ингээд тэр үеэс л яг миний хөлбөмбөгийн сонирхол, амьдрал бодитой эхэлсэн байдаг.

Тэр жил яахав дээ, манайх тийм ч сайн байсангүй, тэр үед сүртэй хямарсангүй. Рафагын сүүлийн буюу тааруухан улирал байсан.

"Хүмүүс намайг одоо дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг гэж бодож үзэх хэрэгтэй." гэж хэлсэнээрээ Дэяан Ловрен дахин олон нийтийн анхаарлын төвд орсон. Ихэнх нь түүнийг магадгүй тохуурхсан байх. Энэ талаар хүртэл Клоппоос асуухад тэрээр 'уг нь Ловрен өөрөө үүнийг хэлэх ёсгүй байсан байх, гэхдээ үнэнг хэлсэн' гэж хаацайлсан.

Мэдээж хэрэг Ловрен өөрөө ингэж хэлсэн нь жоохон тиймхэн ч яг үнэндээ Аваргуудын Лигийн финалаас ДАШТ-н финалд оролцсон хамгаалагчид тийм ч их байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх