Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Аваргуудын лигт 3 тоглоод 3 хожлоо. Хэсгээ 9 оноотой тэргүүлж буй бол АТМ, Порту нар ижил 4 оноотой. Милан бүр оноо ч авч амжаагүй явна. 

Хоёрт нь эхэлж гоолдсон ч бариулаад, улмаар нэхэж гоолдож хожиж чадлаа. Сэтгэл зүй сайн, хүнд байдалд орсон ч тоглолтын хэмнэлээ эргэн барьж авч чадаж буйтай холбоотой байх. Тун чухал зүйл. Товчоор бол ялагчийн сэтгэл зүй. 

АТМ заваан дасгалжуулагчийнхаа удирдлага дор Европын тэмцээний хүрээнд анх удаагаа талбайдаа 3 гоол алдсан тохиолдол болсон байна. Мөн тэдний Аваргуудын лигт талбайдаа хожигдоогүй байсан урт цуврал нь төгсгөл болжээ. Гохь чинь! 

Ливэрпүүлийн бүх тэмцээний хүрээнд 21 тоглолт хожигдолгүй явна. Салах мөн 9 тоглолт дараалан гоол орууллаа. Аймаар! 

Милнэр маань 2 тоглолт дараалж үндсэн байрлал болох хагас хамгаалагчаар тоглолоо. Түүнээс өмнө баруун ар дээр бас хоёр тоглолт дараалж гараанд нэрлэгдсэн. Ясны эр юмаа

Гэмтэл бэртэлгүй Мадридаас ирж буй нь сайн хэрэг. Шигшээдээ тоглочхоод, Испанид багтайгаа нэгдэж шууд тоглолтод оролцсон Алиссон маань энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна лээ. Хэд хэдэн удаа 1v1 тулахдаа ганган хаасан. Ер нь Европын топ багуудын хаалгачдыг энэ үзүүлэлтээр нь жагсаавал манай хүн илүүрхэх байх. 

2020 оны хавар АТМ манайхыг мултлахад Облак ёстой галзуурч билээ. Анфилдад болсон хариу тоглолтод бараг 10+ хаалт хийсэн байх. Харин манайх хаалган дээрээ Адриантай гарсан, олигтой довтолж ч чадахгүй байсан тэдэнд Адриан сайхан бэлэг өгч манайх мултарсан даа. Дэлхийн шилдэг хоёр хаалгачийн дуэл бас сонирхолтой л байлаа.

Оруулсан: Бадруул

Улирлын талаар бодмооргүй байна.Гэхдээ ганцхан төвийн хамгаалагчтай энэ лигт багаа 3-р байранд оруулчих хоншоортой гар урьд нь ч одоо ч ирээдүйд ч гарч ирэхгүй л байх.

Клоппт үнэхээр сонголт байгаагүй.Ковидын нөлөө,санхүүгийн алдагдал,дээр нь Сити,Челси шиг хамаагүй цацдаг бодлоготой баг манайх биш.

Аваргуудын лигийн эрхээ авч чадсан нь маш сайн хэрэг.Энэ нь эргээд санхүү,зуны наймаа,гэрээ хэлцэл бүгдэд нөлөөлөх учиртай.Ирэх улирал багтаа бүрэн ууссан Тиаго үндсэн байрлалдаа гарах Фабиньо Ван Дайк,Гомэз магадгүй Конатэ "Болтон Барези" Филлипс,Матип формондоо орсон Манэ,Жота,Салах,Фирмино мэдээж зуны цонхоор довтолгооны шинэ тоглогч....

Ямартай ч Аваргуудын лигтээ орохоор боллоо... Бидний энэ улирлын хамгийн том зорилго нь аваргаа хамгаалах явдал байсан. Уг нь муугүй л эхэлсэн сэн... Крисмас өнгөртөл хүснэгтийн манлайд бичигдэж байсан ч тэгээд огцом уруудсан даа. Эргэн дурсахад ч халгамаар ээлж дараалсан хожигдлуудыг талбайдаа амссан. Он гараад Саутхэмптон, Бөрнли, Брайтон, Ман сити, Лэстэр, Эвэртон, Чэлси, Фулхэмд нухуулсны дотор Анфилддаа 6 дараалж хожигдсон юм. 

30-р тойрог дуусахад хүснэгтийн 7-р байр (Эвэртон нөхөн тоглолтдоо хожвол 8 руу хүртэл ухрахаар байсан) , Лэстэрээс 9 оноо хоцорч байв. Харин улирлын төгсгөлийг ганган хийлээ. Сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь ялалт байгуулж, 2 тэнцдэг дээр ч хожчих боломж өндөр л байсан. Эцэстээ барианы зурхай дээр Чэлси, Лэстэр нарыг зөв талаар нь дайрч ороод, айргийн гуравт хурдалж чадлаа. 

Зиааа ингээд гайхалтай сайхан хөлбөмбөгийн нэгэн улирал ийнхүү хөшгөө хаалаа!

Премьер лигт 99 оноо авч түрүүлэв.

Рекорд онооны түүхэн дээд амжилт нь Ман ситигийн уржнангийн 100 оноо. Яг л ар шилэн дээр нь ирлээ. Хэрвээ лиг дундаа завсарлаагүй бол нэлээд хол эвдчих боломжтой л байсан байх.

Магадгүй өмнөх улирал байсан бол энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн ч байж мэдэх юм.Энэ улирал тэнцэж болохуйц 5-6 тоглолтонд хожил авч чадлаа.Уг тоглолтуудад нэг хүн тодорсон нь Садио Манэ байв.Манэ тоглолтын дараа "Энэ бидний хамгийн сайн тоглолт биш байсан ч эцсийн мөч хүртэл тэмцэж чадлаа.Тоглолт бүрт сайн тоглоно гэдэг боломжгүй ч залуусын маань сэтгэл зүй гайхалтай байна.Зүгээр л итгэ,эцсийг нь хүртэл тэмц" гэжээ.

Энэ тойргийн оргил тоглолтоор Английн хамгийн агуу түүхтэй хоёр клуб болох Ливэрпүүл, Манчэстэр Юнайтэдийн тулаан нэрлэгдэж байлаа. Английн хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй супер эхлэлийг хийж чадсан Ливэрпүүлийг энэ улиралд зөвхөн Ман ютд л талбайдаа зогсоож, тэнцээ салгаж чадсан билээ.

Тоглолт болохоос хэд хоногийн өмнө Sky Sports-ын Данни Миллс хоёр багийн тоглогчдоос хамгийн шилдэг 11-ийг байрлал тус бүрээр нь нэрлэхдээ Ман ютд-аас ганц ч тоглогч багтаагаагүй нь соушл орчинд багагүй шуугиан тариад байсан юм. Ливэрпүүлийн фэнүүдэд мэдээж таатай, харин эсрэг багийн дэмжигчид үүнийг доромжлол байдлаар хүлээн авсан байж болох. Гэвч Данни Миллсийн зөв байсан гэдгийг өчигдрийн тоглолт нотлов.

Катарт ирсэн зорилгоо гүйцэлдүүлж, Ливэрпүүл маань Өмнөд Америк тивийн аварга Фламенго клубыг нэмэлт цагт буулган авснаар 127 жилийн баялаг түүхэндээ анх удаагаа Клубуудын ДАШТ-нд торгон жолоо өргүүллээ.

Улмаар Аваргуудын лиг, УЕФА-ийн Супер цом, Клубуудын ДАШТ-нд дараалан түрүүлсэн Английн анхны баг болж байна. 2005 оноос хойш 14 жилийн хугацаанд ердөө 3-хан цом хүртэж байсан бол энэ 2019 онд Юрген Клоппын дахин мандаж буй Ливэрпүүл ийнхүү International Treble хийж, гурамсан цом 🏆🏆🏆 өргөлөө!

Ливерпүүл лигийн эхний 17 тоглолтоос 49 оноо аваад байгаа нь багийн түүхэн дэхь хамгийн сайн эхлэл болжээ. Анфилдэд хийсэн сүүлийн 100 тоглолтонд эхний үед тэргүүлж эхэлсэн бол хожигдоогүй гэдэг аймаар үзүүлэлт гарч ирж байна.91 хожил 9 тэнцээ.Хамгийн сүүлд 2009 оны 12 сард 1-0 тэргүүлж яваад Арсеналд 2-1 хожигдож байж.

Өнөөдрийн тоглолтын сонирхолтой агшин нь Салахын хоёр аймаар төгсгөл,Ван Дайкийг алдаж дамжуулахад гаргасан Клоппын реакц байлаа мөн өнөө "VAR" байлаа.Жэймс Пийрс "VAR.Хөлбөмбөгийг алахын тулд чадах бүхнээ хийж байна" хэмээн жиргэсэн байв.

Эхлээд Зальцбургт баяр хүргэх нь зүйтэй байх.Ливерпүүлтэй тоглосон хоёр тоглолт нь үнэхээр сонирхолтой үзүүштэй энтертайнмент шоу шиг л байлаа.

Өндөлзсөөр байгаад бараг бүтэн хайрцаг тамхинд хордох дөхлөө хаха.Жэссэ Марш гэж дасгалжуулагч энэ багийг үнэхээр гоё цэмцгэр зохион байгуулалттай тоглуулж байна.Магадгүй ирэх жилүүдэд аль нэг том багийн дасгалжуулагчаар очих байх.Ер нь Клоппог явсаны дараа Наггелсман энэ хоёрын нэгийг аваад ирвэл ч гэж бодогдов.Зальцбургийг улирлын өмнө ингэж төвөг удна гэж бичиж байсан санагдаж байна. 

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн 2018/2019 оны улирлын шигшээ тоглолт Испанийн нийслэл Мадрид хотноо болж өнгөрлөө. 

Шигшээ тоглолтод Английн 2 баг Ливэрпүүл, Тоттенхэм багууд тунаж үлдээд байсан юм. Ингээд тоглолт энэ гайхалтай финалын тоглолтод 2:0 харьцаагаар улаанууд илүүрхэж 14-н жилийн 6 дахь удаагаа түрүүгээ хүртэв.

Тэд ийнхүү 6-н удаа энэхүү тэмцээнд түрүүлснээр дэлдэн чихт цомыг цуглуулж буй амжилтаараа 3-р байрандаа эргэн ирж байгаа юм.

Европын хөл бөмбөгийн аваргуудын лигийн шөвгийн 4-т таарсан Ливэрпүүл болон Барселона багийн хариу тоглолт анфилд цэнгэлдэхэд явагдав.

Тоглолтын өмнө нь Ливэрпүүл каталоны цэнгэлдэхэд зочлон тоглохдоо 3-н гоол алдаж, гол тоглогч Наби Кэйтаг гэмтэлд алдаж тун хүнд байдалд ороод байсан. Мөн 3 хоногийн өмнө Английн Пример лигийн 37-р тойрогт багийн гол тоглогч лигийн мэргэн бууч Мо Салах толгойндоо гэмтэл авч талбайг чөлөөлсөн байсан бөгөөд энэ шөнийн тоглолтод багийн анд Роберто Фирмино -ын хамтаар оролцох боломжгүй болоод байсан юм. Бүрэлдэхүүний хувьд Ливэрпүүл үнэхээр хүндхэн нөхцөлд орсон байлаа.

Хөл бөмбөгийн ертөнц гайхалтай эргэн ирэлтээрээ алдартай Улаануудын хувьд бараг 1% ийн хожлын боломжоо өнөөдөр ашиглаж чадах уу гэдэг хүндхэн даалгавартай талбайд гарсан юм. Гайхалтай хөгжөөн дэмжигчдтэй  Улаанууд бууж өгөх нь бүү хэл харин ч фенүүдийнхээ нүргээн дунд тоглолтыг итгэл төгс гайхалтай эхлүүлэв.

Эхний тоглолтод  Баваричууд харин ч цацаа цалгиатай аятайхан тоглочхож. Өнөөдөр бол Германы үнэмлэхүй аваргууд гэхэд хэцүүхэн л байв.Германы лигийн чанар ч яригдаж эхлэх болов уу.

Ливерпүүл энэ улирал Аваргуудын лигт тийм ч дардан замыг туулсангүй. Наполи, Црвена Звездад хожигдсон тоглолт тааруу гүйцэтгэлүүд гэх мэт. Гэхдээ үр дүн муугүй явна. Өнгөрсөн жил шиг шуургалсан довтолгоо улангассан прэссингийг хүсэх үе цөөнгүй байв.

Харин энэ удаа Клопп тэгсэнгүй тайван хяналттай, нарийн тооцоотой тоглолтыг үзүүлж чаджээ. Ер нь Клопп арга барилаа ингэж өөрчилж салхи оруулж чадсан нь гайхалтай. Яг одоогоор бол ямар ч багтай тоглосон тухайлсан арга барил, хэв маягтай болчихсон нь их аятайхан.

Ливэрпүүл клуб маань Аваргуудын лигийн хариу тоглолтоо Манчестер Сити-ийн талбайд хийж 1-2 -ын харьцаатай буулган авч нийт дүнгээр 5-1 ийн харьцаатайгаар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тоглолт ширүүн уур амьсгалтайгаар эхэлсэн бөгөөд тоглолтын дөнгөж 2 дахь минутанд эсэрг багийн довтлогч тооны харьцааг нээсэн юм. Гэвч тухайн гоол нь хамгаалагч Ван Дик дээр гаргасан эсрэг багийн тоглогчийн алдааг шүүгч зогсоолгүй тоглолтыг үргэлжлүүлэх явцад орсон юм. Давталтаас харахад Ван Дик дээр цэвэр алдаа гаргасан байв.

300 саяын хамгаалалт,тактикийн хамгийн шилдэг гэгдэх мэргэжилтэнтэй,энэ улирал хамгийн сайн формтой байгаа багийг 2 дараалаад хусчихлаа.

Өвөл 1 сард лигтээ төдийгүй Аваргуудын лигт босоо явсан Ситиг хожсоны дараа Алан Ширьер "Ливерпүүлийн хийсэн зүйлыг дахиж олон багууд хийж чадахгүй" гэж хэлж байв. Тэрнээс хойш Сити Шахтерын талбай дээр л хожигдсон. Гэхдээ хэсэгээ тэргүүлэх нь тодорхой байсан тул сэлгээний бүрэлдэхүүн нь тоглож байв.

31-р тойргийн тоглолт Анфилд цэнгэлдэхэд Уатфордыг хүлээж авлаа.

Мохамэд Салах өнөөдөр Уатфордын эсрэг 4 гоол оруулж, Робэрто Фирминод гоолын дамжуулалт өгснөөр өрсөлдөгчөө 5:0 харьцаатай бут ниргэв.

Тухайн тоглолтонд Садио Манэ 2 гоолын дамжуулалт өгсөн бол Роберто Фирмино 1 гоол 1 гоолын дамжуулалт, Робертсон хүү Салах-д чихэр шиг гоолын дамжуулалт өглөө.

Рафагийн эсрэг тоглох үргэлж хэцүү байдаг ч Анфилдэд улирлын 14 дэхь тоглолтоо хийж хожил авлаа. 8 хожил 6 тэнцээ.

Тоглолтын эхэнд хэмнэлдээ орохгүй жаахан удах шиг боллоо. Гоол харах гэж 40 минут хүлээнэ гэдэг чинь бас л хэцүү юм хаха. Окс өнөөдөр ёстой мундаг байлаа. Довтолгооны санаачлага өндөртэй нь их хэрэг болж байна. Тэр 2-3 тоглогч татаад гүйсэн гүйлт, Салахт хаясан дамжуулалт ёстой янзтай.

Хэзээ: 2018.02.15-нд 03:45 цаг
Хаана: Эстадио до Драгао
Гаргах суваг: SPS|Их спорт суваг
Шүүгч: Даниэлэ Орсато (Итали)

Өнгөрсөн 12 сард Спартак Москва клубыг Анфилд цэнгэлдэхдээ 7:0-ээр бут ниргэж, Аваргуудын лигийн хэсгийн шатаа амжилттай давсан Ливэрпүүл клуб хасагдах шат буюу Шөвгийн 16-ийн эхний тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Ингээд тоглолтын өмнөх мэдээлэлдээ анхаарал хандуулна уу. 

Английн Пример Лигийн 25-р тойрогт Улаанууд Хаддерсфилд багийн талбайд зочлон тоглов.

Тоглолтын эхнээс л 2 баг маш хурдтай, өндөр темптэй тоглолтыг үзүүлж эхэлсэн бөгөөд Улаанууд бөмбөг эзэмшилтээрээ хол илүү тэргүүлж байв.

Удалгүй тоглолтын 26 дахь минутанд Эмрэ Жаны 16-ийн гаднаас хүчтэй цохисон цохилт эсрэг багийн тоглогчын хөлд хавсарч хаалганы буланд зоогдох нь тэр. Тооны харьцаа: 0-1. Эмрэ Жаны хувьд өнөөдөр багийн ахлагч эргэн талбайдаа ирсэн болхоор төвийн хагас дээрээ тоглосон нь илүү чөлөөтэй, өөрийн тоглолтоо бүрэн гаргавуу гэж харагдсан. Бөмбөг таслалт, дамжуулалт, цохилт гээд өнөөдөр тэрээр бүх талаар супер байв ...

Тоглолт эхнээсээ л довтолгоо,прессингийн сонгодог жишээ болох нь тодорхой байв. Хоёр баг шахалт их хийж бөмбөгтэй давамгайлж, довтолж тоглодогоороо төстэй. Харин Ман Ситигийн нэг илүү зүйл нь тогтвортой тоглолт. Ливерпүүлийг бодвол давамгайллаа хадгалж тоглолтыг өөрийн талд шийдэх ажилаа улирлын турш төгс гүйцэтгэж байлаа. Гэвч Ливерпүүл үүнийг нь үгүй хйиж чадсан. Пепийн систем болон Ситигийн тоглолтын арга барилын сул талыг өндөр прессингээр эвдэж тоглолтыг нь эмх замбараагүй болгож 9 минутанд 3 гоол хийж үзүүлэв. Тоглолтын эхний гоолыг Алекс Оклэйд Чэмбэрлэйн 9 дөх минутад өөрийн ур чадвараа гайхалтай харуулж 16 ийн гаднаас хүчтэй цохилтоор гоолдож 1-0 болгосон.

Ливерпүүл Оросын аваргуудыг байранд нь тавьж Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарлаа.

Хоёр багийн эхний тоглолт Москвад болоход Ливерпүүл азгүйтэж 1-1 тэнцээд байв.Тэр үеийн форм одоогийнхоос тэнгэр газар шиг зөрүүтэй байсантай холбоотой.

Энэ хэсэгт Марибор,Спартак,Севилля гэсэн гурван багтай таарч нийт 23 гоол оруулсан байна.Энэ нь Английн багууд Аваргуудын лигийн хэсгийн шатанд хамгийн олон гоол оруулсан амжилтыг шинэчлэн тогтоов.Урьд нь Ман Ютд 21 гоол оруулсан гэсэн үзүүлэлтээр уг рекордыг эзэмшиж байжээ.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх