2010 оны 11 -р сарын 07 ... Энэ бол Монголын хөлбөмбөгийн ууган фэн клуб болох "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ байгуулагдсан түүхэн өдөр юм.  5 жилийн өмнөх энэ өдөр Ливэрпүүлийг дэмждэг хэдэн залуус санаа сэтгэл нийлэн анхны Бүх гишүүдийн хурлаа хийн албан ёсоор төрдөө данстай болж бүртгүүлж байлаа. 

Бид бүхэн Ливэрпүүлийг дэмждэг Монгол залуусаа нэгтгэх, тэдний цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэмждэг багийнхаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй эх хэл дээрээ уншдаг вэбсайттай болох, хайртай багийнхаа тоглолтыг очиж үзэх, Анфилд тур хийх, Монголын хамгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт сайтай фэн клуб болж эх орондоо хөлбөмбөг үзэх соёлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготойгоор нэгдэн нийлж байсан юм.

Тэр үеийг дахин эргээд санахад, бид бүхний зорилго мөрөөдөл асар хол санагдаж байсныг нуухгүй ээ. Фэн клуб байгуулж байх тэр үед бидний дэмждэг баг маань хүртэл хүнд байдалд байж, урам хугалам амжилтыг үзүүлж байсан даа. Үүнтэй адилаар бид бүхний үйл хэрэг тийм ч дардан байгаагүй. Баг нь хожигдож, хүнд байдалд байсан ч цэнгэлдэхийг орхин гарч үзээгүй үнэнч Ливэрпүүлийн фэнүүд адил бид ч бас зорьсноосоо буцаж байгаагүй, урагшилсаар л байсан. 

Манай фэн клуб байгуулагдсан цагаасаа хойш дараах үйл ажиллагаануудыг жил бүр амжилттай зохион байгуулж иржээ. 

  • Редс кап хөлбөмбөгийн тэмцээн
  • Редс лиг хөлбөмбөгийн тэмцээн 
  • Редс футзал кап
  • Шинэ жилийн баяр
  • Копуудын ковер үдэшлэг, Фэн клубын төрсөн өдөр
  • Копуудын зуны цугларалт
  • Рэдс индоор тэмцээн

мөн шинээр Волейболын тэмцээн, сайн дурын хүмүүнлэгийн ажил, байгль орчноо хамгаалахад чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн байгааг дуулгахад таатай байна.

Фэн клубынхаа эрхэм зорилгоор жигүүрээ хийж урагшилж байсан Монгол дахь Ливэрпүүлийн фэн клуб одоо хамгийн олон гишүүд дэмжигчидтэй болж, үйл ажиллагаа нь тогтворжсон төдийгүй араасаа олон фэн клубыг дагуулсан үлгэр жишээ хамт олон болж чадсан гэдгийг бардам дурьдахад таатай байна. Фэн клубынхаа үйл ажиллагаанд гар бие оролцож, сэтгэлээ чилээн явдаг олон олон Копуудаараа бахархаж байна. Ливэрпүүлийн фэн клуб цаашид ч улам эрчтэйгээр, урам зориг дүүрэн ажиллах нь эргэлзээгүй юм.

Та бүхэндээ 7 жилийн ойн баярын гал "улаан" мэндийг хүргэж байна.

- Чи Хэзээ ч Ганцаар Алхахгүй -

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх