Ливэрпүүл клуб, New Balance-тай хамтарна
Ливэрпүүл клуб, New Balance спорт хувцасны брэндтэй хамтран ажиллах болсноо зарлалаа. Тэд клубын түүхэнд хамгийн өндөр үнийн дүнтэй, урт хугацааны гэрээг байгуулснаар дэлхийн томоохон спорт хувцас үйлдвэрлэгч компаниас ирэх улирлаас эхлэн тоглолтын өмсгөл болон бусад хувцас хэрэглэлийг хангуулахаар болсон байна. Дэлхий даяар 500 илүү тооны дэлгүүрүүдээр дамжуулан Ливэрпүүлтэй холбоотой хувцас хэрэглэлүүд зарагдах бөгөөд New Balance ч мөн хөлбөмбөгийн салбарт Ливэрпүүлээр дамжуулан хүч түрэн орж ирэх хүсэлтэй байгаа юм.
Ливэрпүүлийн худалдаа, арилжаа хариуцсан ерөнхий захирал Билли Хоган: “Бид дэлхийн спорт хувцасны зах зээлд тэргүүлэгчдийн нэгтэй гэрээ байгуулснаа зарлахдаа баяртай байна. Мөн энэ нь клубын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болсныг дуулгахад ч таатай байна” хэмээн мэдэгджээ.“Ливэрпүүл болон Нью Баланс нарын аль аль нь л 100 гаруй жилийн урт удаан түүхтэй”“Нью Баланс нь зөвхөн дэлхий даяар алдартай спорт хувцас хэрэглэлийн үйлдвэрлэгч ч биш тэд мөн олон оронд олон тооны борлуулагчидтай учир тэдгээрээр дамжуулан Ливэрпүүлийн хувцас хэрэглэлийг ч түгээх боломжтой юм.
Бид тэдэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна ”Нью Баланс бол Америкийн томоохон спорт хэрэглэлийн бизнэс бөгөөд компанийнх нь төв нь Бостонд байрладаг 4000 гаруй ажиллагсадтай, АНУ болон Их Британид цөөнгүй тооны борлуулагчтай компани юм.Нью Баланс Футбол компанийн ерөнхий мэнэжэр Ричард Райт: “Ливэрпүүл хөлбөмбөгийн клуб бол дэлхийн хөлбөмбөгт өөрсдийн мөрийг тод үлдээж чадсан цөөн тооны хөлбөмбөгийн клубуудын нэг учраас бид тэдэнтэй хамтарч ажиллахдаа баяртай байгаа” хэмээн мэдэгджээ.
“Энэхүү хамтын ажиллагаа нь Нью Балансын хөлбөмбөгийн спорт руу орох том үүд хаалгыг нээж өгөх бөгөөд Нью Баланс брэндийг дэлхий дахинд таниулахад ач холбогдол нь маш өндөр байх болно”“Бидний байгуулсан гэрээний дагуу Нью Баланс нь Ливэрпүүл болон тэдний хөгжөөн дэмжигчдэд дэлхийн хэмжээний өндөр чанартай хувцас хэрэглэлээр үйлчлэх юм” хэмээн Ричард Райт өгүүлжээ.