Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн 2018/2019 оны улирлын шигшээ тоглолт Испанийн нийслэл Мадрид хотноо болж өнгөрлөө. 

Шигшээ тоглолтод Английн 2 баг Ливэрпүүл, Тоттенхэм багууд тунаж үлдээд байсан юм. Ингээд тоглолт энэ гайхалтай финалын тоглолтод 2:0 харьцаагаар улаанууд илүүрхэж 14-н жилийн 6 дахь удаагаа түрүүгээ хүртэв.

Тэд ийнхүү 6-н удаа энэхүү тэмцээнд түрүүлснээр дэлдэн чихт цомыг цуглуулж буй амжилтаараа 3-р байрандаа эргэн ирж байгаа юм.

Ливэрпүүл энэхүү тэмцээний шигшээ тоглолтод 9 удаагаа шалгарч байгаа бол Тоттенхэмийн хувьд анх удаагаа шалгарч байгаа нь онцлогтой байв. Английн багууд дундаа энэ илт тэргүүлэх үзүүлэлт юм.

Тоглолт эхлээд удалгүй Улаануудын довтолгоо амжилттай болж ахлагч Хэндэрсоны түлхүүр дамжуулалыг Садио Манэгийн хаалга руу цохисон бөмбөгөнд эсрэг багийн тоглогч Сиссоко гар хүрснээр шүүгч 11-н метрийн торгуулийн цохилтыг заах нь тэр. Ингээд Ливэрпүүл пеналтыг амжилтттай болгон багийн довтлогч Мохамед Салах тооны харьцаа 1:0 болгов. 

Мо Салах аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Африкийн ТАВ дахь тоглогч болов.

М.Салахын гоол аваргуудын лигийн шигшээ тоглолтод орсон хамгийн хурдан гоолын хоёрдугаарт бүртгэгдсэн юм.

Түүнээс өмнө 2005 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтод "АС Милан" клубийн хамгаалагч П.Малдини "Ливерпүүл" клубийн хаалганд эхний минутад гоол оруулж байжээ.

Ингээд багууд харилцах довтолж маш няхуур тоглолтыг үзүүлж байв. Ингээд 58 дахь минутад багийн үзүүрийн довтлогч Бобби Фирмино сууж өнгөрсөн тоглолтын баатар Дивок Ориги орж ирэв. Улмаар 87 дахь минутад Клоппын сэлгээ оновчтой байсныг нотлон Бельги залуу Ориги маань өөрийн нэгэн гайхалтай чамин тансаг гоолоороо 2:0 болгож тоглолтыг үнэндээ шийдвэрлэв.

Өмнө нь Оригиг хүн бүхэн зүхдэг, багт эзлэх байр сууриа бүрмөсөн алдсан нэгэн байсан бөгөөд дасгалжуулагч аргаа бараад нэг л өдөр түүнийг дуудахад тэр ашиглаж чадлаа.

Аваргуудын лигт ердөө 3 удаа л хаалга руу цохиж, 3 гоол орууллаа. Дивок өмнө нь энэ тэмцээнд гоолдож байгаагүй. Барсагийн хаалганд эхэнд оруулсан гоол нь түүний хувьд анхных байсан. Дараагийн гоол нь Ливэрпүүлийг финалд аваачсан. Ингээд финалд солгой хөлөөрөө солиотой цохиж, Ливэрпүүлийн фэнүүдийн сэтгэлийг амар амгалангийн далайд умбуулж чадлаа.

Дивок Оригигийн энэ улиралд хийсэн бүхэн тэр чигтээ гайхамшиг байлаа. Ливэрпүүлийн домог гэж хэлэгдэхэд заавал олон жил тоглосон байх ёстой гэж үү? Үгүй л байх. Копуудын төлөө тоглож, баатар нь болж чадсан хүмүүс л тэр жагсаалтад багтах эрхтэй. Чиний нэр Ливэрпүүлд Луис Суарэз, Фэрнандо Торресоос ч илүү дурсагдаж үлдэх нь лавтай.

Түүнээс гадна Ориги аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Бельги улсын ХОЁР дахь тоглогч болсон. Ливэрпүүлд улам гялалзах ирээдүйгээ өөрөө бүтээж байгаа тоглогч нь яах аргагүй тэр юм.

Тоглолтын сүүл хүртэл эсрэг баг олон аюултай довтолгоо хийж хаалга руу тун аюултай цохилтууд хийсээр байсан хэдий ч Улаануудын хаалгач Аллисон Бекер тухай бүрд нь найдвартай байж хаалга хуурай манаж чадав.

Тоглолтын дараа тоглолтын шилдэг тоглогчоор MOTM аар Виржил Ван Дик шалгарав.

Виржил Ван Дик-ийн хувьд Английн Пример лигийн тоглогчдын холбооны шилдэгээр шалгарсан бөгөөд энэ жилийн хувьд тэрээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Баллон Доррын шагналд маш хүчтэй өрсөлдөж байгаа юм.

Мөн тэрээр энэ улиралд бөмбөгтэй тоглогчид огт хууртаагүй буву хажуугаараа алдаагүй гэсэн гайхалтай статистик үзүүлж байгаа юм. Өнгөрсөн жил түүнийг багтаа Ливэрпүүлийн шийдвэр нь цаашид олон жилийн хугацаанд европийн тавцанд улаануудыг хамгийн шилдэг хамгаалалттай баг болгож байгаа юм. Сонирхуулахад Виржил Ван Дик 20 настайдаа Нидерландын Гронингэний үндсэн багт багтаж чадахгүй долоо хоногтоо 2 өдөр шөнөөр ажиллаж, ресторанд угаагч хийдэг байлаа. Түүний хувьд ирээдүйд багийн ахлагч болох нь цаг хугацааны асуудал гээд хэлчихэд буруудахгүй юм.

Одоо тэр өнөө цагийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг хамгаалагч, Английн лигийн шилдэг тамирчин, Аваргуудын лигийн аварга болоод байна. 


Тоглолтын статистакаас

 

 

Оруулсан: Чингис

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх