Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Улаанууд Аваргуудын лигийн хариу тоглолтоо Манчестер Сити-ийн талбайд хийж 1-2 -ын харьцаатай буулган авч нийт дүнгээр 5-1 ийн харьцаатайгаар бут ниргэж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тоглолт ширүүн уур амьсгалтайгаар эхэлсэн бөгөөд тоглолтын дөнгөж 2 дахь минутанд эсрэг баг тооны харьцааг нээв. Гэвч тухайн гоол нь хамгаалагч Ван Дик дээр гаргасан эсрэг багийн тоглогчийн алдааг шүүгч зогсоолгүй тоглолтыг үргэлжлүүлэх явцад орсон юм. Давталтаас харахад Ван Дик дээр цэвэр алдаа гаргасан байв.

Улмаар тоглолтын 2-р үе эхлээд, Ливэрпүүл тоглолтын тэмпийг өөртөө бариж, нам хэмнэлд шилжүүлж чадсан бөгөөд 56 дахь минутанд Салах болон Манэ 2-ын сөрөг довтолгоо айлын хамгаалагч нарыг амжилттай илүүрхэж гайхалтай сөрөг довтолгоо эхлүүлсэн бөгөөд Манэ-ийн алдсан бөмбөгийг египет арслан Мо Салах амжилттай гүйцээж тооны харьцааг 1-1 болгон Манчестер ситиг бүр хүнд байдалд оруулав.

Тун удалгүй 77 минутанд Бобби Фирминогийн гоцлон тоглолт жигүүрээр явж өөрийн нэр дээрээ аваргуудын лигийн 9 дэх гоолоо бичүүлж улмаар талбайн эздийг бүх санаархалыг тас цохиж тоглолтыг бүрэн живүүллээ. Энэ 2 гоолыг эсрэг багийн дасгалжуулагч Пеп үзэгчдийн суудлаас үзсэн бөгөөд завсаргааны үеээр шүүгчтэй маргалдаж жавтий хүртсэн юм.

Тухайн тоглолтонд багийн хамгаалагчид маш сайн тоглолт гаргасан бөгөөд Роббо маань өөрийн жигүүртээ бүрэн эзэгнэж байсан юм. Төвийн 2 хамгаалагчаар гарсан Ловрен, Ван Дик нар айлын довтолгоо бүрийг зогсоож агаарт ялагдашгүй байв. 

Сонирхуулхад хоёр багийн дасгалжуулагч нарын хожлын харьцаанд Клопп бүрэн тэргүүлдэг бөгөөд Пеп-ийн хувьд зөвхөн Клопп л түүнд ийм бэлэг бариж менежер нь байдаг юм.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор египет арслан Салах тодорсон бөгөөд тэрээр 1 улиралд 50 гоолд шууд оролцсон ПЛ-ийн анхны тоглогч болжээ.

  • 39 гоол
  • 11 дамжуулалт

 

Оруулсан: Чингис

 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх