Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүлийн "бурхан" Фаулэр өөрийн зүүж байсан титмээ Мохамед Салах руу шилжүүллээ. Энэ тоглолтыг экс довтлогч маань хүндэтгэлийн суудлаас бахархан үзэж, түүнд баяр хүргэж буйгаа инстаграмаар илэрхийлсэн бол талбайд түүнд титмийг шилжүүлэн өгч буй мэт гоолын баярыг ТАА маань гайхалтай сэтгэсэн нь ийнхүү гэрэл зурагт мөнхлөгдөж үлдэхээр болов.  

Английн дээд лиг нэрээ өөрчилж Премьер лиг нэртэй болсон үеэс хойш гэж тооцвол лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Робби Фаулэр байсан юм. Тэрээр нийт 128 гоолыг улаан өмсгөлтэй оруулж байлаа. 

Харин өчигдөр Мохамэд Салах заналт ривал Манчестер Юнайтедийн хаалганд дубль хийснээр түүний амжилтыг эвдэж, энэ цагаас хойш Ливэрпүүлийн Премьер лиг дэх бүх цаг үеийн мэргэн бууч хэмээн цоллуулахаар болж байна. 

Салах энэ амжилтад хүрэхдээ ердөө 6 улирал, 205 тоглолт л зарцуулжээ. Гайхалтай амжилт юм аа. Тоглолтын дараа, 

"Үнэхээр галзуу байна. Ливэрпүүл дэх анхны улиралдаа 31 гоол оруулчхаад, дахин нэгийг хийж Премьер лигийн рекордыг эвдэх тухай бодож байлаа. Өглөө бүр л энэ рекордыг эвдчих юмсан гэсэн бодол толгойд орж ирнэ. Харин дараа нь Ливэрпүүлийн Премьер лигт хамгийн олон гоолдсон тоглогч гэх рекордыг эвдэх тухай ч бас бодож л байсан. Тийм учраас энэ рекорд миний хувьд маш онцгой. Харин одоо гэртээ харьж, эхнэр охидынхоо хамтаар балжингарамын цай ууж, баяраа тэмдэглэмээр байна" хэмээн өгүүлжээ. 

Мо маань Ливэрпүүлийн өмсгөлтэй лигт 129 гоол оруулахдаа заналт өрсөлдөгч Манчестер Юнайтедэд хамгийн олон буюу 12 удаа гоолджээ. Харин Манчестерийн нөгөө баг орчин цагийн ривал Ситид нь 10 гоол хийсэн байх юм. Том тоглолтод зөвхөн шилдгүүд л нисдэг хойно... 

Дагалдах стат гэвэл тэрээр Ман Ютд-ын эсрэг 12 тулахдаа 12 гоол, 4 гоолын дамжуулалт үзүүлэлттэй. Хоорондын учрааны манлайд нь Мо Салах заларна. Түүнчлэн 6 тоглолт дараалан Юнайтедийн хаалганд гоолдсон, тэднийг хамгийн олон удаа өршөөлгүй ниргэж байсан Алан Ширьерийн амжилтыг ч эвдчихжээ. 

Агуу юмаа, Мо Салах .... #egyptianking #RecordBreaker 

#Redman

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх