“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб”нь 2010 оны 11-р сард үүсэн байгуулагдсан, гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгүуллага юм. 

Фэн клубын албан ёсны гишүүнчлэлд бүртгүүлснээр ТББ-ын зүгээс зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр оролцох боломжтой байдаг ба дараахи 2 аргаар гишүүнчлэлд хамрагдах боломжтой.

1 дэхь хэлбэр:

2012.02.11-ний өдөр хуралдсан “Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ын бүх гишүүдийн хурлаар баталсны дагуу гишүүнчлэлийн хураамж нь нэг жилийн 15.000₮ (Арван таван мянган төгрөг) юм. Хэрэв та албан ёсны гишүүнээр элсэхийг хүсвэл дээрхи хураамжийн мөнгийг ТББ-ын байгууллагын дансанд тушаагаад дараахи байдлаар мэдээллээ бөглөх юм. 

Голомт банк: 110 503 6767 (төгрөгийн данс)
Хүлээн авагч: "Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ
Гуйвуулагч/илгээгч: Овог, нэр, утасны дугаар
Төлбөрийн зориулалт: ТББ гишүүний хураамж 


2 дахь хэлбэр:

Та Ливэрпүүл клубын үндсэн сайт болох www.liverpoolfc.com сайтад бүртгүүлэн International Membershiр гишүүнчлэл авсан тохиолдолд Монгол дахь Фэн клубын албан ёсны гишүүнчлэлийг шууд авч байгаа болно. Ингэхдээ мэдээлэл бөглөх хэсэгт State гэсэн сонголт дээр Mongolia гэдгийг сонгохоо мартуузай. International Membershiр болсоны дараа Нэр, гишүүнчлэлийн дугаар (Full name, membership ID) зэрэг мэдээллийг Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу илгээсэн байна.

Ингээд дээрх 2 хэлбэрээс та боломжтойгоо сонгон гишүүнчлэлийн хураамжаа шилжүүлсний дараа форумын харгалзах сэдэвт өөрийн товчхон мэдээллээ дараахи байдлын дагуу үлдээгээрэй. 

1. Овог, нэр
2. Холбоо барих утас
3. Э-шуудан хаяг
4. Хөлбөмбөг тоглодог эсэх
5. Оршин суугаа улс
6. Гишүүнчлэлийн хугацаа (Жич: 2012/2013, 2013/2014 г.м сунгалт хийсэн хугацаагаа нэмээд яваад байна)

*Та энэхүү мэдээллийг үлдээснээр эргэн холбоо барих, хөл бөмбөгийн тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай мэдээлэл зэрэг нарийчилсан зүйлсийг бүртгэн авах боломжтой юм.

Таны захиалсан фэн клубын гишүүнчлэлийн үнэмлэх ажлын 5 хоног дотор багтаж гарах ба та ямар нэгэн олныг хамарсан үйл ажиллагааны үеэр (хамтдаа тоглолтоо үзэх, тэмцээн уралдаан) гардан авах боломжтой.

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-д элсэхийн давуу тал юу вэ?

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ үүссэн цагаасаа хойш Улаануудыг дэмждэг хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор багагүй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. ТББ-ын гишүүнээр элссэнээр та фэн клубээс зохион байгуулдаг бүхий л үйл ажиллагаанд давуу эрхтэй, хураамжны хувьд хөнгөлөлттэй оролцох боломжтой.

Тодруулбал, та жилдээ нэг удаа хураамжны (сунгалтын) 15.000₮ тушааснаар фэн клубээс тогтмол зохион байгуулдаг: 

  • Редс кап хөлбөмбөгийн тэмцээн
  • Редс лиг хөлбөмбөгийн тэмцээн
  • Редс футзал кап 
  • Шинэ жилийн баяр
  • Копуудын ковер үдэшлэг
  • Копуудын зуны цугларалт

гэх мэт үйл ажиллагаанд 10-20%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

"Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-д гишүүнээр элссэнээр Ливэрпүүл клубын албан ёсны гишүүнчлэлд хамрагдах, Анфилд тур аялалд оролцох сайхан боломж бүрдэх юм.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол 99690416. 88838669 дугаарт холбогдоно уу.

- Чи Хэзээ ч Ганцаар Алхахгүй -

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх