Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эхний тоглолтод  Баваричууд харин ч цацаа цалгиатай аятайхан тоглочхож. Өнөөдөр бол Германы үнэмлэхүй аваргууд гэхэд хэцүүхэн л байв.Германы лигийн чанар ч яригдаж эхлэх болов уу.

Ливерпүүл энэ улирал Аваргуудын лигт тийм ч дардан замыг туулсангүй. Наполи, Црвена Звездад хожигдсон тоглолт тааруу гүйцэтгэлүүд гэх мэт. Гэхдээ үр дүн муугүй явна. Өнгөрсөн жил шиг шуургалсан довтолгоо улангассан прэссингийг хүсэх үе цөөнгүй байв.

Харин энэ удаа Клопп тэгсэнгүй тайван хяналттай, нарийн тооцоотой тоглолтыг үзүүлж чаджээ. Ер нь Клопп арга барилаа ингэж өөрчилж салхи оруулж чадсан нь гайхалтай. Яг одоогоор бол ямар ч багтай тоглосон тухайлсан арга барил, хэв маягтай болчихсон нь их аятайхан.

Өнөөдрийн тоглолтын баатар мэдээж Садио Манэ. Бүх тэмцээнд сүүлийн 9 тоглолтод 8 гоол оруулчхаад байв. 2 цохилт 2 гоол. Мюнхэн рүү нисэхээс өмнө Манэ Аваргуудын лигийн сүүлийн 7 тоглолтод  1 гоол гэсэн үзүүлэлттэй байв.

Түүний 26 дахь минутанд хийсэн эхний гоол нь Манэул Ноиерийн аваргуудын лигт хийж 100 дахь тоглолтонд нь барисан бэлэг байв. Эхний хүрэлт, төгсгөл, мэдрэмж, овжин гүйцэтгэл, уран тансаг нтр бол ярих ч юм биш. 

Герман хаалгачийн анхны бас хамгийн том алдааг Манэ бэлэглэсэн. Нойэр хэзээ ч мартахаагүй юмтай л болоод үлдсэн.

Сүүлийн үед гайхалтай формтой байна.

Фирмино ч хийдгээ л хийлээ. Гүйлээ,тасаллаа цохиж үзлээ. Харин Салах тоглолтыг 10 минутын өмнө шийдэж болох байсан ч чадсангүй. Гэхдээ Манэд өгсөн дамжуулалт нь гоё байв.

Хамгаалалт ярих юм алга. Матипийн алдаа гэхээс илүү хийх ёстой ажлаа хийсэн харагдсан. Хоёр жигүүр мундаг байсан ч нэг том гарз нь Роббо болов.


He’s our centre half,

He’s our number 4,

Watch him defend,

And watch him score,

He can pass the ball,

Calm as you like,

He’s Virgil Van Dijk,

Virgil Van Dijk. 

Дахиад л Ван Дик. Шилдэг нь гэдгээ албан ёсоор зарлан тунхаглаж байгаа мэт л байж

  • 100% агаарын тулаан ялж
  • 100% такл гүйцэтгэж
  • 5 удаа бөмбөг цэвэрлэж
  • 3 удаа таслалт
  • 1 гоол
  • 1 ассист.

Дээр нь тэр Хуммэлс, Мартинэз хоёрыг юман чинээ тоолгүй мөргөчих юм. Хамгаалалт удирдах, хянах тал дээрээ ч өөлөх юмгүй байжээ.

За тэгээд магтаад байвал магтах хүмүүс зөндөө л байна. Даан ч Байерн ёстой муу тоглолоо. Дунд гарсан гурав ч үүргээ яс сайн биелүүлжээ. Дараагийн учраа Тоттэнхэм, Барса, МЮ, Сити, Ювэнтус, Порту, Аякс гэсэн багуудаас сугална.

Нийтэлсэн: Дарханбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх