Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ойрд ийм гоё тоглолт үзсэнгүй Виллареал эхний хагаст үнэхээр сайн тоголлоо. Хагас хамгаалалтийг давуулж хаясан бөмбөгнүүд нь ёстой аймаар байлаа. Зогсолтгүй прессинг хийж бөмбөг таслаад сөрөг. Энэ аргыг Сити дээр ер нь том багууд дээр манайх төгс ашигладаг байв. Гэхдээ 90 минут ингэж өндөр темптэй гүйж пресс хийж чадах хоёрхон баг байгаа нь манайх болон Сити.

Эхний үед үнэндээ юу ч хийж чадсангүй хаалга оносон цохилт тэг. 44 хувьтай дамжуулж Тиаго, Кэйта хоёр байгаад ч үүнийг дээрдүүлж чадсангүй. Виллареалын тоглогчид бөмбөг байрлад бүрийн төлөө тэмцсэн тэмцэл нь тэднийг шагнаж 2-0. Тоглолтын хэмнэл уур амьсгал бүх зүйл тэдний талд шилжиж Эль Мадригалд цугласан 20 мянган хөгжөөн дэмжигчдэд нь бараг л финал нүдэнд нь харагдсан нь гарцаагүй... Гэхдээ уучлаарай тэдний өрсөлдөгч Ливерпүүл байлаа гэж.

2-р үе. Унай Эмери ийм тоглолтонд сайн бэлддэгээрээ зартай нөхөр. Магадгүй 2-2 дуусгаад Жеронимо Руллид найдах байсан биз. Гэсэн ч тийм зүйл болохыг манай халзан хадуур хүссэнгүй бололтой хоёр хөлийнх дундуур цөм... Энэ харин Руллигийн ингэж алдаж байгаа сүүлийн гоол биш байв. Удалгүй Арнольдийн дамжуулалтаар Speed Demon маань Руллиг дахин гомдоож Эль Мадригалын цэнгэлдэхийг SPS-н хоёр тайлбарлагчтай нь хамт нэгмөр дуугүй болгов.

Энэ тоглолтын өмнө Рио Фердинанд BT Sports-н эфирээр Премиер лигийн шилдэг наймаагаар нэг нөхрийг нэрлэсэн нь өнөөдрийн тоглолтын баатар Луйс Диаз байв. Том тоглолтонд Диаз, Манэ, Салах цаашид бат гарах биз. Тэр бөмбөгөнд хүрэл  итгэмээргүй шийдвэр гаргалт дамжуулалтууд нь уран тансаг байлаа. Клоппын гарт жинхэнэ эрдэнэ байна даа.

Сүүлийн жилд 3 дахиа финалдахаар боллоо. Аваргуудын лигт 10+ удаа финалдсан 4 багийн нэг Ливерпүүл үүнээс 6 удаа дэлдэн чихтийг өргөж байв. Аваргуудын лигийн финал энэ сарын 29-нд Парисийн "The Stade de France" цэнгэлдэхэд болно. Финал дээр уулзацгаая.

We've conquered all of Europe

We're never going to stop

From Paris down to Turkey

We've won the fucking lot

Bob Paisley and Bill Shankly

The Fields of Anfield Road

We are loyal supporters

And we come from Liverpool

Allez, Allez, Allez

Allez, Allez, Allez

Allez, Allez, Allez

Allez, Allez, Allez

 

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх