6 жилийн өмнөх энэ өдөр Ливэрпүүлийн домог Дивок ф**** Ориги Улаануудтай нэгдэж байлаа.

Харин яг Анфилдын хаалгыг татсан нь бол 2015 он. Ливэрпүүл 2014 оны зун Лилль клубээс Оригиг худалдан авснаа зарлаж, эргүүлэн нэг жил тус багт нь зээлээр тоглуулахаар тохиролцсон юм. Ингээд Рожэрсийн он тооллын сүүлийн жил буюу 2015 онд албан ёсоор Ливэрпүүлд ирж байлаа...

Копууд бидний 30-н жил хүсч хүлээсэн Английн Пример Лигийн түрүү бидний боллоо.

2019/2020 оны улирал дуусахаас 7 тоглолтын өмнө аваргаа баталгаажуулж авсанаар бас нэгэн өвөрмөц рекордыг тогтоолоо. Магадгүй энэ амжилтыг эвдэх боломж гагцхүү Клопп өөрөө л байх боломжтой юм. Мөн одоогоор лигийн хүснэгтийг 86 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд үлдсэн 7 тойргоос 15 оноо авсан тохиолдолд Английн дээд лигийн онооны хамгийн өндөр босгыг шинэчлэн тогтоох боломжтой юм. Улирал дуусаагүй рекордууд ч биднийг хүлээж байна. 

Энэ мэдээний дараа багийн менежер Юрген Клопп - "Пример лигийн энэ ялалтыг фэнүүд та нартаа зориулав." хэлсэн ба шөнөөс эхлэн Ливэрпүүл багийн фэнүүд цэнгэлдэхийн гадаа цугларч баяраа хамтдаа тэмдэглэж эхэлсэн байна. 

Монгол дахь Ливэрпүүлийн фэнүүд ч гэсэн баярын парадаа удахгүй хийхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

БИД ЧАДСАН БИД АВАРГУУД

You will never walk alone!

Нийтэлсэн: Чингис

"Энгийн нэгэн"-ий амлалтыг сануулсан баримтат кино бэлэн болжээ.

"Чи хэзээ ч ганцаараа алхахгүй" гэх бахдам уриатай, үнэнч копуудын хувьд гайхалтай он жилүүд эхэлж байна даа.

Та бүхэн Klopp's promise баримтат киног үзээрэй.

https://ok.ru/video/1920390728294

Тэр ирэх 4 жилд ямарч байсан цом авчирна, аварга болно гэж байсан бол өнөөдөр 4 жилийн дараа тэрээр 4 дэх цомыг...

Одоо эргэлзэгч үлдээгүй биздээ!

Өнгөрсөн жил хамгийн чухал Европын хөлбөмбөгийн тэмцээн болох УЕФА Аваргуудын лигттүрүүлсний дараа Ливерпүүл клуб дотоодын Премьер лигт удаах багаас 16 оноо илүүтэйгээр ноёрхож байна. Ливерпүүл 23 тоглолтод хожигдоогүй байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг баг хэмээн хэлэгдсээр байна.

Ливерпүүлийн ер бусын амжилтыг юу тайлбарлаж чадах вэ? Шилдэг клубууд дэлхийн од хөлбөмбөгчидтэй байдаг нь тодорхой, Барселона, Байерн эсвэл Манчестер Сити багууд ч гайхалтай авьяаслаг тоглогчидтой.

Ливерпүүлийн нууц жор нь олон хүнийг гайхшруулж магадгүй: энэ бол мэдээллийн шинжлэх ухаан юм.

Юрген Норберт Клопп Ливерпүүлийн шинэхэн дасгалжуулагчаар томилогдоход, баг нь ПЛ-ийн хүснэгтийн 10-р байранд 13 оноотой бичигдэж байв. Харин энэ цагаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тэд Европ, Дэлхийн аваргууд болоод зогсохгүй түүхэн дэх ПЛ-н анхны цомоо өргөхөөр, 21 тоглолтын дараа лигийг тасархай тэргүүлж, урагшилсаар явна.

Гэхдээ энд хүрэх аялал тийм амар байсангүй. 2 жил, хагасын хугацаанд гурван ч цомын финалд хожигдож фэнүүдийнхээ урмыг хугалсан.

Тэгвэл өнөөдрийн ялагдашгүй мэт Ливерпүүлийг бүтээсэн 10 чухал алхмыг Скай Спортс онцолжээ.

КЛОПП: "Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хэцүү ажил бол Стивэн Жэррардаас ахлагчийн тууз хүлээж авах. Харин Жордан Хэндэрсон энэ ажлыг нэр төртэй хийж яваа"

Өнгөрснөө жаахан сөхье. 2011 оны 1 –р сарын эхээр “Хаан” Кэнни Далглиш Ливэрпүүлдээ эргэн ирж “британижуулах” хөтөлбөрөө эхлүүлээд байсан үе. Хаантан ирмэгц “Алтан жаал” биднээс нүүр буруулсан ч тэр Луйс Суарэс, Энди Кэрролл нарыг эгнээндээ нэгтгэв. Харин зуны наймааны цонхоор “Холливүүд пасс”-лагч Чарли Адам, Бразил хаалгач Алэксандр Дони, Ливэрпүүлийн зүүн жигүүрийг нэгэн үе эзэгнэж асан Стюарт Даунинг, “Бухандай” Хосэ Энрикэ, Уругвайн ирээдүй Сэба Коатэс, “Атаман” Крэйг Бэллами нар ирцгээлээ. Рой Ходжсоны олж ирсэн Пол Кончэски, Милан Ёванович, Сотириос Киргиакос, Кристиан Поулсэн, нарын хамт Филипп Дэгэн, Давид НГог, Эмилиано Инсуа, Раул Мэйрэлэш нарын тоглогчид багийг орхиж байв. Жэррард гоол оруулахгүй бол ядаж Киргиакос булангаас мөргөх байх гэсэн найдлага тээгээд л тоглолтоо үзэж, багаа дэмжиж явсан цаг шүү дээ, Базарваань ...

Африкийн хөл бөмбөгийн холбоо 1992 оноос хойш тивийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулж ирсэн уламжлалтай ба энэ жилийн шилдэгээ Египет улсын Hurghada хотод ёслол төгөлдөр шалгарууллаа. 2019 оны шилдэгийн шилдэгээр Сенегалын шигшээ багийн ахлагч, Английн Ливэрпүүл клубын довтлогч Садио Манэ 477 оноогоор шалгарав. Түүний хувьд энэ шагналд сүүлийн 4-н жил тасралтгүй нэр дэвшин шилдэг 3-т үлдээд байгаараа онцлог байсан бөгөөд энэ жилийн хувьд клубын анд, өнгөрсөн 2 жилийн шилдэгээр шалгараад байсан Мохамед Салах, 2016 оны шилдэг Риад Махрез нарын ардаа хийж түрүүлснээрээ онцгой байлаа.

7 жилийн өмнөх энэ өдөр Даниел Старриж 12 сая фунтээр Ливерпүүлд нэгдэж байжээ.

Бүжигчин залуу маань Ливерпүүлд 116 тоглолтонд 67 гоол оруулж байв.2013-2014 оны улиралд Старр, Суарез хоёрын алдарт SAS хослол лигт ёстой л бужигнуулж байв. Тэр жил 100+ гоолын бараг тал илүү нь энэ хоёр хийчихсэн санагдаж байна. Старр тэр улирал хамгийн чухал онооны гоолуудыг оруулсан гэдэг стат ч бий.

Ливэрпүүл 2020 оныг Такүми Минаминотой эхлүүлнэ. Ази тоглогч анх удаагаа Ливэрпүүлийн төлөө тоглох тэр сайхан мөчийг бид бүхэн тун удахгүй харах нь ээ.

"Тэр бидний эсрэг тоглохдоо ёстой л галзуурсан даа" гэж Клопп онцолсон байсан. Мөн Минаминогийн тактикийн өндөр мэдлэгтэйг сайшаасан бна лээ.

2015 оны 10-р сард Ливэрпүүлийн жолоог гартаа атгаж авахдаа 7-н жилийн 5 сая фунтын цалинтай гэрээг хийж байсан герман мэргэжилтэн Прген Клопп нь дараа жил нь болох 2016 оны 7-р сард гэрээгээ шинэчлэн 7,5 сая фунтын цалин болгож байв.

Гэвч тэр өмнөх  багууддаа ажиллаж байсан долоо долоо жилийн хугацаа өөрчлөхгүйгээр гэрээгээ шинэчилж байсан юм.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх