Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

31-р тойргийн тоглолт Анфилд цэнгэлдэхэд Уатфордыг хүлээж авлаа.

Мохамэд Салах өнөөдөр Уатфордын эсрэг 4 гоол оруулж, Робэрто Фирминод гоолын дамжуулалт өгснөөр Ливэрпүүл өрсөлдөгчөө 5:0 харьцаатай бут ниргэлээ!

Тухайн тоглолтонд Садио Манэ 2 гоолын дамжуулалт өгсөн бол Роберто Фирмино 1 гоол 1 гоолын дамжуулалт, Робертсон хүү Салах-д чихэр шиг гоолын дамжуулалт өглөө.

Энэ тоглолтонд Данни Ингс тоглолтын сүүлд 10 минутын турш сэлгээгээр орж ирэхдээ шилдэг тоглолтыг үзүүлж дубль хийж боломжтой байсан бөгөөд Салахын сүүлийн гоолыг бүтээлцэж өгсөн юм. Тоглолт дуусхад Салах эсрэг багийн хаалгачаас уучлал хүссэн бөгөөд Луйс Суарэсээс хойш анхны покер хийсэн тоглогч болсонд нь фэнүүд алга ташиж баяр хүргэж байв.

Ингэснээр улаанууд хүснэгтийн 3-т орж гоолын зөрүүгээ 5 аар нэмж ирсэн сайн тоглолт болов. 

Тоглолтын шилдэгээр

Мохамэд Салах итгэл төгс тодорлоо.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх