Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Энэ өдрийн мэнд хүргэе, 

Өнгөрсөн долоо хоногт болох ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-ын ээлжит Бүх гишүүдийн хурал энэ Ням гарагт товлогдлоо. 

Хэзээ: 2024.3.10-нд  17:00 цагаас

Хаана: Home Plaza-ийн баруун талд бүти хотхон CEO оффис хөх барилга, 9н давхарт 

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

1. ТББ-ын дүрмийн өөрчлөлт

2. ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг солих, томилох

3. 2024 онд хийх ажлын төлөвлөгөө танилцуулах

4. 2023 оны Фэн клубын ажлын тайланг танилцуулна. 

Үргэлжлээд бид бүхэн энэ улирлын лигийн аваргын хувь заяаг шийдэхүйц томоохон ач холбогдолтой тоглолт Ливэрпүүл талбайдаа Ман Ситиг хүлээн авч тоглох шийдвэрлэх тулааныг үзэцгээх болно. Тоглолт үзэх газрыг одоохондоо нууцлая, Бүх гишүүдийн хурал дээр байршлыг зарлах болно 😃 

Эрхэм хүндэт Копууд та бүгдийгээ урьж байна. Удахгүй уулзацгаая #YNWA

Эрхэм хүндэт Копуудаа!

Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб ТББ-с зохион байгуулж буй волейболын тэмцээний тов гарсныг дуулгаж байна.

Хоёрдох удаагаа хийгдэж буй волейболын энэхүү тэмцээнд Ливэрпүүлийг дэмждэг бүх дэмжигчид оролцох боломжтой бөгөөд гэр бүлээрээ ирж, амралтын нэг өдрийг хөгжилтэй, спортлог өнгөрүүлэхийг уриалж байна.

Эрхэм Копуудын энэ өдрийн амгаланг айлтгая.

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ–аас жил бүр зохион байгуулдаг, Копуудын маань хүсэн хүлээсэн Red's Cup - 2018 хөлбөмбөгийн тэмцээн 9-р сарын 9-нд "56-р сургуулийн ногоон талбайд" болох гэж байна.

НЭГ. Тэмцээний зорилго

1.1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–ын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, цаашлаад хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үндсэн зорилго оршино.

Эрхэм хүндэт Копууд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье!

Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ байгуулагдсан цагаасаа эхлэн Улаануудыг дэмждэг залуусыг нэгтгэх, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх зорилгоор тогтмол олон янзын үйл ажиллагаа зохион явуулсаар ирсэн билээ. Үүний нэг бол Улаанууд бидний хамгийн их хүсэн хүлээдэг "Копуудын зуны цугларалт" байдаг юм. Энэ арга хэмжээний үеэр бид өнгөрсөн болон ирж буй улирлын талаарх таамаг, үзэл бодлоо сонирхолт нэгт андуудтайгаа хуучилхаас гадна нэгэн өдрийг цэвэр агаарт хөгжөөнт уралдаан тэмцээнээр өрсөлдөн шинэ улирлаа нээн эхлүүлдэг уламжлалтай болоод 8 дах жилээ үдэж байна. 

Энэ жилийн зуны цугларалтын хувьд Улаанбаатар хотоос 50км зайд Горхи-Тэрэлжид байрлах Monde Resort амралтын баазтай хамтран зохион явуулхаар болоод байгааг дуулгахдаа нэн таатай байна. 

"Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ Капитрон банктай хамтран Дэмжигч гишүүдэд олгогддог гишүүнчлэлийн картаа тус банкны "Hobby Loyalty" картаар сольж, 200 гаруй байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болсон билээ.

Хураамжийн мэдээлэл эхний зурган дээр үзүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр 5000 + 1000 + 1000 буюу 7000 ₮ төлөөд бүртгэлд хамрагдан банкны төлбөрт системтэй холбогдсон картаа авах юм.

Цоо шинээр элсэж байгаа гишүүн Капитрон банкны аль нэг салбарт бичиг баримттайгаа очиж, дээрх 7000 ₮ хураамжаа төлж бүртгүүлээд картаа авна.

Жич: Карт олгогдсон сараас эхлэн гишүүнчлэлийн төлбөрт сар бүр 1000 ₮ суутгана гэдгийг мэдэгдье. Энэ нь Дэмжигч гишүүний жилийн хураамж бөгөөд та заавал клубийн дансанд тушаахгүйгээр сар бүр 1000₮ эсвэл жилийн эхэнд 12000₮ суутгах байдлаар төлөгдөх юм.

Хуучин гишүүд буюу 2017 оны хураамжаа төлсөн гишүүд энэ оныг дуустал сар бүрийн 1000₮ хураамж авахгүй бөгөөд банкин дээр очихдоо хуучин картын дугаарын мэдээллээ өгөх шаардлагатай. Харин картын үнэ болох 5000₮+ 1000₮+1000₮ буюу 7000₮-ийг карт авахаар хүсэлт гаргасан гишүүн бүр тушаана гэдгийг сайн ойлгохыг хүсье.

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх