Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Энэ тоглолт 6 хан минут үргэлжилсэн хэдий ч үзсэн хүмүүсийн сэтгэлээс хэзээ ч арилшгүй ул мөр үлдээсэн юм.

1989 оны 4 дүгээр сарын 19 ний өдөр британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдал Шеффилдийн Хиллсборо стадионд болсон юм.

          “Энд тэндгүй аймшигтай орилоон чарлаан болж, хэдэн талаас тэсэхийн аргагүй шахаж байсан ч би тоглолтыг харахаар хичээж байв. Тоглолт хэрхэн болж буйг сонирхсондоо ч биш, харин амьсгалах агаар улам багасч байсан болохоор өөр юухан дээр ч атугай анхаарлаа төвлөрүүлэх гэсэндээ тэр. Би дараа нь эсрэг талын үзэгчдийн суудал, цаашлаад стадионы цаад талын гүвээ рүү хараагаа төвлөрүүлэв. Ухаан алдахын өмнөхөн санаж байгаа юм гэвэл бага ч болсон агаар амьсгалахаар олны дээгүүр өндөлзөж байсан нь. Би толгойгоо бага зэрэг өндийлгөлөө гэж бодсон боловч үнэн хэрэгтээ олны дээр гарчихсан байсан юм ” гэж амьд гарагсдын нэг Питер Карни 10 жилийн дараа дурсаж бичжээ. Харин 96 хүний хувьд энэ бодол сүүлчийнх нь байсан юм.

          4 дүгээр сарын нарлаг нэгэн өглөө Ливэрпүүл болон Ноттингэм Форрест багийн хөгжөөн дэмжигчид Английн цомын хагас финалын тоглолтонд оролцох багуудаа дэмжихээр цугларч эхлэв. Нэг жилийн өмнө байсантай адил мерсисайдынханд цөөхөн билет оногдсон байлаа. Тэдний суудал стадионы хойд болон баруун хэсэгт таарчээ.

Шеффилд Уэнсдэй багийн стадионыг тоглолтонд сонгож авсан нь олон хүнд буруу санагджээ. 1981 онд түүний Лейпингс Лейнд мөн л шахцалдаан үүсч, тэр удаад Тоттенхэмийн фэнүүд өртсөн болоч тухайн үед цагдаа нар талбай руу гарсан төмөр хаалтыг цагийг нь олж нээснээр хүний амь эрсдэж, хүнд бэртэл авсан хүнгүйгээр дууссан юм.

Тэр үеийн ихэнх стадионуудад талбайг үзэгчдийн суудлаас хаасан төмөр торон хаалтууд байсан нь Британийн хөл бөмбөгийн нэгэн гамшиг болох танхай этгээдүүдийг талбай дээр гарахаас сэргийлсэн зүйл байв. Хожим нь мөрдөн байцаалтын үеэр энэ төмөр торон хаалт нь эмгэнэлт явдал болох гол шалтгаануудын нэг болсон гэж тогтоосон байна.

Бас нэгэн хүчин зүйл нь “Террас” гэж нэрлэгддэг босоогоор үзэх хэсэгт энэ явдал болсонд байлаа.

     Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд Лейпингс Лейн буюу босоогоор үзэх стадионы хэсгийг гаргаж өгсөн байв. Хэдэн хүн багтах боломжтойг нь тооцолгүйгээр Ливэрпүүлиэс Шеффилд ирэх М62 замд ойр байснаар нь энэ шийдвэрийг гаргажээ. Улаануудын фэнүүд улсдаа хамгийн олонд тооцогддог, энэ хэмжээний тоглолтонд улс орны өнцөг булан бүрээс фэнүүд ирэхийг тооцоолсонгүй. 1988 онд болсон юм чинь одоо ч бас болж л таарна. 1989 оны 4 р сарын 15-нд Хиллсбород хамгаалалтын ажил зохион байгуулах үүрэг офицер Дэвид Дакенфильдэд оногдсон байна. Тэрээр хааяа нэг хөлбөмбөгийн тэмцээнүүд дээр ажиллаж байсан ба энэ хэмжээний тоглолтонд хэзээ ч ажиллаж байгаагүй ажээ. Тэр үеийн Ливэрпүүлийн төвийн хамгаалагч Алан Хансен: “Илүү багтаамжтай Коп хэсгийг бус Лейпингс Лейнийг гаргаж өгсөн нь хамгийн том буруу байсан гэдэгтэй одоо хэн ч маргахгүй. Ливэрпүүлийнхий тоглолтонд ирдэг үзэгчдийн тоо Ноттингэм Форрестээс 2 дахин илүү буюу 40 мянга гаруй байсан юм.”

 

     Тэр өдөр замын ажил хийгдэж байснаас олон хүн хоцорч, мөн л олон хүн эртхэн ирэхийг хүссэнгүй. Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд стадион руу ороход зориулан 23, харин Ноттингэм Форрестэд 60 хайсан хаалга оногджээ. 2 -2.45 хүртэл шүгэл дуугарахаас өмнө стадион руу амжиж орох гэсэн олон мянган хүн гадаа дүүрэн байв. /Одоо үед ийм тохиолдолд тоглолтын цагийг хойшлуулдаг болсон/ Хаалганы орчим байсан нэгэн цагдаа богино долгионы станцаар тоглолтын цагийг хойшлуулж өгөхийг хүсэхэд Суперинтендант Дакенфильд зөвшөөрсөнгүй. Түүний туслах санаа заваад байх зүйл огт үгүй гэж түүнд хэлсэн байна.

     Лейпингс Лейн нь дээд талын буюу суудалтай, доод буюу босоогоор үзэх гэсэн 2 хэсэгтэй, босоо хэсэг нь төмөр хаалтаар 7 секторт хуваагдсан байдаг байв. Төвийн 3, 4 р сектор аль хэдийн хүмүүсээр дүүрсэн байжээ.

    Хүмүүс орж амжихгүй байгаа тул гарах зохиулалттай С хаалгыг нээх хүсэлтийг Дакенфильдэд тавихад тэрбээр хэсэг тээнэгэлзсэний эцэст хаалгыг нээх тушаалыг өгөв. С хаалга нь гарах зориулалттай тул хайсаар дамжиж бус туннелиэр дамжин шууд үзэгчдийн хэсэг руу очдог. Аль хэдийн дүүрсэн секторт биш хажуугийн секторуудад орж болохыг зааж өгөх ажилтнууд тэнд байсангүй. Олон хүний давалгаа хонгил руу урсаж, аль хэдийн дүүрсэн 3 4 р сектор руу орж байв. Орж буй хүмүүс урьд нь юу болж байгааг төсөөлсөнгүй. Төсөөлөхийн ч хэрэггүй. Тэнд жинхэнэ там болж байв.

Өмнө эгнээнд зогсож байсан нь жинхэнэ занганд орж, торон хашлаганд шахагдаж, дунд зогсож байсан хүмүүсшахцалдаан дунд амьсгалах агааргүй болон, тэнцвэрээ алдан унацгааж байжээ. Хүмүүс аврагдахын тулд зарим нь талбай руу гарсан хаалтыг онгойлгохыг гуйн хашгирч, зарим нь торон хашаа руу авирч, дээд тавцанд байсан хүмүүс туслахаар хүмүүсийг татан гаргаж байв.

Цагдаа нар эхэндээ юу болж байгааг ойлгосонгүй, фанатууд талбай руу гарч үймээн дэгдээх нь гэж боджээ. Нилээн хугацаанд хүлээсний эцэст тэд хаалтыг онгойлгосон байна. Хэдэн минутын өмнө онгойлгосон бол олон хүнийг аварч, хэдэн минутын хойно онгойлгосон бол олон хүн нэмж үрэгдэх байжээ. Там гэдэг өөрийн гэсэн хуультай, цаг хугацаа хүний амиар хэмжигдэнэ. 3 цаг 6 минутанд тоглолтыг зогсоов. Хаалт нээгдсэхэд нас барсан хүмүүс хаалтын ойролцоо, бүр тайлбай дээгүүр гулдайн хэвтэж байв. Тэдэнд шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн үү гэвэл бас л үгүй. Ганц ширхэг тургэн тусламжийн машин хүмүүс дунд шүлжин байсан нь BBC ийн дуранд өртөж байв. Ер нь энэ бүх явдал тоглолт телевизээр шууд дамжуулагдаж байсан тул эмгэнэлт явдлын гэрч болон хальсанд тодорхой хадгалагдаж үлдсэн байна.

Эсэн мэнд үлдсэн хүмүүс рекламны самбарыг уран дамнуурга хийн, хүмүүсийг зөөн, өөрсдөө анхны тусламжийг үзүүлж байв. 3 цаг 30 минутанд л эмч хэрэгтэйг радиогоор зарласан байна.

82 хүн Хиллсбород газар дээрээ үрэгдэж, 14 хүн эмнэлэгт очсон хойноо нас баран 766 хүн гэмтжээ. Гунигт явдлын хамгийн сүүлийн хохирогч Тони Бланд 4 жилийн турш комд байсны эцэст түүний амьдралыг барьж байсан аппаратыг зогсоох шийдвэрийг шүүхээс гаргаснаар айшигт тоо 96 дээр зогссон юм. Түүний оршуулга дээр алдарт You’ll never walk alone дуу эгшиглэж байсан юм.

Энэ явдал ингээд зогссонгүй. Маргаашнаас нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэнийг олох, хэн буруутайг нь тогтоох явц эхлэв. “Үнэн” гэсэн сүржин том гарчигтай нийтлэл “S*n” сонинд хэвлэгдэж, үүн дээр Ливерпулийн согтуу хөгжөөн дэмжигчид өөрсдөө буруутай байсан. Үхсэн хүмүүсийн халаасыг ухан дээрэмдэж, цагдаагийнхан хүмүүст тусламж үзүүлэхэд саад болсон гэх болон бусад бүх л зүйлд тэд буруутай гэх мэтээр бичсэн байна. Одоо болтол Ливерпульд бараг бүгд энэ хөгийн сонинг уншдаггүй. Тэр үед Ливерпулийн ерөнхий дасгалжуулагч байсан Кенни Далглиш: “Ерөнхий редактор нь маргааш над руу утасдан уучлал гуйж, бид яаж энэ явдлыг засах вэ гэж асуусан. Би түүнд –Маш амархан, үүнтэйгээ ижил хэмжээтэй “Бид худал хэлсэн юм” гээд тавьчих. Тэгвэл магадгүй бүх зүйл хэвийн болж магадгүй гэж хэлсэн. Тэр хариуд нь –Бид ингэж чадахгүй шүү дээ гэж дуу алдахад нь –Тэгвэл өөрөөр юугаар ч тусалж чадахгүйгээ хэлээд утсаа тавьсан” гэжээ.

Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Тоглолтыг зурагтаар шууд үзүүлж байсан тул Английн сая сая хүн аймшигт ядлын гэрч болсон юм. Цагдаа нар, стадионы зохион байгуулагч, ажилчид энэ явдлын гол буруутан байсан нь мэдээж.

“Хиллсборо” дахь аймшигт явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэлж “Энфилд”-ийн Шенклийн хаалганы өмнө дурсгалын хөшөө босгосон байдаг. Мөн хэрэг гарсан “Хиллсборо”-д хөшөө босгожээ.

Энэ явдлаас хойш босоо үзэгчдийн хэсгийг үгүй хийж, стадион бүр үзэгчдийн суудалтай байх тухай шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргасан юм.

Харин үүнээс олон арван жилийн дараа буюу 2012 онд л Британи улсын ерөнхий сайд Дэвид Камерон (David Cameron) тухайн үеийн засаг захиргаанаас Ливерпүүлийн фэнүүдийг үүнд нь буруутгаж байсандаа ард түмнээсээ уучлал гуйсан юм. Үнэн хэзээд ялдаг.

Тэднийг дурсцгаая R.I.P

  • Rocco Acerra 
  • Bruno Balli 
  • Alfons Bos 
  • Giancarlo Bruschera 
  • Andrea Casula 
  • Giovanni Casula 
  • Nino Cerullo 
  • Willy Chielens 
  • Giuseppina Conti 
  • Dirk Daenecky 
  • Dionisio Fabbro 
  • Jacques François 
  • Eugenio Gagliano 
  • Francesco Galli 
  • Giancarlo Gonnelli 
  • Alberto Guarini 
  • Giovacchino Landini 
  • Roberto Lorentini 
  • Barbara Lusci 
  • Franco Martelli 
  • Loris Messore 
  • Gianni Mastrolaco 
  • Sergio Bastino Mazzino 
  • Luciano Rocco Papaluca 
  • Luigi Pidone 
  • Bento Pistolato 
  • Patrick Radcliffe 
  • Domenico Ragazzi 
  • Antonio Ragnanese 
  • Claude Robert 
  • Mario Ronchi 
  • Domenico Russo 
  • Tarcisio Salvi 
  • Gianfranco Sarto 
  • Giuseppe Spalaore 
  • Mario Spanu 
  • Tarcisio Venturin 
  • Jean Michel Walla 
  • Claudio Zavaroni 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх