ЛИВЭРПҮҮЛИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН КЛУБ”
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл.

  1. Энэхүү дүрэм нь “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидийн клуб” төрийн бус байгууллага /Цаашид “ТББ”гэх /-ын эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, удирдлагын бүтэц зохион байгуулалт, ТББ-ын үйл ажиллагаатай холбогдох бусад харилцааг зохицуулна.
  2. ТББ-ын үүсгэн байгуулагчидын хурлын шийдвэр гарч, дүрмийг батласан 2010 оны 11-р сарын 7-ний өдөр нь ТББ-ыг үүсгэн байгуулсанд тооцох өдөр.
  3. ТББ-ын албан ёсны нэр нь “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ба англиар “Liverpool Supporters club in Mongolia” байна.
  4. ТББ-ын одоогийн байршил: .....................................
  5. ТББ-ын цахим хуудас: www.liverpoolfc.mn

 

Хоёр. ТББ-ын эрх зүйн байдал.

  1. ТББ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
  2. ТББ нь өөрийн зорилго, зорилт болон үйл ажиллагааныхаа онцлогийг илтгэсэн туг, таних тэмдэг, албан ёсны хэвлэмэл маягт, улсын бүртгэлийн дугаар бүхий тамга, данстай байна.

 

Гурав. ТББ-ын эрхэм зорилго.

  1. ТББ-ын зорилго нь Монгол дахь Английн хөл бөмбөгийн Ливэрпүүл клубыг дэмжигчидийг нэгтгэх, тэдний хүрээг өргөсгөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

 

Дөрөв. ТББ-ын хэтийн зорилго.

  • ТББ-ын эрхэм зорилгын хүрээнд: Ливэрпүүл клубыг дэмжигч залуусыг нэгтгэж, тэдэнд чиглэсэн спортын болон хүмүүнлэгийн байнгын үйл ажиллагаа явуулах, Монгол улсад хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн соёлыг бий болгоход хувь нэмрээ оруулах. Английн хөл бөмбөгийн Ливэрпүүл клубын албан ёсны дэмжигч клубын статусыг тогтвортой хадгалах.

 

Тав. Үйл ажиллагааны чиглэл

  1. ТББ нь ашгийн төлөө бус, гишүүнчлэлтэй, төрийн бус байгууллага байна.
  2. ТББ нь өөрийн эрхэм зорилгод нийцсэн бүхий л үйл ажиллагааг явуулах ба энэ нь дараах үндсэн чиглэлтэй байна:
  3. Ливэрпүүл хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчидийн тоог нэмэгдүүлэх, танилцуулах;
  4. Гишүүдийн дунд уралдаан тэмцээн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах;
  5. Дотоодын болон гадаадын фен клубуудтэй харилцаа холбоо тогтоож, харилцан туршлага солилцох;
  6. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн соёлыг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортыг дэмжих зорилгоор Монголын хөлбөмбөгийн холбоо болон мэргэжлийн хөлбөмбөгийн клубуудтай хамтран ажиллах;
  7. Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах.

 

Зургаа. Бүтэц, албан тушаал.

  1. Бүх гишүүдийн хурал /цаашид БГХ гэх/ нь ТББ-ын эрх барих дээд байгууллага мөн.
  2. ТББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг БГХ-аас сонгогдсон Тэргүүн, Удирдах зөвлөл /цаашид УЗ гэх /, УЗ-өөс сонгогдсон Гүйцэтгэх захирал /цаашид ГЗ гэх/ сонгуульт удирдлага хэрэгжүүлж ажиллана.
  3. ТББ-ын гишүүдийн ёс суртахуун, байгууллагын хөрөнгө, санхүүд хяналт, шалгалт хийх, УЗ-ийн хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гишүүдийн тоо, татвар, бүртгэлийг хариуцах эрх бүхий Хяналтын зөвлөл /цаашид “ХЗ” гэх/ ажиллана. ХЗ-ийн гишүүдийг  БГХ-аас сонгоно.

 

Долоо. Гишүүнчлэл.

  1. ТББ-ын зорилго, үзэл санаа, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, Английн хөл бөмбөгийн Ливэрпүүл клубыг дэмжиж бүх хүн гишүүнээр элсэж болно.
  2. ТББ нь дараах гишүүнчлэлийн төлөөлөлтэй байна:
    • Жинхэнэ гишүүн; 555
    • Хүндэт гишүүн;
    • Дэмжигч гишүүн.
  3. Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргасан дэмжигч гишүүн нь гишүүнчлэлийн татвар төлснөөр бүртгэлд бүртгэгдэж, ТББ-ын жинхэнэ гишүүнээр бүртгэгдэж эрх, үүргийг эдэлнэ.
  4. ТББ-ын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой, онцгой хувь нэмэр оруулсан, дэмжлэг үзүүлсэн /нэрт эрдэмтэн, олны танил, ивээн тэтгэгч зэрэг/ хувь хүмүүсийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хүндэт гишүүн болгож болно.
  5. ТББ-ын жинхэнэ гишүүнээр бүртгүүлээгүй боловч Английн хөл бөмбөгийн Ливэрпүүл клубыг дэмжигч бөгөөд  ТББ-ын дүрэм, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, дэмжин оролцож буй гишүүнийг дэмжигч гишүүн гэнэ.
  6. Гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, татвар авах журмыг УЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ.

 

Найм. Гишүүний эрх, үүрэг, хариуцлага.

ТББ-ын жирийн гишүүн нь дараах эрхтэй.

  1. БГХ-д саналын эрхтэй оролцох;
  2. Зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр оролцох, хөнгөлөлт эдлэх;
  3. ТББ-ын Тэргүүн, УЗ-ийн гишүүн, ХЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох, нэр дэвшүүлснээс татгалзах;
  4. Үйл ажиллагаанд санал оруулах, хүсэлт, шүүмжлэл гаргах, хариу авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх.

ТББ-ын жирийн гишүүн нь дараах үүрэгтэй.

  1. ТББ-ын дүрмийг уншиж танилцах, биелүүлэх;
  2. Байгууллагаас зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагаа төсөл хөтөлбөрт санаачлагтай, идэвхтэй оролцох;
  3. Зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцохдоо болон бусад үед ёс зүйн хариуцлагатай байж, ТББ-ын нэр хүндийг эрхэмлэх;
  4. Гишүүнчлэлийн жилийн татвараа заасан журмын дагуу хугацаанд нь төлөх;
  5. ТББ-ын нэр, таних тэмдэг, бусад зүйлсийг зөвшөөрөлгүй ашиглах, хувийн эрх ашиг, сонирхолдоо ашиглахгүй байх;

ТББ-ын хүндэт гишүүний эрх, үүрэг.  

  1. ТББ-ын үйл ажиллагааг дэмжих, түүнийг төрийн болон хувийн хэвшилтэй холбох,  эрхэм зорилго, зорилтыг хүндэтгэн олон нийтэд таниулан сурталчлах;
  2. Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх сонгогдон ажиллах;
  3. УЗ-ийн гишүүдтэй бүх хэлбэрээр санал солилцох, зөвлөмж өгөх, хамтран ажиллах;
  4. ТББ-ыг төлөөлж олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчилгаа явуулах;
  5. ТББ-ын нэр, таних тэмдэг, бусад зүйлсийг зөвшөөрөлгүй ашиглах, хувийн эрх ашиг, сонирхолдоо ашиглахгүй байх, ТББ-ын нэр хүндийг эрхэмлэх;

ТББ-ын дэмжигч гишүүн.

  1. Дэмжигч гишүүн нь ТББ-ын бүртгэлд албан ёсоор хамрагдаагүй боловч зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй байна;
  2. Ийнхүү оролцохдоо дүрэмд заасан үүргийг биелүүлэх, зохих хураамжийг төлөх;
  3. БГХ-д саналын эрхгүй оролцох;

 

Ес. Гишүүнчлэл дуусгавар болох, чөлөөлөх.

  1. Гишүүнчлэл нь гишүүн нас барсан, өөрийн хүсэлтээр гарсан, хасагдсанаар дуусгавар болно.
  2. Гишүүнчлэлийн татвараа хүндэтгэх шалтгаангүй тухайн татвар төлөх ёстой хугацаанд төлөөгүй, уг хугацаа дууссанаас хойш /1/ жил өнгөрсөн бол энэ хугацаа дууссаны маргааш өдрөөс гишүүнчлэл дуусгавар болсонд тооцно.
  3. ТББ-ын зорилго, дүрэмд харшлах үйл ажиллагаа явуулсан, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд УЗ хурлаар шийдвэрлэж гишүүнчлэлийн эрхийг цуцална.

 

Арав. Бүх гишүүдийн хурал, хурлын бүрэн эрх.

  1. ТББ-ын эрх барих дээд байгууллага нь БГХ байна.
  2. БГХ нь ээлжит болон ээлжит бус байна.
  3. Бүх гишүүдийн ээлжит хурлыг жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зарлан хуралдуулна.
  4. Шаардлагатай гэж үзвэл Тэргүүн, УЗ-ийн шийдвэрээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
  5. Хурлаар хэлэлцэх асуудал, болох газар, хугацаа зэргийг 7 хоногийн өмнө олон нийтийн мэдээлллийн хэрэгсэл болон боломжит аргаар гишүүдэд мэдэгдсэн байна.
  6. Бүх гишүүдийн хурын ирц нь жинхэнэ гишүүдийн 3/1 буюу 34 хувь ирснээр бүрдэнэ. Хэлэлцэх асуудлаар гишүүд онлайн хэлбэрээр саналаа өгч болох ирцэд тооцогдоно.
  7. Хурлыг ТББ-ын тэргүүн буюу түүний томилсон удирдах зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.
  8. Хурлын шийдвэрийг ил болон нууц санал хураалт явуулж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  9. Санал тэнцсэн тохиолдолд тухайн тэнцсэн саналууд дээр дахин саналт хураалт явуулж шийдвэрлэнэ.
  10. Хурлын шийдвэр “Тогтоол” хэлбэртэй гарах бөгөөд хурлын дарга гарын үсэг зурснаар баталгаажна.

БГХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

  1. Тайлант хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах, санал оруулах;
  2. ТББ-ын үйл ажиллаганааны бодлого, стратеги чиглэлийг тодорхойлох;
  3. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  4. ТББ-ын тэргүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
  5. УЗ-ийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
  6. ХЗ-ийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
  7. УЗ-ийн шийдвэрээр БГХ-аар хэлэлцүүлхээр оруулсан бусад асуудал.

                                   

Арван нэг. ТББ-ын тэргүүн, түүний бүрэн эрх.

  1. ТББ-ын тэргүүн нь Удирдах зөвлөлийн дарга байна.
  2. Тэргүүн нь ТББ-ыг дотоод, гадаадад төлөөлөх БГХ-аас сонгогддог сонгуульт албан тушаалтай мөн.
  3. Тэргүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд БГХ-аар 1 удаа улиран сонгогдож болно.

Тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.

  1. ТББ-ын зорилго, бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлагын нэгдмэл, тасралтгүй байдал, уялдааг хангах;
  2. Үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт холбогдох аливаа асуудлыг УЗ-ийн хурлаар санаачлан хэлэлцүүлэх;
  3. ТББ-ыг гадаад дотоодод төлөөлөх, БГХ, УЗ-ийн хурлыг даргалах;
  4. УЗ-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  5. ТББ-ын дүрэм, УЗ хурлын шийдвэрүүдийг зөрчсөн гэж үзсэн ГЗ-ын шийдвэрт хориг тавих, шаардлагатай гэж үзвэл хоригийг хүлээж авах эсэх асуудлаар ээлжит бус УЗ-ийн хурлыг зарлан хуралдуулж, шийдвэрлүүлэх.

Тэргүүн дараах үүргийг хүлээнэ.

  1. ТББ-ын нэр, таних тэмдэг, бусад зүйлсийг зөвшөөрөлгүй ашиглах, хувийн эрх ашиг, сонирхолдоо ашиглахгүй байх;
  2. Ёс зүйн зөрчил гаргахгүй байх, ТББ-ын нэр хүндийг эрхэмлэх;

 

Арван хоёр. Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэн эрх.

  1. УЗ нь ТББ-ын сонгуульт удирдлага бөгөөд ТББ-ын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулах эрх бүхий байгууллага байна.
  2. УЗ нь 9 гишүүнтэй байна /ГЗ нь УЗ-ийн нэг гишүүн байна/.
  3. УЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 1 жил байх бөгөөд улиран сонгогдож болно.
  4. БГХ-аар УЗ-ийн гишүүнийг сонгох бөгөөд бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно.
  5. БГХ-аар сонгогдон батлагдсан УЗ-ийн гишүүн тодорхой шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд УЗ-ийн хурлаар гишүүнийг нөхөн сонгож, ээлжит бүх гишүүдийн хурлаар баталгаажуулна.

УЗ нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.

  1. Гүйцэтгэх захирлыг сонгох;
  2. ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэтийн болон ойрын төлөвлөгөөг боловсруулах;
  3. Үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;
  4. Бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  5. БГХ-аар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
  6. Өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
  7. Гишүүн элсүүлэх, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
  8. ГЗ-ын бүрэн эрхийг зогсоох эсэхийг шийдвэрлэх;
  9. БГХ, ГЗ-ын бүрэн эрхэд хамруулсанаас бусад асуудал.

 

Арван гурав. Удирдах зөвлөлийн хурал, гишүүдийн эрх үүрэг.

  1. УЗ-ийн хуралд Тэргүүн, 9 гишүүн, шаардлагатай тохиолдолд ХЗ-ийн 3 гишүүн оролцох ба байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
  2. УЗ-ийн хурал нь ээлжит ба ээлжит бус байна. Ээлжит хурлыг  сар бүрийн эхний долоо хоногийн  Пүрэв гарагт хуралдуулна.
  3. Ээлжит бус Хурлын зарыг Удирдах зөвлөлийн гишүүнд биечлэн, шуудан, факс, эсвэл цахилгаан шуудангаар, ажлын хаягаар, олон нийтэд хууль тогтоомжид заасан хэлбэрээр хүргүүлнэ.
  4. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд бичгээр болон электрон хэлбэрээр хүргүүлнэ.
  5. Шаардлагатай тохиолдолд хурлыг онлайн хэлбэрээр хийж болно.
  6. УЗ-ийн нийт гишүүдийн олонхи ээлжит болон ээлжит бус хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
  7. УЗХ-д оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
  8. Санал хураалт нууц болон ил зарчимаар байх ба Удирдах зөвлөлийн гишүүн бүр нэг саналын эрхтэй байна.УЗ-ийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд УЗ-ийн даргын /тэргүүн, хэрэв байхгүй бол хурал даргалагчийн/ саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
  9. УЗ-ийн гишүүн хуралд оролцох боломжгүй бол саналаа урьдчилан бичгээр өгч болно. Ийнхүү өгөх саналыг бичгээр, факсаар, эсвэл цахилгаан шуудангаар хурал эхлэхээс өмнө ирүүлсэн байна. Дарааллан гурваас илүү хуралд саналаа бичгээр урьдчилан өгөхийг хориглоно.

 

УЗ-ийн гишүүн нь ТББ-ын гишүүний эрх, үүргээс гадна дараах эрх үүрэгтэй байна.

  1. УЗ-ийн хуралд байнга идэвхтэй оролцож байх;
  2. УЗ-өөс зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлэх;
  3. ТББ-ыг төлөөлөн гадны байгууллагтай өөрийн хариуцсан төслийн шугамаар харьцаж байх;
  4. Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудаас 2-оос доошгүй ажлыг хариуцан авч хэрэгжүүлэх;
  5. ТББ-ийн дүрмийг сахин биелүүлэх;

 

Арван дөрөв. Гүйцэтгэх захирал, түүний эрх, үүрэг.

  1. Гүйцэтгэх захирал нь ТББ-ын дүрэм болон УЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу ТББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна.
  2. ГЗ-ыг УЗ-ийн гишүүдээс сонгох давхар Тэргүүн байхыг хориглоно.
  3. ГЗ нь УЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, ТББ-ыг төлөөлөх, УЗ-өөс баталсан төсвийн дагуу өмч хөрөнгийг захиран зарцуулах зэргээр ТББ-ын нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
  4. ГЗ нь УЗ болон ТББ-ын гишүүдийн хамтын ажиллагаанд түшиглэн аливаа асуудлыг хамтран хэрэгжүүлэх зарчмаар зохион байгуулж, удирдан ажиллана.

Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг эдлэнэ.

  1. ТББ-ын үйл ажиллагааны дагуу хэрэгжих төслүүдийн өдөр тутмын явц, хэрэгжилтийг хянах, нэгдмэл удирдлагаар хангах;
  2. УЗ, ХЗ-ийн гишүүдийн ажил үүргийг хуваарилах, хянах, БГХ, УЗ-өөс баталсан жилийн ажлын тайланг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд арга зүй, удирлагаар ханган ажиллах;
  3. Тэргүүнийг эзгүйд орлох;
  4. Хууль, дүрэмд заасан төрийн бус ТББ-ын гүйцэтгэх захирлын бусад бүрэн эрхийг эдлэх.

 

Арван тав. Хяналтын зөвлөл, түүний бүрэн эрх.

  1. ХЗ нь гишүүний ёс суртахуун, ТББ-ын хөрөнгө, санхүүд хяналт, шалгалт хийх, УЗ-ийн хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гишүүдийн тоо, татвар, бүртгэлийг хариуцах эрх бүхий бүтэц байна.
  2. ХЗ нь 3 хүний бүрэлдэхүүнтэй, гишүүд нь ТББ-ын гишүүн байна.
  3. ХЗ нь ТББ-ын дүрэмд нийцүүлэн дараах байдлаар хяналт тавьж ажиллана.
    3.1  Хөрөнгө санхүүгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, санхүүгийн баримтын бүрдүүлэлт зохих журмын дагуу байгаа эсэхэд хяналт тавих;
    3.2  БГХ, УЗ-өөс шийдвэрлэсэн ажлын биелэлтэнд хяналт тавьж, үр дүнг шаардах, санхүүгийн үр дагавар үүсгэсэн ажлын тайланг гаргуулан авах;
    3.3  Гишүүдийн бүртгэл, татварыг хариуцан ажиллах ба гишүүнчлэлээс гаргах зөрчил гаргасан гишүүний мэдээллийг УЗ-д танилцуулан шийдвэрлүүлэх;
    3.4  ХЗ нь шаардлагатай гэж үзвэл шалгалт хийх, зөвлөмж гаргах хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Арван зургаа. ТББ-ын орлого, санхүүжилт.

  1. ТББ нь дүрэмд заасан үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах өмчтэй байх бөгөөд өөрийн хөрөнгөөр дүрмийн зорилгод нийцэж аж ахуйн үйл ажиллагаа явуулна.
  2. ТББ-ын орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ.
    2.1  Гишүүнчлэлийн татвар;
    2.2  Гишүүд, гадаад дотоодын иргэд, байгууллага, дэмжигчдийн сайн дурын хандив, тусламж;
    2.3  Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
    2.4  Төрийн болон бусад гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллагаас төсөл санхүүжүүлэх, ажил гүйцэтгүүлэхэд зориулсан санхүүжилт;
    2.5  Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.

 

Арван долоо. ТББ-ын зарлага.

  1. Байгууллага нь орлогоо зөвхөн өөрийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулж зарцуулна.
  2. Тусгай зориулалтын төслийн хөрөнгийн тухай төслийн хөрөнгийн зарцуулалтын журмын дагуу зарцуулна.
  3. ТББ-ын орлогыг зарцуулахыг хориглох зүйлс нь Төрийн бус ТББ-ын тухай хуулийн 20-р зүйлийн 2-4 -р заалтуудад тусгагдсны дагуу байна.

 

Арван найм. Тайлан.

  1. УЗ, ГЗ нь ТББ-ын үйл ажиллагааны улирал, жилийн тайланг, ХЗ нь санхүүгийн үйл ажилллагааны тайланг БГХ дээр танилцуулна.

 

Арван ес. Татан буулгах.

  1. ТББ нь дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлж дуусан болон бусад шалтгаан, үндэслэлээр татан буугдаж болно. Татан буулгах тухай шийдвэрийг Төрийн бус ТББ-ын тухай хуулийн 8-р зүйлд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр албадан татан буулгахаас бусад тохиолдолд УЗ-ийн хурлаас шийдвэр гаргаж 21 хоногийн дотор нийтэд мэдэгдэнэ.
  2. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7.2, 8.2 заалтуудад нийцүүлж, зохих төлбөрийг хийсний дараа үндсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

Хорь. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

  1. УЗ-ийн олонхийн саналаар дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж БГХ-аар хэлэлцүүлж батлуулна.
  2. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.

 

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН КЛУБ” ТББ

 


 

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН КЛУБ” ТББ
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02-р сарын 04-ний өдөр                          № 01                                             Улаанбаатар хот

 

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсгийн заалт, “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидийн клуб” төрийн бус байгууллагын дүрмийн 10.11.3 дахь заалт, 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ нь:

  1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидийн клуб” төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
  2. Дүрмийг өөрчлөлтийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдүүлж, холбогдох  бүртгэлийг хийлгэхийг Гүйцэтгэх захирал  /............................./-д даалгасугай.

 

ТЭРГҮҮН                              О.АМАРСАЙХАН


 

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН КЛУБ” ТББ
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2017 оны 02-р сарын 04-ний өдөр                                                                          Улаанбаатар хот

 

“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчидийн клуб” төрийн бус байгууллагын 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл
ХЭЛЭЛЦСЭН НЬ:

  1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

ШИЙДВЭРЛЭГДСЭН НЬ:

  1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахыг хуралд ирсэн гишүүдийн .... хувь дэмжсэнээр батлагдав.
  2. Дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг гүйцэтгэх захиралд даалгав .

 

Хурал даргалагч:                            О.Амарсайхан

 

Нарийн бичгийн дарга:                         ........................................

  • Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
  • Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно. 
  • дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;
  • хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх