Клоппо: "Бид түүнтэй дараагийн 15 жилд хамт байна гэж найддаг. Тэр одоо төвийн хамгаалагчийн байрлалд тоглоход бэлэн болсон.

Гэхдээ Гомэз фулбэкээр ч тоглож чаддаг шүү дээ" гэв.

Ер нь Гомэз хаашдаа СВ дээр тоглож таарах бх. Ловрэн фэйлдээд, Клаван орлож байгаа энэ үед юу юугүй Гомэзийг төв рүү татах гэж яараагүй л бололтой.

Улирал эхэлснээс хойш манайх 4 удаа торгуулийн цохилт хийх эрх авч, нэгийг нь л эхний тоглолтонд Фирмино хийсэн. Түүнээс хойшхи гурван цохилтоо Фирмино, Салах, Милнэр гурав алдлаа.

Милнэрийн хувьд маш сайн цохигч. Ливэрпүүлд ирээд эхний 10 цохилтоо дараалан хийж, төгс гэмээр цохиж байсан ч сүүлийн 2-ыгоо алдаад байна.

Клопп улирлын эхэнд Милнэр гарааны бүрэлдэхүүнд тогтмол гарахгүй гэх шалтгаанаар, нөгөө талаар багийн шинэ #9 болсон Фирминод энэ эрхийг өгсөн. Гэсэн ч Сэвияа дээр алдсан гэдэг шалтгаанаас болсон уу, түрүүчийн тойрогт Салах цохиод алдсан. Сая энэ хоёул байсан ч Милнэр цохиод алдлаа.

Хоёр долоо хоног гаруй хугацааны өмнө Тоттенхэмд алдарт Уэмбли стадионд 4-1 хожигдоход за даа энэ улирал ч ер нь бүтэхгүй нь дээ гэсэн бодол Коп болгоны толгойд шахуу орж ирсэн байх.

Гэтэл түүнээс хойш Клоппын баг хариуг нь янзтай барьсанаар зогсохгүй сүүлийн 3 тоглолтонд 10 гоол хийж зөвхөн ганцыг л алджээ. Ингэснээр Ливерпуул Ав.Лигийн хэсгээ тэргүүлсэнээс гадна ПЛ-н хүснэгтийн 2-т яваа багаас зөвхөн 4 онооны ард ойртон иржээ.

Мохамед Салах энэ улирал 10+ гоолд оролцсон Ливерпүүлийн анхны тоглогч.Бүх тэмцээнд 15 тоглолтонд 9 гоол 4 гоолын дамжуулалт өгчээ.

-Энди Робертсон шигшээ багтаа дуудагдсан мөн ирэх Лхагва гаригт Мариборын эсрэг гараанд гарч тоглох магадлалтай байна.

-Ирэх Бямба гаригт Ливерпүүл Уэст Хэмийн талбайд зочилон тоглоно.Ливерпүүлээс Манэ,Лаллана,Клайн,Коутиньо нар оролцохгүй бол Уэст Хэмээс гарааны хамгаалагчид болох Пабло Забалето,Жэймс Коллинс,Уинстон Рийд бэртэлтэй байгаа гэнэ.

Довтолгооны гурвал маань гоолдсон ч нөгөө л хуучин асуудалаас болж хожилоо алдчихлаа.Улангассан прессинг багасчээ.Эхний үед үнэхээр муу тоглосон ч ганц гялтайх нь Манэ байв.Үнэхээр класс түвшинд очиход жаахан л дутуу байна.Гүйцэтгэл,хурд янзтай.Харин дунд гарсан 3 маань дамжуулалтуудаа алдаж,таслуулж хэмнэлээ олж чадахгүй хэсэг зовох шиг болсон.Өнөөдөр багаараа 74% дамжуулалтаа оновчтой болгосон гэсэн тун тааруу үзүүлэлттэй үлдлээ.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх