Танаас коронавирүсийн талаар асуух гэсэн юм. Клубын хувьд, багийн хувьд энэ вирүсийн тархалт та бүхэнд яаж нөлөөлөх талаар санаа зовж байгаа юу?
- Сонс доо, амьдрал дээр ийм чухал юмны талаар хөлбөмбөгийн менежерийн санал бодлыг чухалчлах гээд байдагт би дургүй. Би ойлгодоггүй юм. Ерөөсөө ойлгодоггүй.
Би танаас ч бас асууж болно шүү дээ, та бид хоёр яг адилхан л байранд байгаа, алдартай хүний хэлсэн үг чухал байх албагүй. Үгүй ээ. Юмсын тухай зөв байдлаар ярих ёстой.

Тухайн зүйлийн талаар мэдлэг байхгүй над шиг хүмүүс мэдлэгтэй улсын ярьж байх ёстой сэдвээр яриад явж байж болохгүй. Тэр л хүмүүс нь хүмүүсийг тэг ингэ гэж хэлээд бүх юм сайжрах юм уу эсвэл сайжрахгүй байж болно. Ямар ч байсан хөлбөмбөгийн менежерүүд биш. Би энийг л ойлгохгүй байна.
Улс төр, коронавирүс. Яагаад би гэж? Би ердөө саравчтай малгай өмсөж, сахлаа хусаагүй яваа л хүн. Миний хувьд бараг л тантай адилхан санаа зовоод явж байгаа, магадгүй арай бага ч байх.
Таныг хэр санаа зовж байгааг би мэдэхгүй, ямар ч байсан миний бодол бол чухал биш.
Би энэ гариг дээр амьдардгийн хувьд гаригаа аюулгүй, эрүүл байгаасай, бүгд энх тунх байгаасай гэж хүсдэг. Үнэхээр.
Гэхдээ коронавирүсийн талаарх миний бодол бол ямар ч ач холбогдолгүй. Тогло гэж хүн хэлбэл бид тоглоно, яагаад гэвэл биднээс ухаантай улс биднийг хөлбөмбөг тоглож болно гэж хэлсэн учраас тэр.
Би бол шийдвэр гаргах хүн биш.
Орчуулсан: Цогчулуун