Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

Хөлбөмбөг бол миний хувьд бүх зүйл минь учираас би Ливэрүүлд байх хугацаандаа хамгийн сайнаараа байхыг хичээсээн. Энэ гайхалтай клубт тоглоход алдар хүнд, мөн хариуцлага дагалддаг. Ливэрпүүлийн тэмдэгийг өмсөх нь нэр төрийн хэрэг байлаа.

Сүүлийн 6 жил галзуу аялал мэт байлаа. Бид бүгд энэ бүгдийг хамтдаа туулах бүрт бидний дунд гүн гүнзгий харилцаа үүсч байлаа. Эцэст нь, өөдрөг үзэл, хүсэл тэмүүлэл, нэгдмэл байдал мөн шударга их хөдөлмөр биднийг хэзээ ч мартагдахгүй Европын болон дотоодын хөлбөмбөгийн оргилд авчирлаа.

Мелвүүдийн хаалгаар анх орохын өмнө ‘би өөрийн чадах бүхнээ хийх болно, тэгээд хэзээ нэгэн цагт миний явах цаг болоход би үнэхээр чадах бүхнээ хийсэн шүү гэж нүүр бардам байх болно’ гэж өөртөө амласан юм. Өнөөдөр харин Ливэрүүл FC-д баяртай гэж хэлэх цаг минь ирлээ. Хэдий би одооноос багийн нэг гишүүн биш ч гэсэн бидний харилцаа үүгээр дуусна гэж бодохгүй байна. Бид хамтдаа түүхийг бүтээсэн, бидний дурсамж хэзээ ч арилахгүй.

Энэ клубыг тодорхойлж чадах ‘хамтын хүч’-үйгээр хэзээ ч энэ бүхэн биелэхгүй байсан юм. Тиймээс би хүн бүрт талархаж байна. Ялангуяа; миний багийн нөхдүүд, бэлтгэлийн талбай дээр гайхалтай өрсөлдөгчид, бусад үед гайхалтай хамтрагчид байсан. Би үргэлж та нарын төлөө байх болно. Босс Mr.Klopp, надад болон багт гайхалтай их итгэлийг суулгаж өгсөн – биднийг хөтөлж, зоригжуулж байсанд тань талархаж байна. Биднийг өршөөлгүй болгож бэлтгэсэн бэлтгэлийн ажилчидад талархаж байна. Мөн бүхий л арын албаны ажилчид – Бидний гэр та наргүйгээр хэзээ ч оршин байхгүй. Багийн төлөө хийсэн бүхий л зүйлсүүдэд тань би баярлаж байна.

Фенүүд – та бүхнээс маш их хайр болон шүүмжлэл ирж байсан. Би та бүгдийг нэг нэгэнгүй хүндэлж байна. Итгээрэй би зөвхөн ялахыг л хүсч байсан, тэгээд бид ялсан!. Ливэрпүүл хотод өөрийн болон гэр бүлийнхээ өмнөөс баярлалаа. Үргэлж сэтгэлд ойр байх болно.

Өөр юу хэлэх билээ, би энэ клубын сэтгэлийн их хүчийг, энэ хотыг, иргэдийг нь санах болно.

Удахгүй уулзацгаая найзуудаа, сайн сайхныг хүсье

Орчуулсан: Оргил Ганхуяг

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх