Ливэрпүүлийн амжилт Жини Вайналдумын хөл, зүрх сэтгэл дээр суурилсан юм шүү гэж Клопп маань хайртай хүүгээ тодорхойлсон. Үүнээс илүү үг хайгаад олохгүй байх.

Хайртай тоглогчоо үдэхэд хэзээд л амаргүй байдаг. Гэлээ гээд яахав. Жини минь энэ клубын төлөө бүхнээ зориулаад, хийдгээ хийгээд, хайртай багийнхаа андуудаар хүндлүүлээд Анфилдын гарах хаалгыг татлаа. 

Клоппо 2016 онд Ливэрпүүлийг шинээр сэргээн босгохдоо дундын шугамын тулах багана болгож Жиниг авчирж байлаа. 25 сая паундыг түүний төлөө төлсөн юм.

Пол Погбагаас даруй 3,5 дахин хямд өртгөөр ирсэн ч түүний Ман ютдын төлөө хийснээс гурав дахин илүү ихийг тэр Анфилдад бүтээж чадсан шүү.

Ньюкаслд байхдаа тэр вингер, #10 дээр голдуу тоглодог байсан ч Клопп түүний тэмцэх чадвар, дундаршгүй эрч хүчийг арай өөр байрлалд ашиглахаар болж, цэвэр #8 болгон хувиргасан юм. Тэр Ливэрпүүлийн төлөө нэр төртэй 5 жил зүтгэхдээ 237 тоглолтод оролцжээ. Улирал бүрт 40+ тоглолт, гэмтэл бэртлээс хол байж, үргэлж багтаа туслаж, өнгөрсөн хугацаанд болсон нийт тоглолтын 90 гаруй хувьд нь тоглосон байна. Бахдам амжилт шүү...

Ямар ч хүчирхэг эртэй тулсан бай гараараа хашиж, жишим ч үгүй эргэчихээд сэтгэл татам инээмсэглээд гүйх Жинигээ Копууд мартахгүй ээ. Жалга уруудаж явсан Ливэрпүүлээс дэлхийн шилдэг клуб болох хүртэл нь чөмгөө дундартал гүйсэн чиний гавьяа Анфилдаас балрахгүй.

Тэр Ливэрпүүлийн домог уу? Эргэлзээгүй домог. Тэр энэ болзлыг Барсагийн эсрэг тоглосон 45 минутаараа л аль хэдийнэ хангачихсан.

Хэзээ нэгэн цагт зочны дүрээр, магадгүй өрсөлдөгчийн дүрээр эргэн ирэхийг үгүйсгэхгүй. Тэр цагт Анфилд чамд хүндэтгэн алга таших болно.

Ливэрпүүлийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа домог минь.... Цаашдын карьерт нь амжилт хүсье дээ..... 

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2021 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх