Та бүхэнд Ливэрпүүлийн үнэнч хөгжөөн дэмжигч Tulga Davaa-ийн орчуулгаар фенүүдийн талаарх сэтгэгдлээ хуваалцсан дараах нийтлэлийг хүргэж байна.
Фабиньо:
Ливэрпүүлийн төлөө тоглох яг үнэндээ ямар байдаг талаар би тайлбарлахыг хүсэж байна. Анхны лигийн тоглолт дээр би тоглолтоо бараг л үзээгүй.
Бид Вэстхэмийг 4:0-ээр хожсон тоглолт байсан. Би сэлгээний сандал дээр сууж байхдаа бүтэн 90 минутыг фенүүдийг харж өнгөрөөж билээ.
Англид ирэхээс өмнө Премьер лигийг зурагтаар үздэг байсан болохоор тэр яриад байдаг онцгой уур амьсгалыг нь ерөнхийд нь мэднэ л гэж боддог байлаа. Ирэх үедээ YNWA сонсоод, фенүүд өөр хэдэн дуу дуулж, шүүгчдийг хараана гэсэн хүлээлттэй байж.
Гэвч яг дотор нь ороод ирэхэд яг ямар байдагт юу ч чамайг бэлтгэж чадахгүй юм билээ. Ялангуяа талбай дээр хийж байгаа үйлдэл бүр фенүүдийг хэрхэн асааж байгаа тэр мэдрэмжийг.
Такл, шахалт, зөрчил болгон дээр би фенүүдийг хэрхэн галзуурч байгааг ажиглаж байсан. Бурхан минь, би бүр үнэхээр алмайрсан. Зүгээр л тэднийг биширч билээ. Тэр их чимээ, тэр их чин сэтгэл. Өмнө нь хэзээ ч ийм зүйл хараагүй байсан.
Фенүүд бол багийн салшгүй нэгэн хэсэг. Тэд бидэнд хэрхэн тоглохыг зааж өгдөг. Хүнд металл хөл бөмбөг тэдэнгүйгээр ямар ч боломжгүй. Бидний үйлдэл болгоныг хурцалж өгдөг хүмүүс бол фенүүд. Тэд биднийг хэзээ ч зогсохыг зөвшөөрдөггүй. Бөмбөг талбайн төв хэсэгт гацчихсан, нэг л явж өгөхгүй, юу ч төлөвлөснөөр болохгүй байгаа үед хүртэл тэднийг сонсоход л тэд яг чихэн дээр чинь 'Алив ээ, яваад өг' гэж чарлаж байгаа юм шиг.
Миний байрлалд энэ мэдрэмж бүр янзтай. Бөмбөгний төлөөд тэмцэлдээд ялах бүрд тэд яг л гоол тэмдэглэж байгаа юм шиг л байдаг.
Миний Liverpool.д хайртай байдаг маш том шалтгаан бол фенүүд ба бид хамтдаа маш олон гайхалтай зүйлсийг хийж чадсан.
Энд ирсэн маань миний замналд тохиолдож болох хамгийн сайхан зүйл байсан. Ийм багт ирнэ гэж төсөөлж ч зүрхэлдэггүй үе хүртэл надад байж билээ.
Тэр зун надад санал тавьсан цорын ганц клуб Ливэрпүүл байгаагүй ээ. Миний сонгож болох байсан Английн өөр нэг клуб ч байлаа. Гэхдээ Клопптой ярилцсаны дараа бүх зүйл үнэхээр энгийн байсан: Чи өөр хэнээс ч юу ч сонсохыг хүсэхгүй болчихдог юм билээ. Шууд л 'Ойлголоо, баярлалаа, би Ливэрпүүлд яваад очъё' гэж хэлмээр.
Бид Англид уулзахад тэр надад өөрийнхөө зорилтыг, баг яаж тоглож байгааг, би хэр чухал вэ гэдгийг тайлбарлаж өгсөн. Яг үнэндээ түүний ярьж байгааг би ойлгоогүй л дээ. Англи хэл огт мэддэггүй байлаа. Гэхдээ энэ ямар ч хамаагүй байсан. Азаар тэд орчуулагч авч ирсэн ч гэсэн, орчуулагчийн ч хэрэггүйгээр түүнээс гарч байгаа эерэг бүхнийг шууд л мэдэрч байсан. Би толгойгоо дохиод л, надад юу хэлснийг нь орчуулж өгөхөөс ч өмнө 'Ойлголоо Босс' гээд л суусан даа.
Тэр энэ клубийн төлөө итгэмээргүй зүйлсийг хийсэн. Гэвч үнэндээ тоглогч бидний хувьд түүнийг ямар гайхалтай гэдгийг тайлбарлах үнэхээр хүнд. Яагаад гэвэл бид түүний арга барил, бэлтгэл, багийн яриа, шийдвэр гаргалт зэргийг өдөр бүр хажуугаас нь харж, сонсдог болохоор бидний хувьд түүний бүхнийг төгс хийж байгаа нь яг д энгийн зүйл шиг болчихсон байдаг. Нэг үгээр бол дэлхийн хаана ч өөр Клопп байхгүй.
Би ирэхдээ Liverpool ямар нэгэн гайхалтай зүйлийг эхлэл дээр байгааг мэдэрч байсан. Клуб энэ мөчийг маш удаан хүлээж яг л ургацаа хурааж авах цаг нь болчихсон байсан гэх үү дээ.
Шинэ тоглогч байсан ч гэсэн намайг гэр бүлийнхээ гишүүн шиг л хүлээж авсан. Бидний бие биетэйгээ хамт байдаг байдал, харьцдаг харьцаа, нэгнийгээ хүлээн зөвшөөрдөг нь үнэхээр гайхалтай. Нэг тийм дотно, жижигхэн гэр бүл шиг мэдрэмж. Гэтэл үнэндээ бид маш том клубийг төлөөлж байгаа шүү дээ. Хаана ч очсон цэнгэлдэх дүүрэн хүмүүс, биднийг хүлээж байдаг хүмүүс, дэлхийн хаашаа ч биднийг дагаад явдаг хүмүүс гээд л. Энэ их дэмжлэг нь үнэхээр биширмээр. Нэмээд энэ бүхний оргил болох Энфилд байгаа гэхээр л...
Битгий буруугаар ойлгоорой, би үргэлж л фенүүддээ хайртай байсан. Гэвч үнэндээ Liverpool.д ирэхээс өмнө надаас үзэгчид үнэхээр тоглолтод нөлөөлдөг үү гэж асуусан бол би үгүй л гэж хариулах байсан. Одоо харин энд миний үзсэн зүйлсийг дараа, Энфилдэд тоглосны дараа, чи ялгааг нь нүдээр харж, биедээ мэдрэх болно.
Хамгийн том жишээ бол Барсэлонагийн эсрэг хийсэн хагас шигшээгийн тоглолт.
Тэр тоглолтод нэг ч хүн нэг ч секунд сандал дээрээ суусан гэж би бодохгүй байна. Дараа нь манай гэрийнхэн надад хамгаалагчид хэсэг хэлж үзээд сүүлдээ суу гэж хэлэхээ ч больсон гэдгийг хэлсэн. Тэд нар минь ийм уур амьсгалыг хэзээ ч хаана ч мэдрээгүй гэж одоо ч ярьдаг.
Бурхан минь... Тэр тоглолт... Эхний тоглолтын дараах мэдрэмж нэг л хачин байсан. Учир нь хэдий бид 3-0ээр хожигдсон ч огтхон ч муу тоглосон юм шиг санагдаагүй. Мэсси ч тийм идэвхтэй байгаагүйг санаж байна. Тэгсэн гэнэт л 2 гоол оруулчихсан.
3 дахь гоол дээр чөлөөт цохилт хийх зөрчлийг би хийсэн. Яг тэр үед би үнэндээ зөв юм хийсэн л гэж бодсон. Би дотроо 'Хэтэрхий хол байна, ямар ч боломжгүй, чи наанаасаа хийхгүй ээ' л гэж бодож байлаа.
Гэхдээ энэ Мэсси байсаан. Тэр нэг тийм утгагүй, алдаатай. Яг л ерийн буланд зоож орхисон. Аймшигтай.
Тоглолтын дараа хувцас солих өрөөнд бид мэдээж сэтгэлээр унасан байсан ч бага зэргийн өөдрөг бодол байсаар л байсан.
Нэг мэдсэн Клопп, Манэ бид 3 үлдсэн байлаа.
Бид бүгд л яаж 3:0-оор хожигдчихов оо гээд гайхаж байтал Клопп биднээс 'Гэхдээ та 2 хариу тоглолтдоо хожоод финалд үлдэж чадна гэж бодож байна уу?' гэж асуув.
Би эхлээд: Тийм ээ.. гэлээ
Дараа нь Манэ: Би ч бас тэгж бодож байна гэсэн.
Тэгтэл Клопп: Сайн байна. Би ч бас тэгж бодож байна. гэдэг юм байна.
Хариу тоглолт эхлэхээс өмнө дээр бидний итгэл маш их байсан болохоор Салах, Бобби хоёрыг бэртсэн байсныг ч би мартчихсан байсан. Зүгээр л юу хийх ёстойгоо мэдэж байлаа.
Гэхдээ л хожиж цааш шалгарсан нь биш тэр бүхэн яаж болсныг нь бодохоор л... Тайлбарлах боломжгүй үдшүүд гэж байдаг. Дивокын тоглолт, Виналдум сэлгээнээс орж ирээд 2 гоол хийсэн, Трэнтийн булан гээд л.. Яг л хувь тавилан шиг. Өөрөөр тайлбарлах боломж байхгүй ээ.
Эхний 10 минутад эхний гоолоо хийчхээд Суарэз дээр ширүүн такл хийснээ санаж байна. Шүүгч надад шар карт өгсөн ч адреналин дэндүү их байсан болохоор би огтхон ч тоогоогүй. Би фенүүдээс ирж байсан тэр энергийг хүлээн авч хариу үйлдэл үзүүлж байсан минь л тэр. Бүгд яг л шатаж, буцалж байгаа мэт байсан. Тоглогч бүр, үзэгч бүр.
After the second goal, you could tell Barcelona really felt it. And the third came less than two minutes after. I looked at the clock like, Oh, we’ve done it too early. Now, they’re going to attack us.…
4 дэхь гоол орох үед, би огтхон ч анзаараагүй, мэдээгүй. Төвийн хагас хавьцаа л зогсож байсан. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Дивок баяраа тэмдэглэхийг хараад нэг л ойлгоогүй. Талбайн эсвэл хажуугийн шүүгч нэг юм хийнэ дээ гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй.
Бүгд л инээгээд яг гоолын баяр тэмдэглэсэн гэж хэлэхэд хэцүүхэн юм болсныг л санаж байна. Ингээд хийчихсэн гэдэгтээ итгэж чадаагүй шүү дээ.
Гоолын дараа төвийн хагас дээр тоглож байсан багийнхандаа би "Одоо юу ч хажуугаар өнгөрөхгүй шүү!" гэж хэлсэн. Бразилд бид байшингаа хаалаа гэж хэлдэг шиг.
Сүүлийн минутад тэд Мэссид бөмбөгийг өгөхөд би энэ нөхөр л биш шүү гэж бодож байснаа нуух юун. Гэхдээ энэ удаад би хөлөө сунгаад бөмбөгийг авч чадсан юм. Намайг араас дэгээдэхийг мэдрэхэд шүгэл дугарч цаг дууссандаа. Бид үнэхээр чадсан байсан.
Шигшээ тоглолтын дараа өөрсдийнхөө хийсэн зүйлийг ойлгох гэж, үүндээ итгэх гэж надад нэлээн хугацаа орсон. Би медалиа Бразилд аваачаад бүгдэд нь үзүүлж байхдаа ч итгэж чадахгүй л байлаа. Одоо ч заримдаа гайхдаг шүү.
Энэ цом бүгдийн хувьд маш чухал байсан. Манай ихэнх тоглогчид өмнө нь том цом авч үзээгүй байсан ба клуб ч ямар нэгэн цомгүй удсан байж билээ. Ялангуяа өмнөх жилийн Реал Мадридын дараа энэ нь клубт болон фенүүдэд хамгийн чухал зүйл байлаа.
Намайг ирэхэд клуб 28 жил Лигт түрүүлээгүй, 13 жил Аваргуудын лиг, ямар ч цомгүй 6 жилийг үдсэн байсан. Энэ бүхнийг өөрчилсөн багийн нэг хэсэг байсан нь үнэхээр янзтай.
Фенүүдтэйгээ дараа нь тэмдэглэх нь миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг нэг болж үлджээ. Мадридаас эргэж ирэхэд хүмүүс надад энэ юу ч биш, бид лигт түрүүлэх үед энэ хот нурна гэж хэлж байсан.
Харамсалтай нь Ковидоос болж бид түүнийг үзэж чадаагүй. Гэхдээ л би хотоор 2 удаа автобустай парад хийсэн. Фенүүд энэ клубийг яаж хайрлаж байгааг, тэдний хувьд ямар утга учиртайг мэдэрсний дараа чи илүү их хичээж, илүү сайжирч, илүү олон цом авч тэдэнтэй тэмдэглэхийг хүсэх болно.
This season has been frustrating, but we have lived history in these last few years together. I’m so proud to be a part of this club.
Одоо би аав болсон. Израйл гэдэг өөрийн гэсэг жижигхэн Скаузэртай болсон. Түүнийг Энфилдрүү дагуулж явж, яг л аав шигээ тэр уур амьсгалыг анх удаа алмайрч бишрэхийг нь харах өдрийг тэсэн ядан хүлээж байна.
Фенүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Even in difficult moments you are there for us.
Бид та нарыгаа сонсдог бас мэдэрдэг.
Бид цаашид ч тэмцсээр л байх болно учир нь та нар бидэнд итгэсээр л байгаа
Тэгээд бид та нарыг энэ хотыг нураахыг харахын төлөө бүхнээ дайчлах болно.