Дэлхийн шилдэг тоглогч дасгалжуулагчдын Жеррардын тухай хэлсэн алдартай ишлэлүүд: 🗣 

Сэр Алекс Фергюсон: "Хэрвээ би Рой Кинийг орлуулах тоглогчоо хайж байсан бол тэр нь Жеррард байх байсан." 👏 

Жозе Моуриньо: "Би түүнийг Челсид авчрахыг хичээсэн, Интерт авчрахыг хичээсэн, Реал Мадрид руу авчрахыг хичээсэн ч тэр үргэлж үгүй гэж хэлж байсан." 🤝 

Зинедин Зидан: "Жеррард дэлхийн шилдэг хагас хамгаалагч байсан үе бий." 👑 

Фернандо Торрес: "Тэр бол эргэлзээгүй миний хамт тоглож байсан хамгийн агуу тоглогч, түүнд бүх зүйл бий." 🥇 

Пеле: "Миний хувьд тэр бол дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг. Тэр бол гайхалтай тоглогч." 👌 

Патрик Виейра: "Би Алекс Фергюсон түүнийг надаас илүү гэж хэлснийг сонссон. Түүний зөв байх." 👀

 Луис Суарез: "Дэлхий дээр орлуулашгүй цөөн тооны тоглогчид байдаг бөгөөд Стивен бол тэдний нэг." 🌟 

Франческо Тотти: “Жеррард миний мөрөөдлийн гарааны XI-ын багийн ахлагч байх байсан. Жеррард бол бүх байрлалд тоглож чаддаг, тоглолтын ямар ч үед хөл бөмбөгөөр бүх зүйлийг хийж чаддаг онцгой тоглогч." 💪 

Кака: "Миний хувьд, би үүнийг үргэлж хэлдэг, түүнийг хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэж. Эргэлзээгүй." 🤩 

Андреа Пирло: “Миланд байхад Анчелотти над дээр ирээд, “Би Жеррардтай гэрээ байгуулж, чиний хажууд хагас хамгаалалтад тоголуулахыг хүсч байна, чи юу гэж бодож байна?” гэж хэлсэн. Би түүнд эргэлзэлгүйгээр “Үүнийг хий, АЛИВ ЯВ” гэж хэлсэн. 🙏 

Бүх цаг үеийн шилдэг хагас хамгаалагчдын нэг карьерынхаа сүүлчийн тоглолтыг хийснээс хойш 5 жил өнгөрчээ 👑

Оруулсан: М. Фламенго

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2022 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх