Лигийг 15 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.
Хэрвээ өнгөрсөн жил ковидоос болж лиг дундаа завсарлаагүй байсан бол гурван жил дараалаад пичичи хүртчих байсан л гэж боддог.
Хамгийн сүүлд домогт Иан Раш л 4 улирал дараалан 20+ гоол хийж байсан. Түүнээс хойш Фаулэр, Оуэн нар ийм амжилт үзүүлж чадаагүй. Луис, Фэрнандо нар хоёул 3 улирал хагас Ливэрпүүлд хүчин зүтгэсэн. Гэхдээ бүх улиралдаа түүн шиг 20+ гаргаж байгаагүй л юм. Эд бүгд төвийн довтлогч, цэвэр төгсгөгчид байсан. Харин Мо бол жигүүрийн довтлогч.
Ижил байрлалд тоглодог Ман ютд-ын лэжэнд Райн Гиггз лигт 109 гоол хийсэн байдаг. Гэхдээ 632 тоглолт зарцуулсан. Харин Мо маань одоо 90 гоолтой явна (2 нь Чэлсид бхдаа оруулсан) Гэвч ердөө 141 тоглолтод л оролцсон байна. Яахав орчин үеийн хөлбөмбөг хувьсан өөрчлөгдөж, вингерүүдийн эхний үүрэг гоолын дамжуулалт өгөх биш болчихсон гэдгийг бид бүгд мэднэ.
Тьерри Анриг Премьер лигээс явсных нь дараа хүмүүс ямар гайхамшигтай довтлогч байсныг нь илүү ойлгосон шиг Мо-г Ливэрпүүлийг орхих үед түүнийг ямар гайхалтай зүйл хийснийг бид илүү ойлгох байх. Зарим фэнүүд түүний гаргасан амжилтыг энгийн л нэг зүйл гэж хардаг юм шиг. Заримынх нь бодлоор Салах аль хэдийнэ судлагдаж дууссан, аюултай тоглогч байхаа больчихсон мэт. Гэсэн ч тэр гоолдсоор, хийдгээ хийсээр л явна.
Премьер лигийн түүхэнд манай Салахтай эн зэрэгцэх ганц жигүүрийн довтлогч бол К.Роналду! Зөвхөн гоолын амжилт, рекордууд, мэргэн буучийн алтан шаахай бус. Багтаа гүйцэтгэх үр нөлөө нь үнэхээр аймаар.
Бидний олонх нь Рашийн тоглохыг үзээгүй. Ховорхон хэд нь Фаулэр, Оуэний ид үеийг үзсэн. Харин олонх нь Торрэс, Суарэзийг сайн мэднэ. Тэдний хэн нь ч жигүүрийн байрлал дээрээс лигт 32 гоол оруулж, Ливэрпүүлийг лигт түрүүлгэж чадаагүй юм шүү!!
Нийтэлсэн: Бадруул