6 жилийн өмнөх энэ өдөр Ливэрпүүлийн домог Дивок ф**** Ориги Улаануудтай нэгдэж байлаа.
Харин яг Анфилдын хаалгыг татсан нь бол 2015 он. Ливэрпүүл 2014 оны зун Лилль клубээс Оригиг худалдан авснаа зарлаж, эргүүлэн нэг жил тус багт нь зээлээр тоглуулахаар тохиролцсон юм.
Ингээд Рожэрсийн он тооллын сүүлийн жил буюу 2015 онд албан ёсоор Ливэрпүүлд ирж байлаа. Ирээд шууд лав гялтайж чадаагүй. Тэр үед Бэнтэкэ, Старриж, Ингс гурав түүний өмнө нэрлэгдэж байлаа. Удалгүй Рожэрс ч халагдав.
Ингээд Клоппын эрин үе эхэлсэн. Клопп анхны Премьер лигийн хожлоо Чэлсигийн талбайд байгуулж байсныг зарим нь санаж буй байх. Коутиньо дубльддэг. Тэр тоглолтын өмнө Клопп Лондон явах бүрэлдэхүүнээс Оригиг хассан. Ориги бидэнтэй цуг Лондон явснаас Мэлвүүдэд үлдээд фитнэсс бэлтгэлээ хийсэн нь дээр гэж тайлбарлаж байлаа. Фэнүүд ч удалгүй түүнийг мартаж эхэлсэн.
Старриж гэмтээд, Бэнтэкэ тэнэгрээд нэг л болж бүтэхгүй байх үед нэгэн тоглолтын сэлгээгээр Ориги орж ирээд тэнцээний гоолыг хусчихаж билээ. Вэст Бромын эсрэг 2:2-оор тэнцдэг тэр тоглолт. Тоглолт дуусаад Клопп тоглогчдоо дагуулаад Коп Эндийн өмнө очиж ёслодог. Одоо бодохнээ, тэр л мөч Анфилдын дархлааг дахин дуудсан мэт санагддаг юм. Ливэрпүүл тэр цагаас хойш талбайдаа бараг л хожигдоогүй. 2017 оны хавар Кристал Паласт нухуулснаас хойш 3 улирал дараалан анбитн амжилт үзүүлээд байна.
2015/16 оны хавраас Ориги гангарч эхэлсэн. Европа лигт Дортмундын талбайд болон гэртээ хоёр гоол оруулж байлаа. Үүний дараа Эвэртонд гоолдоод баярлаж дуусаагүй байтал Фунэс Мори гэмтээж хаяад тэр жилийг нь дуусгасан даа.
Хойтон жил нь манай хүн дахиад л сэлгээний довтлогч статустай эхлүүлсэн. Улирлын дунд 5,6 тоглолт дараалан гоолдоод хэсэг гангарсаан. Тэгээд удалгүй дахиад л гэмтчихсэн санагдана. Ингээд түүний нэр нэр бүдгэрч эхэлсэн. Хойтон жил нь Клопп түүнийг нэгэнт багтаа үлдээж зэврээж байснаас явсан нь дээр гэж үзээд Вольфсбург руу илгээсэн. Манай хүн тэндээ ч олигтой тоглосон юмгүй, бүтэн жил Германы багийн хоол цохиж байгаад 2018 оны зун төрхөмдөө ирэв.
Клопп бол Оригиг зарчих сонирхолтой л байсан. Хэд хэдэн клуб авах хүсэлтээ ирүүлсэн ч үнийн дүн дээр тохирч чадаагүй. Ингээд наймааны цонх хаагдаж домог маань Ливэрпүүлд үлдсэн юм. Тэр үед түүний өмнөх сонголтууд нь Фирмино, Старриж, Ингс, Соланке нар байлаа. Талбайд гарч тоглох байтугай тоглолтын бүрэлдэхүүнд ч нэрлэгдэх хүндрэлтэй.
2018 оны 12 сар, Анфилдад болсон Мэрсисайдын дэрби. Сайхан жонхуурсан тоглолт өрнөж байтал Клопп аргаа бараад, за чи гарвал гар даа гээд л Оригиг оруулсан. Наймаалж шиг үс *аацан нэг нөхрийг оруулсан биш Клопп талбай руу харайж орж, Алиссонтой янагласан зүйл ангиар 5000 паундаар торгуулчихав. Ингээд л домогт үйл явдлууд ар араасаа өрнөсөн дөө. Ньюкаслын эсрэг клач мөргөлт, Барсаг доромжилсон хоёр гоол, Тоттэнхэмийн амьсгааг тасласан солгой хөлийн шулуун цохилт....
Хүний хувь заяа гэж нээрээ. Эргэхээ хүрвэл ёстой аймаар эргэдгийг бид харсан даа. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг эргэчихсэн хэрэг биш. Ориги өөрөө энэ бүхнийг эргүүлсэн юм. Тэр хэзээ ч бууж өгсөнгүй, би хамгийн сүүлчийн сонголт гэж эвлэрээд бэлтгэлээ халтуурдсангүй. Шаргуу хөдөлмөрийн үр шим нь л буцаад ирсэн хэрэг. Тууштай хүнийг амьдрал шагнадаг аа гэж...
Сэр Ориги энэ 6 жилийн хугацаанд 140 тоглолтод оролцохдоо 34 гоол хийгээд байна. Хэдий цөөн гоол оруулсан мэт харагдаж байгаа ч маш чухал гоолууд олныг хийж байлаа. 34 гоолынхоо 10-ыг нь тоглолтын 75-90 минутад хийж байж. Багийн нөхөд нь түүнийг хараал идсэн тайван гар гэж тодорхойлдог. Тэр хэзээ ч сандарч, адгаж, тэвддэггүй. Бэлтгэл болон цугларалтаас хэзээ ч хоцорч үзээгүй, бас хэзээ ч түрүүлж ирж байгаагүй гэнэ. Тийм болоод ч тэр үү, Corner taken quickly-г бүтээхдээ юу ч бодолгүй хөл тавьж л орхисон биз.
Ориги бол маргаангүй Анфилдын домог. Өнгөрсөн жилийн шийдвэрлэх тэр 3 гоолыг Анфилд мөнхөд дурсан санах нь лавтай.
Football without Origi is Nothing!!! 💯
Оруулсан: Бадруул