Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

7 жилийн өмнөх энэ өдөр Даниел Старриж 12 сая фунтээр Ливерпүүлд нэгдэж байжээ.

Бүжигчин залуу маань Ливерпүүлд 116 тоглолтонд 67 гоол оруулж байв.2013-2014 оны улиралд Старр, Суарез хоёрын алдарт SAS хослол лигт ёстой л бужигнуулж байв. Тэр жил 100+ гоолын бараг тал илүү нь энэ хоёр хийчихсэн санагдаж байна. Старр тэр улирал хамгийн чухал онооны гоолуудыг оруулсан гэдэг стат ч бий.

Хэрэв гэмтэл бэртэл карьерыг нь үгүй хийгээгүй бол хэр тод гэрэлтэх байсныг нь заримдаа төсөөлдөг юм. Гоолын баяр,төгсгөл,итгэлтэй тоглолт,итгэмээргүй үйлдлүүдээрээ Ливерпүүлийн фэнүүдийн хүндлэлийг хүлээсэн Старриж одоо Туркийн лигт тоглож байна.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх