Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эрхэм хүндэт Копуудаа!

Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб ТББ-с зохион байгуулж буй волейболын тэмцээний тов гарсныг дуулгаж байна.

Хоёрдох удаагаа хийгдэж буй волейболын энэхүү тэмцээнд Ливэрпүүлийг дэмждэг бүх дэмжигчид оролцох боломжтой бөгөөд гэр бүлээрээ ирж, амралтын нэг өдрийг хөгжилтэй, спортлог өнгөрүүлэхийг уриалж байна.

Улаануудын Волейболын Тэмцээний Удирдамж

НЭГ. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
1.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-аас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
1.2. Тэмцээн нь 2019 оны 02 сарын 24-ны Ням гарагийн 09:00 цагт эхлэх бөгөөд оройн 18:00 хүртэл үргэлжилнэ.
1.3. Тэмцээнийг волейболын спортын мэргэжлийн шүүгч шүүнэ.

ХОЁР. Тэмцээний журам
2.1. Тэмцээн волейболын олон улсын тэмцээний форматаар явагдах ба 15 оноогоор түрүүлж 2 үе авсан нь хожно.
2.2. Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүдийн тооноос хамаарч баг болон хэсгийн тоо шийдэгдэнэ.
2.3. Баг гарааны 6 гишүүнтэй байх бөгөөд баг бүрд 1 юм уу 2 эмэгтэй тоглогч заавал орно.
2.3.1 Багийн бүх тоглогчид талбайд хамгийн багадаа 1 үе тоглох ёстой.
2.3.2. Шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

2.4. Тэмцээний багийн ахлагчид нь багийн эмэгтэй тоглогч байна.

2.5. Тэмцээний хураамж 5000₮

2.6. Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээнийг зохион байгуулах комисс тухай тухайд нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хоёрдох удаа зохион байгуулж буй волейболын тэмцээндээ идэвхтэй оролцож, амралтын нэгэн өдрөө эрүүл, спортлог, хамт олонч, хөгжилтэй байдлаар өнгөрүүлцгээе.
Түүнчлэн тэмцээнд оролцохгүй ч ирж дэмжиж, үзэж сонирхох дэмжигч залууст нээлттэй.

Удахгүй уулзацгаая, YNWA!

Хүндэтгэсэн “Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх