Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Магадгүй өмнөх улирал байсан бол энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн ч байж мэдэх юм.Энэ улирал тэнцэж болохуйц 5-6 тоглолтонд хожил авч чадлаа.Уг тоглолтуудад нэг хүн тодорсон нь Садио Манэ байв.Манэ тоглолтын дараа "Энэ бидний хамгийн сайн тоглолт биш байсан ч эцсийн мөч хүртэл тэмцэж чадлаа.Тоглолт бүрт сайн тоглоно гэдэг боломжгүй ч залуусын маань сэтгэл зүй гайхалтай байна.Зүгээр л итгэ,эцсийг нь хүртэл тэмц" гэжээ.

Уэст Хэм хоёр жигүүрийн тоглолтыг шахаж зай өгөхгүйг хичээсэн ч чадсангүй.Мөн зоригтой сайн ч тоголлоо.Ливерпүүл энэ улирал булангийн цохилтоос оруулсан гоолоороо Европын топ 5 лигийн бүх багийг тэргүүлж эхэлсэн байна.Харин булангаас 2 гоол алдсан нь санаа зовоох асуудал.Өнөө өгөр Симоне чинь үзээд нэг юм бодчихсон л байгаа.Салах өнөөдрийн тоглолтонд онцгой харагдаагүй ч стат нь тоглолтын шилдэг болохуйц байсан гэдгийг энэ талаар дагнан бичдэг сайтууд онцолж байна.1 гоол,5 цохилт,5 хууралт,1 түлхүүр дамжуулалт.

Хагас хамгаалалтанд Хэндо энэ улирал юу хийж ямар нөлөө үзүүлж байсаныг энэ тоглолтоос харж болохоор байв.Ахлагч байгаа тохиолдолд төвийн хагас илүү хяналттай эмх замбараатай урагшаа болон хоёр жигүүр лүү очих дамжуулалтууд сайн болдог.Кэйта харин өнөөдөр тэгж чадсангүй яг тохирсон байрлал дээр нь тогтмол тоглуулахгүй бол учраа олохгүй байсаар өнгөрлөө.Тоглолтын явцад Клопп,Линдерс хоёр Кэйтаг урагшлахыг хэд хэдэн удаа зааж байгаа харагдсан гэдгийг пундитууд онцолжээ.Окс орж ирээд тоглолт илүү хурдан болж чадаж байна.

ТАА,Роббо хоёр нэг нэг гоолын дамжуулалт хаячихлаа.ТАА-н 12 дахь ассист дараагийн 2-3 тоглолтонд лигийн түүхэнд нэг улирал хамгийн олон ассист өгсөн хамгаалагч болчих байх.Карра,ТАА-н талаар ярихдаа Кевин Де Бруйныг баруун жигүүрийн хамгаалагч болгочихсон мэт тоглолт үзүүлж байна гэжээ.Энэ хүүхдийн сэтгэж байгаа нь угаасаа нэг л өөр л дөө.Өнөөдөр тэр гарч явсан бөмбөгийг хальт хараал дамжуулчихаж байх жишээний.Илүү том жишээ бол Барсатай хийсэн тоглолтонд Оригид өгдөг ассист юм.

Дараагийн 3 тоглолт Ватфорд, Челси (FA кап),Борнмут тэгээд Атлетико.

3 сар гартал жижиг алдаа оноон дээрээ ярилцаж,бэлтгэж аваад Атлетикогийн том амтай ерөнхийлөгч,мань хашир Симоне,бараг оскартай тоглогчддод нь гэнэтийн бэлэг барихыг нь л түргэхэн хармаар байна даа.😁

Аа бас сар шинийн мэнд дэвшүүлье ээ.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх