Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливерпүүл лигийн эхний 17 тоглолтоос 49 оноо аваад байгаа нь багийн түүхэн дэхь хамгийн сайн эхлэл болжээ. Анфилдэд хийсэн сүүлийн 100 тоглолтонд эхний үед тэргүүлж эхэлсэн бол хожигдоогүй гэдэг аймаар үзүүлэлт гарч ирж байна. 91 хожил 9 тэнцээ. Хамгийн сүүлд 2009 оны 12 сард 1-0 тэргүүлж яваад Арсеналд 2-1 хожигдож байж.

Өнөөдрийн тоглолтын сонирхолтой агшин нь Салахын хоёр аймаар төгсгөл, Ван Дайкийг алдаж дамжуулахад гаргасан Клоппын реакц байлаа мөн өнөө "VAR" байлаа. Жэймс Пийрс "VAR. Хөлбөмбөгийг алахын тулд чадах бүхнээ хийж байна" хэмээн жиргэсэн байв.

Мо энэ тоглолтонд маргаангүй шилдэг нь байв. Ливерпүүлийн төлөө лигт 83 дахь гоолоо 126 тоглолтонд оруулж Суарез, Стаббинс, Торрес гурвыг ардаа хийжээ.Мэдээж тэднээс цөөхөн тоглолтонд оролцсон. Сүүлийн 3 тоглолт 4 гоол. Жилийн яг энэ үед Салах халуухан байдаг нь харагдаж байгаа юм. Халуун газар өссөн ч хүйтэнд тоглох дуртай ч юм шиг. Эхний гоолыг баруунаараа дараагийнхийг 'nutmeg"-дэж кино хийв. Тоглолтын явцад 4-2-3-1 хувилбарт үзүүрт гарч тоглосон Мо хоёр талруугаа гүйлтүүд их хийж байсан нь Варфордийн хамгаалалтанд багагүй хүндрэл учруулах шиг боллоо.

Шакири маань төдийл сайн байсангүй. Гэхдээ тэр Манэд өгдөг дамжуулалт нь ёстой супер. Барсаг Анфилдэд нугаслахад Милнэр, Шак хоёр өнөөдрийнх шиг яг тэндээс тоглоод Шакийн төгс гэмээр дамжуулалтаар Жини мөргөж байсан удаатай. Манэгийн гоолыг тооцсон бол яг адилхан дүр зураг харагдах байлаа.

Жинигийн гэмтэлийн тадаархи мэдээлэл хараахан гараагүй байна. Хэндо Ливерпүүлтэй хамт лигт 255 тоглолтондоо оролцож 150 дахь хожлоо авчээ.

Хамгаалалтанд харин Жо Гомэз сайн байлаа. Дэндүү тайван тоглодогийг эс тооцвол хурдтай техник сайтай, ирээдүйтэй ч нөхөр. Гомэз гараанд гарч тоглосон 3 тоглолтын хоёрт нь хаалгаа хуурай манаад байна. Гомэз энэ тоглолтонд 88 хувьтай дамжуулж, 7 удаа дуэльд ялж, 7 бөмбөг булаалт, 4 удаа аюултай бөмбөг цэвэрлэж, 3 такл, 2 бөмбөг таслалт хийжээ. Бага багаар формондоо орсоор л байна. Ван Дайктай ч юу ярихав дээ. Нэг алдаж дамжуулсаныг эс тооцвол баавар л байлаа. ТАА харин Делуфэугийн эсрэг хүндхэн тоглолтын ард гарлаа.

Сэлгээгээр орж ирсэн гурав маань ч үүргээ онц биелүүлэв. Ориги гэж аз од,ёндоо нь багтаж ядсан нэг нөхөр байна. Талбайд орж ирээд 5' минутын дотор хальт цохисон цохилт нь хүртэл гоолын дамжуулалт болж байх жишээний. Окс хоёр дахь гоолын эхлэлийг тавив. Дараагийн зогсоол Катар. Энэ сарын 18,21-нд Клубуудын ДАШТ-ны хүрээнд 2 тоглолт хийх хуваарьтай байна.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх