Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рафагийн эсрэг тоглох үргэлж хэцүү байдаг ч Анфилдэд улирлын 14 дэхь тоглолтоо хийж хожил авлаа. 8 хожил 6 тэнцээ.

Тоглолтын эхэнд хэмнэлдээ орохгүй жаахан удах шиг боллоо. Гоол харах гэж 40 минут хүлээнэ гэдэг чинь бас л хэцүү юм хаха. Окс өнөөдөр ёстой мундаг байлаа. Довтолгооны санаачлага өндөртэй нь их хэрэг болж байна. Тэр 2-3 тоглогч татаад гүйсэн гүйлт, Салахт хаясан дамжуулалт ёстой янзтай.

Мо Салах гэж нөхөр баахан шагнал баахан рекорд эвдсэн хэвээр л байна. Өнөөдөр улирлын 32 дахь лигийн 24 дэхь гоолоо оруулав. Нийт 39 тоглолтонд оролцож 26-д нь гоолдсон бөгөөд Европын топ 5 лигээс өөр ямар ч тоглогчийн үзүүлээгүй амжилт болжээ. Сүүлийн тэр бол торгуулийн цохилт л байлаа. Англи бандийг мэргэн бууч болгох гээд чичрээд байгаа юмуу хаашаа юм.

Роберто "No Look" Фирмино. Ямар тасархай дамжуулалт өгөв өө. Үндсэн тоглолтоо 100% гаргаж,гоолдож чадаагүй ч Манэгийн гоолыг бэлдэж өгчихөөд сэлгээнд суухдаа бас л "no look" маягаар суув.

Манэ маань тоглолтын агуулга сайн биш байгаа ч гоолдсоор л байна. Бүх тэмцээнд 14 гоол.Манюрт бас л гоолдох байх. Мань эр гоолдох болгондоо Фирминогийн сэлэбрэйшнүүдийг бүгдийг нь хуулах бололтой.

Дунд харин муу Хэндо маань сүүлд хэзээ ингэж урагшаа итгэлтэй,зангарагтай тоглосоныг мартчихаж.Ихэнхи дамжуулалтууд нь урагшаа явж хэд хэдэн гоё боломж ч үүсгэв. Эмрэ харин ажилаа яг таг гүйцэтгэлээ.

Хамгаалалтын хэд ч мундаг байлаа.Кариусын ганц ганган хаалт, ТАА хүүгийн итгэлтэй тоглолт гээд өөлөх зүйл байсангүй. Ван Дикийн алсын дамжуулалтын чадвар маш сайн юм.

Хүснэгтийн 2-р байр, Клоппын удирдлага доорхи лигийн 200 дахь гоол гээд сайхан тоглолт боллоо .Порту дээр бэлтгэл хийж аваад лигийн дараагийн тойрогт чөтгөр номхруулах ажилдаа орох нь ээ. 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх