Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн гишүүн 55 улсын аварга, дэд аварга, медальт болон шагналт 4-р байрын шилдэг 79 багийн тэмцээн–Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Уржигдар, өчигдөр болсон найман хэсгийн зургаадугаар тойргийн дараа ирэх 2020 оны хавар плей-оффын хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 16 багийн нэр тодров.

Шөвгийн 8-д тоглох оноолтын сугалааг энэ 12 дугаар сарын 16-ны даваа гарагт Швейцар дах УЕФА-гийн төв байранд татна. Сугалааны “А” сагсанд хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан 8 багийн, “В” сагсанд хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан 8 багийн нэр хийж оноолтын сугалаа татна. Өөрөөр хэлбэл “А” сагсны ямар баг “В” сагсны аль багтай шилдэг 8-д шалгарахын төлөө талбайдаа болон зочилж хос тоглолт хийх вэ гэдгийг тодруулах юм. Гэхдээ онцлох зүйл гэвэл, энэ шатны сугалаанд нэг улсын багууд болон нэг хэсэгт өрсөлдсөн багуудыг хооронд тоглуулахгүй зөрүүлнэ.

Жишээлбэл, “E” хэсэгт тэргүүлсэн Английн “Ливерпүүл” баг сугалааны “В” сагсанд байгаа тус хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Италийн “Наполи” болон Английн “Тоттенхэм”, “Челси” багтай оноолт таарахгүй гэсэн дүрэм. “Ливерпүүл”-ийн өрсөлдөгчийг Испанийн “Реал М”, “Атлетико”, Италийн “Аталанта”, Германы “Борусси Д”, Францын “Лион”– эдгээр таван багаас тодруулах юм. Сугалааны энэ дүрэм бусад багт нэгэн адил үйлчилнэ.

Ирэх 2020 оны II.18, II.25-нд эхний, III.10, III.17-нд хариу тоглолтууд болох плей-оффын хасагдах шатны 1/8-ын финалын оноолтыг тодруулах сугалааны “А”, “В” сагсны багийн нэрийг танилцуулъя.

Үүнд:

“А” сагс:

Английн “Ливерпүүл”,

Английн “Манчестэр Сити”,

Испанийн “Барселона”,

Испанийн “Валенси”,

Германы “Бавари М”,

Германы “Лайпциг”,

Италийн “Ювентус”,

Францын “ПСЖ”,


“B” сагс:

Английн “Челси”,

Английн “Тоттенхэм”,

Испанийн “Реал М”,

Италийн “Наполи”,

Италийн “Аталанта”

Испанийн “Атлетико”

Германы “Борусси Д”,

Францын “Лион”.

Дашрамд тодруулахад, цаашид хасагдах шатны оноолтыг гаргахад нэг хэсгийн болон нэг улсын багийг хооронд нь тоглуулахгүй зөрүүлдэг дүрэм хэрэглэхгүй, зөвхөн энэ удаагийн 1/8 финалын сугалаанд мөрддөг.

--- Шилдэг 8 багийн 1/4 финалын оноолтын сугалааг 2020 оны III.20–нд татах бөгөөд дараагийн шатанд буюу 1/2 финалын оноолтыг давхар тодруулдаг. Хоёр хоёр багийн дөрвөн хос тоглолтыг 1, 2, 3, 4 гэж дугаарлаж байгаад №1-нь №2, 3, 4-ийн алинтай таарахыг сугалж тодруулдаг. Үлдсэн хоёр №-ын хос ялагч баг өвөр хоорондоо таарч тоглох нь тодорхой болдог.

--- Шилдэг 4-т шалгарахын төлөөх найман багийн эхний тоглолтууд 2020 оны IV.7, 8-нд, хариу тоглолтууд IV.14, 15–нд болно. Хоёр багийн нийлбэр дүнгээр 4 баг дараагийн шатанд шалгарна.

--- Шилдэг 2-т шалгарахын төлөөх дөрвөн багийн эхний тоглолтууд 2020 оны IV.28, 29-нд, хариу тоглолтууд V.5, 6–нд болно. Хоёр багийн нийлбэр дүнгээр 2 баг финалд шалгарна.

--- Финалын тоглолт Туркийн Стамбул хотноо 2020 оны V.30-нд болно.

Нийтэлсэн: Ерэнтэй

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх