Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Аваргуудын лигийн шөвгийн 16-д таарах боломжтой манай өрсөлдөгчид:

Риал

Ливэрпүүлтэй таарчихвал бид тэднийг мултална гэж Зидан хэлсийм шиг байна. 2 жилийн өмнө финалд таарч байсан Ливэрпүүл одоо биш болсон. Реалаас нэг их одоо айгаад байх зүйл алга. Гэхдээ ийм эрт таармааргүй л байна үнэндээ.

2007 оны шөвгийн 16-д 05, 06 оны аваргууд болох Ливэрпүүл, Барсаг тааруулж билээ. Тэрэн шиг зүйл болохыг ч бас үгүйсгэхгүй.


Атлетико

Хамгийн таармааргүй өрсөлдөгч бол миний л хувьд Мадридын нөгөө баг. Бүр яаж ч болдоггүй, тоглолт таарч өгдөггүй заваан баг шиг санагддаг юм. 2008/09 оны Аваргуудын лигийн хэсэгт таарахад Анфилддаа яг наалгадгийн даваан дээр ахлагч маань шал худлаа дайвдаж пен олж ирээд арайхийн тэнцэж билээ. Дараа жил нь Европагийн семид хусуулсан. Нэмэлт цагт Форлан чаначихаж билээ. Энэ Атл.Мадрид, Сэвияа, Наполи гэх мэт тоглолт таардаггүй бузруудаас холхон л зөрсөн нь өлзийтэй 😂


Дортмунд ....

2016 онд сүүлд таарахад бөөн драм болоод, Амараа ах маань хөлийн хуруугаа хуга *ааж билээ 😂😂

Одоо дахин таарлаа гэхэд цолны эрэмбээр аваад залчих байх л гэж боджийнэ. Довтолгоо нь үнэхээр эвгүй баг учраас аюул тарих нь ойлгомжтой.


Аталанта 

Аваргуудын лигийн анхны аяллаа эхлүүлээд хэсгийн эхний 3 тоглолтдоо наалгасан мөртлөө сүүлийн 3 тоглолтоо чамбай хийж, хэсгээсээ гарсан анхны баг болжээ. Иймэрхүү айх зүйлээ авдрандаа хийгээд цоожилцон баг аюултай байдаг. Гэхдээ энэ жилийн Аталанта өнгөрсөн жилээсээ суларсан л юм шиг байгаан. Гэхдээ Италийн баг болсон хойно эвгүй. Энэ жил тааруу байгаа Наполи хэрхэн тэвдүүллээ дээ? Сул гэж басах өрсөлдөгч биш байх.


Лион 

Уржнан 16-д, түрүү жил 8-д Портутай таарсан шиг харьцангуй хялбар өрсөлдөгч байж мэдэх юм. 


За тэгээд тэрэнтэй таарчуул, энэнтэй таарчуул гэж хавчигнаж суудаг цаг одоо өнгөрсөөн. Ливэрпүүлтэй таарсан баг нь л "эээ сда" гэж алгаа хавсрах тийм л цаг үе ирчихсэн байна.

Клоппын Европын тэмцээний хоёр үетэй цувралд хусуулж байгаагүй стат нь бна, хүчирхэг бүрэлдэхүүн ч байна, дахин дэлдэн чихтийг чихдэж үзэх тэмүүлэл нь ч бас байна.

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх