Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Копууд бидний 30-н жил хүсч хүлээсэн Английн Пример Лигийн түрүү бидний боллоо.

2019/2020 оны улирал дуусахаас 7 тоглолтын өмнө аваргаа баталгаажуулж авсанаар бас нэгэн өвөрмөц рекордыг тогтоолоо. Магадгүй энэ амжилтыг эвдэх боломж гагцхүү Клопп өөрөө л байх боломжтой юм. Мөн одоогоор лигийн хүснэгтийг 86 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд үлдсэн 7 тойргоос 15 оноо авсан тохиолдолд Английн дээд лигийн онооны хамгийн өндөр босгыг шинэчлэн тогтоох боломжтой юм. Улирал дуусаагүй рекордууд ч биднийг хүлээж байна. 

Энэ мэдээний дараа багийн менежер Юрген Клопп - "Пример лигийн энэ ялалтыг фэнүүд та нартаа зориулав." хэлсэн ба шөнөөс эхлэн Ливэрпүүл багийн фэнүүд цэнгэлдэхийн гадаа цугларч баяраа хамтдаа тэмдэглэж эхэлсэн байна. 

Монгол дахь Ливэрпүүлийн фэнүүд ч гэсэн баярын парадаа удахгүй хийхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

БИД ЧАДСАН БИД АВАРГУУД

You will never walk alone!

Нийтэлсэн: Чингис

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх