2016 оны зунаас хойш гэрээний асуудал яригдсан ч нааштай шийдэлд хүрч чадаагүй.Учир түүний гэрээнд Ливерпүүлийн зүгээс өөр баг худалдан авч болох мөнгөн дүн заахгүй гэсэн байр суурьтай байгаатай холбоотой юм.

Эмрэ "Liverpool Echo"-д өгсөн ярилцлагдаа ирэх сард өөр клубтэй гэрээ хийхийг үгүйсгээгүй байна. Тэрээр хэлэхдээ "Энэ бол ганц мөнгөтэй холбоотой асуудал биш.

Гэхдээ Ливерпүүлийн төлөө гарын үсэг зурахыг ч үгүйсгэхгүй,харж л байя.Би улиралд гол анхаарлаа хандуулж байгаа миний төлөөлөгч бүгдийг зохицуулах байх" гэжээ.

Дээрхи ярианаас үзэхэд явах нь бараг тодорхой болжээ.Эмрэг хамгийн ихээр сонирхож байгаа баг бол Ювэнтус.Мань эр ч дээхни энэ талаар үг унагаад амжсан юм.Ирэх сард өөр багтай гэрээ байгуулсан байхад гайхах зүйлгүй юм.

Түүнийг орлох тоглогчдоор Леон Горецка,Милинкович Савич гэсэн цуурхалууд явж байгаа ч яг баталгаатай гэж хэлэхэд эрт байна.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх