Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Манай 14 тоглогч тус бүрт 297554 нийт 4 сая 165798 доллар өгнө.

Хөлбөмбөгийн ДАШТ-д нийт 32 шигшээ багийн 736 тоглогч оролцдог. Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА нь нийт тоглогчдын харьяа клубүүдэд, ДАШТ-д оролцох төвшний шилдэг хөлбөмбөгчдийг бэлтгэсэн үндэслэлээр мөнгөн урамшууллын төлбөр хийдэг уламжлжлалтай.

2014 онд Бразилид болсон ДАШТ-д оролцсон хөлбөмбөгчдийн тоглодог клубүүдэд нийт 70 сая ам.долларын урамшуулал өгсөн.

Энэ удаад өмнөхөөс бараг гурав дахин их нийт 219 сая ам.долларыг зарцуулна. Нэг тоглогчид 297554 ам.доллар гэж тооцон клубт урамшуулал өгөх юм. Манайхаас ДАШТ-д тоглох 14 “домгийн шувуу”-ны төлөө 4 сая 165798 долларыг манай клубт ФИФА өгнө. ДАШТ-д тоглох хөлбөмбөгч:

----- Африк тив. Египетийн Салах, Сенегалын Мане

----- Өмнөд Америк тив. Бразилийн Коутиньо, Фирмино

----- Европ тив. Германы Жан, Сербийн Груич, Бельгийн Минолье, Хорватын Ловрен, Английн Гомес, Хендерсон, Лаллана, АОЧемберлэн, Соланке, Старриж.

 

 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх