Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Бүхэл бүтэн 2 улиралыг гэмтлийн улмаас өнжсөн ч гэсэн Жо Гомез маш эрч хүчтэй эргэн ирсэнээ Английн шигшээн өмнөөс анхны гараанд гарсан тоглолтондоо харуулж чадлаа. Бразилийн, тэр тусмаа Коутиньо, Нэймар, Жэзүс 3-н эсрэг бүтэн 90' минутийн турш алдарт Уэмбли стадионд тоглосон 20 настай төвийн хамгаалагч Английн ирээдүй гэдгээ бататган харуулахдаа энэ тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн нь огт санамсаргүй тохиолдол биш юм.

Гомез аль хэдийн улирал эхэлсэнээс хойш Клоппын доор 12 тоглолтонд гараанд гарахдаа ихэнхдээ баруун жигүүрт тоглосон бол өнөөдөр Гарит Соутгэйтийн удирдлага дор 3 хамгаалагчтай тактикийн нэг нь болсон юм. Английн шигшээн дасгалжуулагч Соутгэйт тоглолтын дараа залуу хамгаалагчийн хандлага болон хичээнгүй байдалд маш их итгэж буйгаа илэрхийлсэн бөгөөд түүний тоглолтыг үнэхээр топ түвшинд байсаныг цохон тэмдэглэлээ.

3 жилийн өмнө Ливерпуул Гомезийн төлөө £3.5 саяыг Чарлтон багт төлсөн нь өнөөгийн зах зээлийн ханшаар бол £35 сая болж өсөхөөр харагдаж байна. Учир нь Премьер Лигт [ялангуяа] Англи тоглогчдын үнэ сүүлийн үед маш их хиймлээр хөөрөгддөг болсон болохоор Бразилийн үндсэн шигшээн эсрэг бат бөх хамгаалалтанд зогсож чадсан энэ хүүгийн ханш иймэрхүү байх юм бол хэн ч гайхахааргүй болж байх шиг байна. Чарлтон тухайн үед Гомезийг зарахдаа хэрэв тоглогч Английн үндсэн шигшээд бүтэн тоглолт хийх юм бол £250.000-г нэмж авах заалт гэрээнд нь тусгасан нь Ливерпуулийн хувьд хоосон хувинд дусал ус гоожуулахтай адил мөнгөн дүн юм.

Магадгүй өнөөдрийн 3 хамгаалагчтай систем дэх Гомезийн тоглолт Ливерпуулийн менежерт ямар нэг юм хэлэх шиг болсон буюу энэ нь Гомез аль хэдийн жигүүрийн биш өөрийн үндсэн байрлал болох төвийн хамгаалалтанд гарах цаг болсоны баталгаа байж болох юм.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх