Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

6-р сар

2014 оны өвөл Ливэрпүүлд ирэх гэж байх байгаад Челсид очсон билээ. Тэгвэл эцэст нь өнгөрсөн зун Ромагаас 36,9 сая паундаар Ливэрпүүлд газардсан. Энэ нь тухайн үед клубын рекорд үнэ байсан байна.

8-р сар

Примьер лигийн дебут тоглолтондоо гоол оруулсан. 
Улиралын нээлтийн тоглолтонд Викараже Роадэд оруулсан Салахын гоол нь түүнийг Ливэрпүүлийн төлөө дебут тоглолтондоо гоолдсон 12 дох тоглогч болгосон байна.

Салах Ливэрпүүлийн сарын шилдэг тоглогч болсон
Энэ сард 5 тоглолтонд оролцож 3 гоол оруулсанаар фенүүдийн үнэлгээгээр клубын сарын шилдэг тоглогч болсон байна.

9-р сар

2 клубын өмнөөс Аваргуудын лигт дебут тоглолтондоо гоолдсон анхны Египет тоглогч.
Базелд 2013 онд байхдаа Челсигийн эсрэг гоол хийсэн бол Анфилдэд Сэвиллагийн эсрэг гоол хийсэн. (урьдчилсан шатны тоглолт тооцоогүй)

Дахин Ливэрпүүлийн сарын шилдэг тоглогч болсон
5 тоглолтонд оролцож 3 гоол оруулсанаар фенүүдийн үнэлгээгээр дахин клубын сарын шилдэг тоглогчоор сонгогдсон байна.


10-р сар

ПЛ-т хамгийн хурдан 5 гоол хийсэн Ливэрпүүлийн 2 дох тоглогч
Зөвхөн Робби Фаулер л ПЛ-ын анхны 9 тоглолтондоо Ливэрпүүлийн төлөө Салахаас олон гоол оруулсан байна. Р.Фаулер 8 тоглолтонд 5 гоол оруулсан бол Д.Каут болон Салах энэ амжилтанд 9 тоглолтонд хүрсэн.

Салах 2 гоол оруулж Египетийг Дэлхийн аваргад оролцуулхаар боллоо.
Салахын нэмэлт цаг дээр торгуулийн цохитоос оруулсан гоолын тусламжтайгаар Египет Конгог 2-1 харьцаатайгаар хожиж, 1990оноос хойш анх удаа Дэлхийн аваргын эрхээ авч 2018 онд Орост ДАШТ-д очихоор боллоо.


11-р сар

Лигийн эхний 12 тоглолтонд 9 гоол орууллаа.
Салахын Саутхемптоны эсрэг Анфилдэд болсон тоглолтонд оруулсан 2 дох гоол 1993 онд Лигт хйисэн эхнийй 12 тоглолтондоо 8 гоол оруулж байсан Робби Фаулерын амжилтыг эвдлээ.

Лигийн эхний 13 тоглолтонд 10 гоол орууллаа.
ПЛ-ийн 10 дахь гоолоо Челситэй 1-1-ээр тэнцсэн тоглолтонд хийж, хамгийн хурдан хугацаанд 10 гоол хийсэн Д. Старрижын амжилттай зэрэгцлээ.

ПЛ-ийн сарын шилдэг тоглогч болсон анхны Египет тоглогч.
11-р сарын 4 тоглолтонд 7 гоол оруулж, Э.Хазард, К.Дэ Бруинэ, Р.Стерлинг, А. Юнг нартай өрсөлдөж энэ шагналыг авлаа.

Дахин Ливэрпүүлийн сарын шилдэг тоглогч болсон
Салах 4 сарын дотор 3 удаа клубын сарын шилдэг тоглогч боллоо.


12-р сар

Өнгөрсөн улиралд Ромад байхдаа оруулсан гоолын тоотой зэрэгцэв.
12-р сарын 10-нд Мерсесайдын дербид бүх тэмцээний 24 тоглолтондоо оролцож 19 дэх гоолоо хийв. (Өнгөрсөн улирал Ромад 41 тоглолтонд 19 гоол хийж байв.)

BBC -гийн оны шилдэг Африкйн тоглогч болсон.
Тэрээр Pierre-Emerick Aubameyang, Naby Keita, Sadio Mane болон Victor Moses нарыг ялж энэ шагналыг хүртсэн.

22 гоолыг Кристмасын баяраас өмнө 
12-р сарын 17-нд Боурнемут багийг 4-0 – ээр хожсон тоглолтонд гоол оруулж, 2017-2018 оны улиралд бүх тэмцээнд 20 гоолд хүрсэн ПЛ-ийн анхны тоглогч болов. 1986 оны Иан Рашаас хойших анхны Ливэрпүүлийн тоглогч болов.

Рожер Хантын рекордтой зэрэгцэв.
Лестер Ситид дабль хийсэнээр шинэ оноос өмнө 23 гоолтой болж, 1961-1962 онд Р.Хантын үзүүлсэн амжилттай зэрэгцэв.

4дэх удаагаа Ливэрпүүлийн сарын шилдэг тоглогч боллоо
Дэяан Ловрен л улиралын энэ үед Мо Салахаас өөр Ливэрпүүлийн сарын шилдэг болсон ганц тоглогч.


1-р сар

Арабын оны шилдэг тоглогч
Ливэрпүүл болон шигшээдээ үзүүлж буй шилдэг тоглолт нь 100 спортын сэтгүүлчдийн саналаар шилдэг болгов.

Африкын Хөлбөмбөгийн холбооны 2017 оны шилдэг хөлбөмбөгчин
Ливэрпүүлийн хамтрагч Садио Мане 2-т оров.

Ливэрпүүлийн төлөө сүүлийн 100 жилд хамгийн хурдан 25 гоолд хүрсэн тоглогч
Вест бромич клубэд ФА капын 4-р тойрогт хожигдсон тоглолтонд оруулсан гоол энэ амжилтанд хүргэв. Зөвхөн George Allan (1895-96) , Fred Pagnam (1914-15) нар энэ амжилтанд түүнээс хурдан хүрч байжээ.


2-р сар

Премьер лигт хамгийн хурдан 20 гоол хийсэн Ливэрпүүлийн тоглогч
Анфилдэд болсон Тоттенхамтэй тэнцсэн адармаатай тоглолтонд хийсэн эхний гоолоор л Рома болон Фиорантиногийн хуучин тоглогчийг Ф.Торрес ба Д.Старриж нарын амжилтыг давж гарав.

Хамгийн их гоол оруулсан Египет тоглогч Мидог гүйцэж түрүүлэв.
Салахын Спурсын эсрэг хийсэн дабль нь ПЛ-ийн 23 дахь гоол (2 нь Челсигийн тоглогчын хуваарь) байсан ба Тоттенхам, Мидлесбро болон Уиганы хуучин тоглогчийн 22 гоолын амжилтыг давж гарав.

Ливэрпүүлийн төлөө хамгийн хурдан 30 гоол оруулсан 2 дох тоглогч
Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн Португ 5-0-р хожсон тоглолтонд оруулсан гайхалтай төгсгөсөн гоол нь 36 тоглолтонд оруулсан 30 дахь гоол нь байсан ба энэ нь бусад Ливэрпүүлийн тоглогчидоос Алланы үзүүлсэн амжилтаас л дутуу байсан юм.

Салах зүүн хөлөөрөө оруулсан рекордыг эвдэв.
Вестхамын эсрэг оруулсан гоол нь зүүн хөлөөр хийж буй лиг дэх энэ улиралын 20 дахь гоол байсан бөгөөд 1994-1995 оны улиралд үзүүлсэн Р. Фаулерийн 19 зүүн хөлийн гоолын амжилтыг эвдэв.

ПЛ-ийн сарын шилдэг тоглогч 2дох удаагаа болов.
2-р сард түүний үзүүлсэн 4 гоол, 2 гоолын дамжуулалт Sergio Aguero, Eden Hazard тэргүүтэй бусад 6 нэр дэвшигчдээс шилдэг болгов.

Клубын сарын шилдэг тоглогчийг 5 дахь удаагаа хүртэв. 
2-р сард болсон Ливэрпүүлийн бүх 4 тоглолтонд гоол хийснээр энэ шагналыг авлаа.


3-р сар

ПЛ-т хеттрик (покер) хийсэн анхны Египет тоглогч
Анфилдэд болсон Ватфордыг 5-0-р хожсон тоглолтонд 4 гоол хийв.

Дебут улирал дахь Ливэрпүүлийн гоолын рекорд тогтоов.
Түүний Ватфордын эсрэг покер хийснээр Ливэрпүүлийн төлөөх дебут улиралдаа 33 гоол хийсэн Фернандо Торресын амжилтыг эвдэв. Салахаар одоогоор 35 гоол оруулаад байна.

 

Оруулсан: Шинэбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх