Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Хамгаалалт

Ливэрпүүл хэдийгээр довтолгоо зонхилсон тоглолт үзүүлсэн, хамгаалалт нягт байсныг дурьдая. Сити нийт 11 цохилт хийсэний 6 нь арван зургаа дотроос, эдгээрийн нэг нь ч хаалгаа онож цохиогүй байна. Энэ нь 2016 оны 10 сард лигийн цомд Маню-тай тоглосноос хойш анх удаа болсон байна. Үүнээс илүүтэйгээр 11 цохилтын 0.6 нь орж болохуйц цохилт байж, энэ нь нийт цохилтын 5 хувь ажээ. Эхний хагаст энэ үзүүлэлт 0.2 байсан бол хоёрдугаар хагаст нэмэгдсэн байна. Санэ 80 удаа бөмбөгөнд хүрсэн бөгөөд гоолын түлхүүр дамжуулалт өгч чадаагүй харин Жесус 25 удаа бөмбөгөнд хүрсэн нь талбай дээрх бүх тоглочдынхоос бага байсан байна. Тэрээр ганц цохилт л мөн гүйцэтгэжээ.Гурван тоглогч тус бүр 1 гоолын боломж, харин Силва 6-ыг үүсгэсэн боловч нэг нь ч оновчтой болж чадаагүй. 

Милнэр 5 такл, хоёр жигүүрийн хамгаалагч тус бүр 4, Окс болон Манэ хоёр тус бүр 3-ыг гүйцэтгэсэн нь хамгаалалтанд хэр тусалсныг харуулж байна. Ситигийн эсрэг хаалгаа хуурай манасан нь амархан байсан мэт боловч энэ улирал дөнгөж 3 дах баг болсон байна, (Кристал Палас, Волвэс). 


Довтолгоо

Хамгаалалтыг маш сайн гүйцэтгэсэн бол довтолгоо тэрнээс илүү байлаа. Эхний үед орж болохуйц гоолын боломж 1.7 байсан бол хоёрдугаар хагаст 0.1 болсон. Энэ индексийг 9 цохилтоор (эндээс 3 нь хаалганд орсон) үзүүлжээ. Салах довтолгооны гол хүн байсан бөгөөд 3 түлхүүр дамжуулалт хийсэн бол Манэ 6 дриббл гүйцэтгэсэн бөгөөд 3 чөлөөт цохилт авчирчээ. Үүний зэрэгцээгээр Милнэр СЛ-ын 7 дах дамжуулалтаа өгч, хүснэгтийг тэргүүлж байна. 2012-13 оны Златан болон Нэймар нар л 8 дамжуулалт өгчээ. Клоппыг ирснээс хойш Ситид 17 гоолыг хийгээд байгаа бөгөөд Арсенал, Ватфорд багуудтай тэнцжээ. Харин энэ улиралд 3 гоол хийсэн анхны баг, хоёр ч удаа 3-с дээш гоолыг оруулаад байна. 


Түүх манай талд

Сүүлийн 14 жилд СЛ-ын шөвгийн 4-т эхний тоглолтод 3-0 хожсон бүх баг дараагийн шатанд шалгарчээ (хүснэгт 1). Харин ганц Барселона л эхнийх 3 гоол алдсан ч дараагийн тоглолтод 6 гоол хийн цааш шалгарч байжээ. Түүнээс өмнө 2004 онд Депортиво Сансирод 4-1 хожигдон гэртээ Миланыг 4-0 хожиж гайхамшиг бүтээж байж. Хэрэв Ливэрпүүл хариу тоглотод 1 гоол хийхэд л Сити 5 гоол хийх шаардлагатай болно. Түүх манай талд.

 

Нийтэлсэн: Мээш

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх