Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эрхэм хүндэт Копууд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье!

Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ байгуулагдсан цагаасаа эхлэн Улаануудыг дэмждэг залуусыг нэгтгэх, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх зорилгоор тогтмол олон янзын үйл ажиллагаа зохион явуулсаар ирсэн билээ. Үүний нэг бол Улаанууд бидний хамгийн их хүсэн хүлээдэг "Копуудын зуны цугларалт" байдаг юм. Энэ арга хэмжээний үеэр бид өнгөрсөн болон ирж буй улирлын талаарх таамаг, үзэл бодлоо сонирхолт нэгт андуудтайгаа хуучилхаас гадна нэгэн өдрийг цэвэр агаарт хөгжөөнт уралдаан тэмцээнээр өрсөлдөн шинэ улирлаа нээн эхлүүлдэг уламжлалтай болоод 8 дах жилээ үдэж байна. 

Энэ жилийн зуны цугларалтын хувьд Улаанбаатар хотоос 50км зайд Горхи-Тэрэлжид байрлах Monde Resort амралтын баазтай хамтран зохион явуулхаар болоод байгааг дуулгахдаа нэн таатай байна. 

Та олон жил энэ багийг чин сэтгэлээ дэмжиж ирсэн эсвэл дөнгөж дэмжиж эхэлсэн ч бай хамаагүй сонирхол нэгт, хобби нэгт найзууд чинь уриалгахан тосч аваад л уусган нэгтгэх болно. Фэн клубынхээ залуустай танилцаж, найз нөхөд болохыг хүсдэг бол хамгийн сайхан боломж нь энэхүү "Зуны цугларалт" мөнөөсөө мөн юм шүү. 

2018 оны 8 дах удаагийн "Копуудын зуны цугларалт"-н тов болон дэлгэрэнгүй мэдээлэл:

Хэзээ: 2018.08.11-нд 
Хамрах хүрээ: Ливэрпүүлийг дэмждэг хүн бүрт НЭЭЛТТЭЙ. 
Уулзах газар: УИД, Фонтам, Битлз хөшөө
Цугларах цаг: 09:00
Цугларалт болох газар: Байгалийн үзэсгэлэн цогцолсон Горхи-Тэрэлжид байрлах Monde resort амралтын бааз
Хураамж: 55,000₮ 
(Үүнд: Өдрийн 3-н хоол цай, хорхог, ус ундаа, +21 хүмүүст шар айраг, +бусад идэх зүйлс багтсан болно.)

Жич: Энэ удаагийн цугларалт "NO-ALCOHOL” буюу архигүй өдөр хэмээх уриатай зохион байгуулагдаж буй бөгөөд хамгийн сүүлийн үйл ажиллагаа дуусах хүртэл буюу 22:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. 

ХУРААМЖ ШИЛЖҮҮЛЭХ:
Голомт банк: 1105036767 /Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ/
Хаан банк: 5027601960 /Т.Хаш-Эрдэнэ/
Гуйвуулагч/илгээгч: Овог, нэр, утасны дугаараа тодорхой бичнэ! 
Төлбөрийн зориулалт: Цугларалтын хураамж. 

Цугларалтын талаар нэмэлт тайлбар, мэдээлэл авахыг хүсвэл:
ЗБК-ын утас: 99744007, 98600928, 99882339

Копууд бидний хүсэн хүлээдэг Зуны цугларалт маань болоход хэдхэн хоног үлдээд байгаа тул та бүхэн ажил төрөл, цаг заваа эртнээс зохицуулаарай. Хэрэв та ганц ч хүн танихгүй хэмээн цугларалтандаа ирэхээс бага зэрэг хойш сууж байгаа бол, ХҮРЭЭД Л ИР, бид таныг гайхалтай сайхан "нутагшуулаад" авах болно гэдгийг амлаж байна.
Тун удахгүй уулзацгаая

ЧИ ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА АЛХАХГҮЙ!

Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх