Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эрхэм Копуудын энэ өдрийн амгаланг айлтгая.

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ–аас жил бүр зохион байгуулдаг, Копуудын маань хүсэн хүлээсэн Red's Cup - 2018 хөлбөмбөгийн тэмцээн 9-р сарын 9-нд "56-р сургуулийн ногоон талбайд" болох гэж байна.

НЭГ. Тэмцээний зорилго

1.1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–ын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, цаашлаад хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үндсэн зорилго оршино.

ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт

2.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–аас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.

2.2. Тэмцээн 2018 оны 09 сарын 09–ны Ням гарагт болно.

2.3. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.

2.4. Тэмцээн "Рэдс Кап" цомын тэмцээний дүрмээр явагдана.

2.5. Тэмцээнд оролцохыг хүссэн Копууд дараахи шаардлагыг заавал хангасан байна.

Үүнд: 

- Фэн клубын гишүүнчлэлийн карттай байх
- Гишүүнчлэлийн картгүй ч фэн клубээс зохион байгуулдаг үйл ажиллагаануудад идэвхитэй оролцдог байх.

Эдгээр шаардлагуудын аль нэгийг хангаж байвал та тэмцээнд оролцох бүрэн боломжтой.

ГУРАВ. Тэмцээний журам

3.1. Reds’ Cup цомын тэмцээний форматаар явагдана. 
- Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүдийн тооноос хамаарч баг болон хэсгийн тоо шийдэгдэнэ. 
- Нэг хэсгээс 2 баг гарч хасагдах журмаар явагдана.

3.2. Тэмцээний нэг үе 10 минут байх бөгөөд 2 үе тоглоно.

3.3. Хэсгээс гарахдаа оноо, хоорондын тоглолт, гоолын зөрүү, шар/улаан хуудас гэсэн дарааллыг баримтална.

3.4. Хасагдах шатанд тэнцсэн тохиолдолд торгуулийн цохилтоор шийднэ. ЦАГ СУНГАХГҮЙ

3.5 Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүдээс багийн ахлагчийг сонгоно.

3.6 Сонгогдсон багийн ахлагчид тэмцээнд оролцох хүсэлтэй тоглогчдоос Драфт маягаар сонголт хийнэ.

3.7 Тэмцээний хураамж - 15000 төг.

Жич: Энэхүү хураамж нь тэмцээн болох талбайн түрээс болон медаль, ус ундаа зэрэг бусад хэрэгцээтэй зүйлсэд зарцуулагдах болно.

3.8 Тэмцээнд зөвхөн Ливэрпүүл клубын хөгжөөн дэмжигчид оролцох бөгөөд Ливэрпүүл клубтэй ямар нэг хамааралгүй найз нөхөд, танил тал, өөрийн багаа дагуулж ирэн тэмцээнд оролцуулахыг хориглоно. Энэ тохиолдолд тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу!

3.9 Бүртгэл тэмцээн болох өдрийн 08-09 цагийн хооронд явагдах бөгөөд энэ хугацаанд ирж бүртгүүлсэн гишүүд багт хуваагдах тул та бүхэн цагтаа хүрэлцэн ирээрэй! Цагаасаа хоцорсон тохиолдолд тэмцээнд оролцуулах боломжгүй болохыг анхаарна уу!

3.10 Шүүгчийн шийдвэр бол эцсийн шидвэр байх тул аливаа асуудалд шүүгчтэй маргасан, шүүгчийн биед хүрсэн тохиолдолд тэмцээнээс хасах хүртэл аргаа хэмжээ авна.

3.10 Тэмцээн дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирэх, ирээд хэрэглэвэл тэмцээнээс шууд хасна!

3.11 Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээнийг зохион байгуулах түр хорооныхон хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх болно.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9901-4384 , 9982-8776 дугаараас лавлах боломжтой.

Хүндэт Копайтууд аа! Жилд ганцхан тохиодог Reds’ Cup хөлбөмбөгийн тэмцээндээ идэвхитэй оролцоорой. Түүнчлэн тэмцээнд оролцохгүй ч ирж дэмжиж, үзэж сонирхох залууст мэдээж нээлттэй. Удахгүй хөлбөмбөгийн ногоон талбайдаа уулзацгаая #YNWA!

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх